АНУ-тай 350 сая ам.долларын буцалтгүй тусламжийн хэлэлцээр хийлээ

2018 оны 05 сарын 23

АНУ-д хийж буй айлчлалынхаа хүрээнд ГХ-ны сайд Д.Цогтбаатар Мянганы сорилтын корпораци (МСК)-ийн Гүйцэтгэх захирлын үүрэг гүйцэтгэгч Ж.Нэш болон албаны бусад хүмүүстэй уулзаж, Монгол Улсын Засгийн газар, АНУ-ын МСК-тай Хоёр дахь компакт гэрээ байгуулах тухай төгсгөлийн шатны хэлэлцээнд орж, эцэслэв.

Хэлэлцээнд Сангийн яамны ТНБД тэргүүтэй холбогдох яамд, газрын төлөөлөгчид оролцов. Хоёр дахь компакт гэрээний хүрээнд Монголд буцалтгүй тусламж хэлбэрээр орж ирэх 350 сая ам.долларын санхүүжилтийг Улаанбаатар хотын нийт ус хангамжийг нэмэгдүүлэх тухай төсөлд зарцуулах бөгөөд гэрээг талууд хоёр талын дээд хэмжээний айлчлалын үеэр байгуулахаар эцсийн шатны бэлтгэлийг ханган ажиллаж байна.

Монгол Улс нь 2008-2013 онд МСК-ийн Нэгдүгээр компакт гэрээний шугамаар 285 сая ам.долларын буцалтгүй тусламж авч, эрүүл мэнд, мэргэжлийн боловсрол, хот орчмын бэлчээрийн менежмент, хөрөнгийн эрх, авто зам, цэвэр агаар зэрэг 6 төслийг амжилттай хэрэгжүүлсэн.

 

Сэтгэгдэл ( 5 )

Сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
ffff(202.55.191.205) 2018 оны 05 сарын 23

Зочин [ 182.160.1.210 ] | 20 цагийн өмнө Худал нь: Нэгдүгээр компакт гэрээний шугамаар 285 сая ам.долларын буцалтгүй тусламж авч, эрүүл мэнд, мэргэжлийн боловсрол, хот орчмын бэлчээрийн менежмент, хөрөнгийн эрх, авто зам, цэвэр агаар зэрэг 6 төслийг амжилттай хэрэгжүүлсэн гэсэн нь юм. Яагаад: боловсролын салбар бүр унасан, унах унахдаа монголд туйлын чухал монгол хэл, уран зохиолын хичээлийг бараг үгүй хийсэн. Хүмүүжил гээчийг бүр арилгасан, ер нь монгол сэтгэлгээ гээчийг ор мөргүй болгоход чиглэсэн. Эрүүл мэндийн талаар хүнд мэдэгдэх юм алга. Агаар цэвэршээгүй, харин улам бохирдож ба

0  |  0
Зочин(182.160.1.210) 2018 оны 05 сарын 22

Худал нь: Нэгдүгээр компакт гэрээний шугамаар 285 сая ам.долларын буцалтгүй тусламж авч, эрүүл мэнд, мэргэжлийн боловсрол, хот орчмын бэлчээрийн менежмент, хөрөнгийн эрх, авто зам, цэвэр агаар зэрэг 6 төслийг амжилттай хэрэгжүүлсэн гэсэн нь юм. Яагаад: боловсролын салбар бүр унасан, унах унахдаа монголд туйлын чухал монгол хэл, уран зохиолын хичээлийг бараг үгүй хийсэн. Хүмүүжил гээчийг бүр арилгасан, ер нь монгол сэтгэлгээ гээчийг ор мөргүй болгоход чиглэсэн. Эрүүл мэндийн талаар хүнд мэдэгдэх юм алга. Агаар цэвэршээгүй, харин улам бохирдож байна.

0  |  0
Зочин(121.163.78.70) 2018 оны 05 сарын 22

Эр хүн хөө сайн залуу тэр нэг данснаас нэрээ цэвэрлэ....Сайдын алба хаших бүрдээ сайн ажиллаж байсан .Ингэж л ажиллах ёстой..

0  |  0
Top