Сургуулийн зохицуулагчийг өшиглөсөн эрийг хорихоор болжээ

Автор | Zindaa.mn
2018 оны 05 сарын 23

Сургуулийн гаднах замын гарцан дээр машинаа тавилаа хэмээн шаардлага тавьсан зохицуулагч /school police/-ийг өшиглөхөөр дайрч байсан омог шартай эр хуулийн байгууллагаас зохих шийтгэлээ хүртсэн байна.


Түүний бичлэг олон нийтийн сүлжээгээр тархсаны дараахан хууль сахиулагчид уг танхайн үйлдлийн хохирогч болох сургуулийн зохицуулагч залуутай уулзан, танхайрагч этгээдийн талаар мэдээлэл авсан аж.

Ингээд 2018 оны 05 дугаар сарын 18-ны өдөр Чингэлтэй дүүргийн 1-р хороо, 23 дугаар сургуулийн гадна зам дээр танхайрсан иргэнд Чингэлтэй дүүргийн эрүүгийн хэргийн анхан шатны шүүхээс 30 цагийн албадан сургалтад хамруулж, 7 хоног баривчлах шийтгэл оногдуулжээ.


Энэхүү шийтгэл нь омог аагаа багтааж ядан, олон нийтийн газарт танхайрдаг эрсэд сургамж болох биз ээ.

 

Д.Мөрөн

 

Эх сурвалж: www.Zindaa.mn

Сэтгэгдэл ( 11 )

Сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
Зочин(112.72.14.147) 2018 оны 05 сарын 24

Хүний мууд дурлөх нь сонин биш л дээ.Энгийнээр хэлэхэд: одоо үед ч түрийвчээ түнтийлгэсэн,яаж олсон хамаагүй эх эцгийн буянаар сагсуурсан толгой нь хоосон цээж баячууд их болж дээ.

0  |  0
gard(27.123.212.134) 2018 оны 05 сарын 23

golog amitan bolj ybaa bolj dee

0  |  0
manguu(96.60.214.119) 2018 оны 05 сарын 23

Jijig gar baina ldaa. Lexus 570 tai,yadaj Land 100 tai baij hun zoddog baihguy uy uu muu camry

0  |  0
зочин(66.181.161.113) 2018 оны 05 сарын 23

Танхайрсан хэүүл хийсэнд 3жил,согтуугаар машин аолоодвөл5жил машин барихыг хориглох хэрэгтэй

0  |  0
Zochin(66.181.179.214) 2018 оны 05 сарын 23

Mash zuv. Yasan muuhau tanhai yum.

0  |  0
Zochin(112.72.11.120) 2018 оны 05 сарын 23

Zuv shiitgel onooojee bolj

0  |  0
Зочин(66.181.165.91) 2018 оны 05 сарын 23

зөв шийдвэр болжээ. Унаагүй унаа уначихсан юм шиг зарим нэг нь үнэхээр тэнэгтээд байдаг.

0  |  0
healthy(112.72.14.46) 2018 оны 05 сарын 23

er ni mashingyi yavsan ni deer shyy mashinaa bariad garahaar stressdeed hyn amitantai heryyl hiichih geed

0  |  0
MGL(103.111.68.3) 2018 оны 05 сарын 23

23 дугаар сургуулийн тэнд би хориглох тэмдэгүй газар машинаа байрлуулаад дэлгүүр орж ундаа авах /5мин/ гэтэл нэг өвөө та нар шиг муусайн юмнууд тэмдэг байсныг нь аваад хаяачихсан юм, эндээс зайл гэж хөөсөн юм. би уучлаарай гээд ундаагаа аваад явсан юм. гэтэл торгуулийн хуудас ирсэн. Иргэдээ замын хөдөлгөөний дүрэм баримтлуулахад ашиглах нь зөв байх гэхдээ явуулсан зураг нь дээр нь тухайн машин дүрэм зөрчсөн нь мэдэгдэж байхаар байвал торгож байвал зүгээр байна. Би соёлтой харицаад торгуулсан байх энэ хүн танхайрсан. Хүн бүр ондоо зан ариншинтай. гэхдээ хууль дүрмээ зөв хэрэглэглэх хэрэгтэй.

0  |  0
nono(77.136.15.145) 2018 оны 05 сарын 23

ene yaj surgamj bolhovde, tanhai hun 7 hng untaj untaj garch ireh boz, albadan niigmiin ajil hiilgehguide

0  |  0
Top