Венесуэл улс АНУ-ын дипломатуудыг хөөсөн үү

Автор | Zindaa.mn
2018 оны 05 сарын 23

 АНУ-ын Төрийн департаментын хэвлэлийн төлөөлөгч Хезер Науэрт Венесуэлийн Ерөнхийлөгч Николас Мадуро Америкийн хоёр дипломат ажилтныг улсаасаа гаргахаар болсноо зарласан тухай мэдээллийг үгүйсгэлээ. Тэрбээр “Н.Мадуро манай хоёр дипломат төлөөлөгчийг улсаасаа хөөсөн гэсэн мэдээлэл худал гэдгийг бид бүрэн баталж байна. Энэ асуудлаар өөр тайлбар алга” гэж хэвлэлийн бага хурлынхаа үеэр хэлсэн байна.

Венесуэлийн Ерөнхийлөгчөөр дахин сонгогдсон Николас Мадуро Америкийн дипломатуудыг тус улсын Засгийн газрын эсрэг хуйвалдаанд оролцсон гэж сэжиглэсэнтэй холбоотойгоор дээрх мэдээлэл гарчээ.

Н.Мадуро өмнө нь АНУ-ыг Венесуэлд төрийн эргэлт хийхийг оролдож, тус улсын эсрэг үйл ажиллагаа явуулж байна гэж үзэж, дипломатуудыг нь гаргана гэж байсан билээ. Тэрбээр хэдэн жилийн өмнө АНУ-ын Ерөнхийлөгч асан Барак Обаматай түнжин хагарч, Америктай харилцаагаа тасална гэж байсан юм.

О.Чанцаа 

WWW.ZINDAA.MN

Сэтгэгдэл ( 0 )

Сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
Top