Гондурасын нийслэл дэх Тонконтин нисэх буудал дээр хувийн эзэмшлийн тийрэлтэт онгоц осолд өртсөн байна.
Нислэг-буултын талбайн хязгаарыг давсан онгоц тэхий дундуураа хуваагдсан бөгөөд азаар шатахууны дэлбэрэлт болоогүй аж.
Бизнес-жет хөлгийн бүхээгт америк иргэд байсан бөгөөд таван хүн бэртэж гэмтэн, бусад зорчигчид аюулгүй өнгөрсөн гэнэ. Гэмтэгсдийг эмнэлэгт хүргэжээ.
Газардах үедээ дундуураа хоёр хуваагдсан онгоцны ослын шалтгаан нь нисэгчдийн алдаа болох талаар урьдчилсан дүгнэлт гарсан байна.
Д.Мөрөн
Эх сурвалж: www.Zindaa.mn
Сэтгэгдэл ( 0 )