Иргэд хувийн хэрэглээний эмийг гаалиар нэвтрүүлэхдээ юу анхаарах хэрэгтэй вэ

2018 оны 05 сарын 23

ZINDAA.MN сайт эрхэм уншигч та бүхэндээ "Цэнэтэй асуулт, Үнэтэй хариулт" буланг тогтмол хөтлөн хүргэж байгаа билээ. Энэ булангаар иргэдийн мэдэхийг хүссэн аливаа асуултад бодит мэдээллээр хариулт өгөх юм. Энэ удаа хувийн хэрэглээний эмийг гаалиар нэвтрүүлэхдээ иргэд юуг анхаарах талаар хүргэе.


АСУУЛТ: Өвчин гэдэг хэлж ирдэггүй, хийсч ирдэг гэдэг. Тиймдээ ч зарим иргэдэд маань гадаадад яаралтай эмчлүүлэх шаардлага тулгардаг. Энэ тохиолдолд эмчлүүлэгч эмчилгээнийхээ эм бэлдмэлийн авч явах нь зайлшгүй юм. Харин хил, гаалиар орж, гарахад хувийн хэрэглээний эмд юуг хамааруулж, юуг хориглодог вэ гэдгийг мэдэж байх нь чухал юм.

ХАРИУЛТ: Улс хоорондын үйлчилгээний төмөр зам, автобус, хөлөг онгоц, нисэх онгоц болон хувийн тээврийн хэрэгслээр зорчигч нь өөрийн хэрэгцээнд зориулан авч яваа эмийг ЗОРЧИГЧИЙН ХУВИЙН ХЭРЭГЛЭЭНИЙ ЭМ гэнэ.

-Зорчигчийн хувийн хэрэглээний эмийг импортын бараа гэж үзэхгүй ба импортын зөвшөөрөл шаардахгүй.
-Зорчигчийн хувийн хэрэглээний эмд яаралтай тусламж /7 хүртэл хоног/-ийн эм болон удаан хугацаанд нөхөх эмчилгээ шаардах /чихрийн шижин, хорт хавдар, сэтгэцийн эмгэг, дархлалын олдмол хомсдол зэрэг/ өвчтэй хүмүүсийн хэрэглэдэг эм багтана.

-Дараахь төрлийн эмийг хувийн хэрэглээний зориулалтаар улсын хилээр нэвтрүүлэхийг хориглоно:

-судсаар сэлбэх шингэн;
-антибиотик тариа;
-мансууруулах, сэтгэцэд нөлөөт эм;
-цусны бэлдмэл сийвэн орлох эм;
-нийтлэг дархлаажуулалтад хэрэглэх эм, бэлдмэл.

Д.Үржинбадам

WWW.ZINDAA.MN


Сэтгэгдэл ( 0 )

Сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
Top