Хөлс хүчээрээ авсан байрыг минь эхнэр булаахыг оролдлоо...

Автор | Zindaa.mn
2018 оны 05 сарын 23

Светлана бид хоёр бүр оюутан байхдаа танилцсан бөгөөд гэрлэснийхээ дараа нийтийн байранд амьдарч, хоёулаа үйлдвэрт ажиллан, орон сууцанд оочерлон хүлээж байлаа.

Дараахан нь ЗХУ-ын задрал, өөрчлөн байгуулалт эхлэн үйлдвэрүүд хаагдаж, бид ажилгүй хоцров. Би бүтэн өдөржингөө ажил хайн гадуур явах боловч ямар ч үр дүнгүй. Социализмын үеийн ихэнх албан газар, үйлдвэрүүд хаагдаад, шинээр нээгдэж эхлээгүй байсан цаг.

Гэвч гэр бүлээ тэжээх хэрэгтэй. Тухайн үед охин маань 6 настай байлаа. Би төмөр замын өртөө рүү очин, галт тэрэгний ачаа зөөгч хийдэг боллоо. Шөнөөр ажиллах хэдий ч өдөр нь бас л ажил хайхаар гарна.

Удалгүй намайг азын тэнгэр ивээлээ. Нэгэн танил маань барилгын компанид ажиллахыг надад санал болгосон бөгөөд тэр нь манай хотын хамгийн анхны барилгын компаниудын нэг байсан юм.

Ингээд 3 жилийн дараа байр авахаар гэрээ байгуулан тэнд ажиллахаар болов. Орон сууц авах учраас бараг цалингүй шахуу ажиллахад хүрсэн юм.

Света ч бүхий л насаа нийтийн байранд өнгөрүүлэхийг огтхон ч хүсэхгүй байсан учраас миний шийдвэрт ихээхэн баярлаж байв. Харин цалин бараг авахгүй гэдэг нь түүний сэтгэлийг гонсойлгож байлаа.Иймд би барилгын ажлаа тараад, вагон буулгахаар явдаг байсан билээ.

3 жил өнгөрлөө. Энэ хугацаа бол миний амьдралын хамгийн хүнд хэцүү үе байсан юм. Би хоногт 18 цаг биеийн хүчний ажил хийж байсан. Гэвч удалгүй бүх зүйл сайхан болсон л доо.

Бидэнд шинээр баригдсан хороололд амласан байраа өглөө. Би ч хангалттай хэмжээний цалин хөлстэйгөөр барилгын компанидаа үргэлжлүүлэн ажиллахаар үлдлээ.

Цаг хугацаа өнгөрөх тусам Светлана ажлаасаа ихэд оройтон ирдэг болсон нь анзаарагдаж эхлэв. Охин маань хэдийн томорсон учраас бараг бие даагаад байж чадахаар боллоо. Гэвч би эхнэртэйгээ илэн далангүй ярилцахаар шийдэв. Света нэгэн фирмд нарийн бичиг хийдэг байсан бөгөөд ажил дээрээ маш их ачаалалтай байдаг учраас гэр бүл, орон гэртээ анхаарал тавьж чадахгүй байна хэмээн өөрийгөө зөвтгөсөн юм.

Үүнээс нэг сарын дараа Света надтай хамт амьдрахыг хүсэхгүй, салахаар шийдсэн учраас орон байраа чөлөөлж өг хэмээн хүсэв. Гэнэтийн энэхүү цохилт намайг үнэхээр шоконд орууллаа. Би хэдийгээр учиргүй өндөр соёлтой хүн биш ч гэсэн хэзээ ч эмэгтэй хүнийг гомдоож, түүнд гар хүрч чадахааргүй маягийн зөөлөн талдаа хүн гэх үү дээ.

Эхнэр миний энэ занг сайн мэдэх учраас түүнийг маань ашиглахаар шийдсэн бололтой. Би тамхи татахаар гараад, бүхий л нөхцөл байдлыг тунгаан бодов. Ингээд эхнэр рүүгээ очоод: “Надаас салж болно. Энэ бол чиний эрх. Харин би өөрийнхөө орон гэрээс хэзээ ч, хаашаа ч явахгүй. Бид хөршүүд маягаар хамт амьдарч болно, харин чамайг хаа нэгтээ явахаар шийдвэл би таталдаж саатуулахгүй” хэмээн хэллээ.

Гэвч би эхнэрээ их дутуу үнэлж байсан юм билээ. Энэхүү өдрөөс хойш би байн байн архи балгадаг болов. Бид салсан хэдий ч нэг байранд амьдарсаар байлаа. Светлана заримдаа хэд хоногоор ч хамаагүй гэртээ ирэхгүй алга болдог тул би охиноо ганцаараа өсгөж байв.

Дараа нь Света гэнэт намайг хүчээр байрнаас минь хөөхөөр шийдлээ. Тэрээр миний огт танихгүй баахан гэрчүүд цуглуулаад, шүүхэд гомдол гаргасан байв. Намайг шүүх хуралд очиход ээлжит сюрприз хүлээж байлаа.

Эхнэр намайг байнга архи ууж, түүнийг болон охиноо зодож нүддэг, бас гэртээ элдэв гэмт этгээдүүдийг цуглуулаад тэдгээр нь охин болон түүнийг айлган дарамталдаг гэж мэдүүлэв. Дараа нь шүүх танхимд миний огт танихгүй хүмүүс ээлжлэн орж ирээд, түүний тэрхүү "солиорлыг" гэрчлэн баталж гарлаа.

Ингээд шүүх хуралдаан долоо хоногоор хойшиллоо. Света ч энэ хугацаанд гэртээ ганц ч удаа үзэгдсэнгүй.

Дараагийн шүүх хуралдаан дээр би охиноо, өөрийн гэрчүүдийн хамт дагуулаад очлоо. Шүүх хурал дээр миний дарга болон хамт ажиллагсад, охиныг минь байнга харж ханддаг байсан хөрш эмэгтэй Клавдия Петровна нар гэрчийн мэдүүлэг өгцгөөсөн юм.

Бүхий л үнэнийг олж мэдсэн шүүхийнхэн Светланагийн нэхэмжлэлээс татгалзан, хүүхдэдээ илүү анхаарал хандуулахыг түүнд сануулсан билээ.

Дараа нь миний олж мэдсэнээр, Светлана нэгэн залуухан амрагтай, нөгөөх нь өөрийн гэсэн эд хөрөнгөгүй болохоор тэрийгээ тэжээдэг, тэгээд түүнийгээ миний хөлс, цусаа урсган байж олж авсан байранд дагуулж ирэхийн тулд намайг хүчээр хөөж гаргах гээд байсан юм билээ.

Тэр шүүх хурлаас хойш охин бид хоёр Светаг ахин олж хараагүй. Тэр биднийг гэртээ байхгүй хойгуур нэг удаа ирээд өөрийнхөө эд зүйлсийг аваад явсан байсан. Харин би ээжийгээ тосгоноос дуудан дэргэдээ авчирч, гэр орны ажилд туслуулан хамтдаа амьдрах болсон билээ.

Түүнээс хойш таван жилийн дараа би гайхалтай сайн эмэгтэйтэй учирч, ханилан суусан юм. Тэрээр охиныг минь ихэд хайрлан, төрсөн ээжээс нь илүүтэйгээр анхаарал халамж тавьж, охин минь ч бас түүнд тэгж хандаж байлаа.

Света ахин бидний амьдралд хэзээ ч гарч ирээгүй. Тийм хачирхалтай, цэвдэг хүйтэн сэтгэлтэй эмэгтэйтэй тэр олон жилийн хугацаанд яаж амьдарч чадаад байснаа хожим эргэцүүлэн бодоход ихэд гайхмаар санагддаг байж билээ. Өөрийн төрүүлсэн үрээ юу ч бодохгүйгээр хаяад явж чадаж байгаа эмэгтэйг ЭЭЖ ХҮН гэж нэрлэж болох уу?!...

 Орчуулсан Д.Мигаа

Эх сурвалж: www.Zindaa.mn

Сэтгэгдэл ( 18 )

Сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
баторших(116.117.180.11) 2018 оны 07 сарын 13

хөнгөн хялбар амьдрал сонгосон эмэгтэйн буруу.

0  |  0
(202.55.191.205) 2018 оны 05 сарын 24

Эхнэр 2 хүүхдээ өвлийн хүйтэнд гудамжинд хөөж гарган эгчдээ байраа өгсөн Баасанжав гэдэг хүний оронцог ичиж амьдар

0  |  0
(202.55.191.205) 2018 оны 05 сарын 24

Шүүх эмэгтэйн талд нь түлхүү үйлчлээд байдагт хамаг учир нь байна

0  |  0
(202.55.191.205) 2018 оны 05 сарын 24

нөхрөөсөө салах мөрөөрөө салахгүй аав ээжийнх нь хөрөнгөрүү дайраад байдаг улайрсан луйварчин гичийнүүд олон байдаг

0  |  0
(66.181.178.166) 2018 оны 05 сарын 23

дорнодын гаралтай гэх 16-д байдаг үсчин хүүхэн өмнөх нөхөрүүддээ хүүхдүүдээ хаяж зугатаачихаад, одоогийн нөхөрөө үхээсэй байр нь үлдэнэ гэж зарлачихаад, баахан залуусаар зугацаад бүр нэгд нь машин олж өгөөд таксинд явуулж байна гэнээ. Ийм аймшгийн авгай олон олон хүнийг бузарлаж байна даа

0  |  0
Байна(66.181.187.91) 2018 оны 05 сарын 23

Minii hanii ah estoi zerleg hvn bdag namaig anh hadmiindaa hochihod ahiinh ni ehner geed huurhun egch hvvteigee tsug hadmiind bdag blaa. Hadam ah bol munhiin sogtuu ajil hiideggvi deerees ni ehneree aimar zodno. Ee bvv vzegd bi tiim aimar emegtei hvn zoddog er hvniig haraagvi ehner ni 4 jil hamt amidraad salsan salaad shn hanitai bolson bnlee bas huurhun ohintoi. Harin hadam ahaas bvh hvmvvs zugataadag bolsoon hvntei ch suugaagvi hetsvvhen hvn bii hurdan uhaan orj shn amidraasai gj hvseh yumda

0  |  0
bi(112.72.14.208) 2018 оны 05 сарын 23

henees ni bolson ch bai dundaasaa huuhedtei bol ali ali ni hariutslagatai baih heregtei huuhdee 18 nas hurtel ni, gehdee ene ni zaaval hamtdaa bai gesen ug bish zuv gartsiig l oloh heregtei

0  |  0
(119.40.97.2) 2018 оны 05 сарын 23

миний нэг таньдаг хүүхэн байдаг.Түүний нөхөр нь тээврийн жолооч хийдэг.Зуны хэдэн сар хөдөө алга болоод ирэхдээ ямарч мөнгө төгрөг байхгүй жаргалаа эдэлж байгаад ирдэг.Тэрч бүү хэл баастай бандаашаач угаадаггүй бүх юмыг хөөрхий найз бүсгүй маань амжуулдаг гэсэн.Тэр найз бүсгүй маань 3 хүүхдээ тэжээх гэж хуруу хумсаа хугалах шахам байж амьдардаг.Том охин нь их сургуульд ороод төлбөр гээд бас бөөн нерви барсан асуудалтай байдаг.Найз бүсгүй маань цэвэрлэгч хийдэг тул цалин хөлс бага авдаг.Ихл өрөвдөлтэй харагддаг.Мал бол алаад идэхсэн ийм ажилгүй хувь нэмэрч байхгүй нөхөр хэцүү байнаа...Амьд сүгнүүд хаа сайгүй зөндөө зөндөө.

0  |  0
(182.160.36.143) 2018 оны 05 сарын 23

Orosiin shuuh yamar shudarga shuugee ve. Manai shuuh bol mongo tolson hunii tald l ajillana shuu dee. Mongoliin shuuh tsagdaag bi uzen yaddag. Minii amidraliig busniulsan yum daa

0  |  0
f(202.179.24.131) 2018 оны 05 сарын 23

BI bol bairaa mashintaiga uguud huuge avch uldsen.ter shulam neg cagdatai suugaad yavsan.Huu maani odoo barag l bie e daagad tushigtei saihan bga.Tiim humuus ugasa sain yavahgui l dee

0  |  0
irgen(62.167.114.16) 2018 оны 05 сарын 23

iim muuhai emegteichyyd ch baina , eregteichyyd ch baina,,,,hynee zov songoj amdral zohioj bai hymyysee….hamgiin aimaar ni hyyhdyyd l hohirdog

0  |  0
я(202.131.239.70) 2018 оны 05 сарын 23

коментуудаас харвал бичсэн хүмүүс нь эрүүл согтуу нь мэдэгдэхгүйм да.

0  |  0
varane(66.181.178.70) 2018 оны 05 сарын 23

Бага тойрогт найзд минь иймээрхүү зүйл тохиолдоод байна. Тэр одоо тавь нилээд гарчинсан байгаа. Эхнэр хүүхдүүдээсээ салаад хорин жил болсон ч хүүгээ эхнэр хүүхэдтэй дэргэдээ авч цуг амьдрах болоод хоёр жил болж байна. Найз маань архи уудаг гэхдээ гадаа гудамжинд,орон гэртээ нэг ч удаа агсан согтуу тавиж байхын хараагүй сонсоо ч үгүй юм. Тэгтэл одоо хүү нь эхнэртэйгээ нийлээд согтуу орон гэртээ ирэхд нь цагдаа дуудаж баримчилгаанд явуулдаг болж. Тэр маани д олон очсон хүн биегүй болж удахгүй үхдэг гэсэн. Төрсөн хүү нь аавынхаа байрыг авах гэж ингэж болох уу. Ядаж нөгөө хүн чанар гэж байдаг. Тэр

0  |  0
эмэгтэй(203.91.115.251) 2018 оны 05 сарын 23

ажил хийдэггүй байнга архи уудаг хүнийг хүнйг яах ёстой вэ хэсэг салж байгаад боломж олгож буцаад нийлсэн гэтэл дахиад л ууж эхэлсэн бараг л өвгөнтийн хүн шиг

0  |  0
3(103.87.255.42) 2018 оны 05 сарын 23

монголд ийм хүүхнүүд их болсон. мөнгө мөнгө мөнг гээд л, хүүхдээ хаяж явна, хоногоор алга болно. ичихгүй эргэж ирнэ

0  |  0
зочин(103.229.123.62) 2018 оны 05 сарын 23

нохроо ад узээд л хажиглаад байхаар нь явдаа,иим авгай нэртэй юмаар яахав ,хуухдууд биеэ даагаад амьдаргааж байнагэхэд боон баяр алга болсон.Хань болох хунээ олоод байтал чамаас салахгуй гээд ирээд наалдчихлаа оноо шулмас чинь,одоо ногоо байнгын хэруул доромжлолтойгоо амьдрах шинжтэй

0  |  0
Новшнууд(182.160.37.210) 2018 оны 05 сарын 23

Ийм хүүхнүүд дэргэд минь байнаа.

0  |  0
БАГШ(64.119.19.224) 2018 оны 05 сарын 23

МАНАЙД ИЙМ ЭМЭГТЭЙЧҮҮД ОЛШРООД Л БАЙГАА ШҮҮ.

0  |  0
Top