Тайган буюу “хүйсгүй тоглоом”...

Автор | Zindaa.mn
2018 оны 05 сарын 23

Эрчүүдийг тайган болгодог олон шалтгаан түүхэнд тэмдэглэгдэн үлджээ. Олзлогдсон цэргүүдээр нууцыг нь хэлүүлэхийн тулд, эсвэл эхнэрээ хуурч мэхэлсэн эрийг шийтгэхийн тулд, мөн өөр бусад шалтгааны улмаас эрчүүдийг “засдаг” байж.

Ялангуяа Эртний Ромд боолуудыг “хөнгөлөх” үзэгдэл их байжээ. Боолууд бэлгийн таашаал эдлэх ёсгүй, тэр тусмаа эздийнхээ охидод аюул учруулж болзошгүй гэх шалтгаанаар тэднийг “засдаг” байсан аж.

Мөн хөвгүүдийн залуу нас, гоо үзэмж, бүдүүрч амжаагүй дуу хоолойг нь хадгалж үлдэхийн тулд энэ мэс ажилбарыг хийдэг байсан гэнэ. Эдгээр нь бүгд л баячуудын зугаа цэнгэлд зориулагдан хийгддэг байж.

Тайган эрчүүдэд ноёдтой хэрхэн харьцах талаар зааж сурган, тэр ч байтугай, Самарканд, Дербент хотуудад энэ чиглэлийн их сургуулиуд хичээллэдэг байжээ.

Тайган болсны дараа “ор дэрний зугаацуулагчийн” үнэ ханш энгийн боолуудтай харьцуулахад даруй 20 дахин өсдөг байсан гэнэ. Хөнгөлүүлсэн гурван боол тутмаас нэг нь л амьд үлддэг байсан учраас тайган боолын арилжаа наймаа их ашигтайд тооцогддог байжээ.

Засч хөнгөлөх үед зарим боолууд цус алдан, зарим нь цусандаа халдвар авсны улмаас нас бардаг байж. Тэдний өгүүлшгүй их шаналал тарчлаан, золгүй үхэл нь боолын наймаачдыг огтхон ч эмзэглүүлдэггүй байсан аж.

Ингэж тайган болсон боол асар үнэтэй бараа учраас зөвхөн хөрөнгө чинээтэй баячууд л худалдан авах боломжтой байжээ. Гомосекс тухайн үед бараг л хэвийн үзэгдэл байсан бололтой.


Эртний Ромд эрчүүдийг хөнгөлөх үзэгдлийг хар, цагаан гэж хоёр хуваадаг байжээ. Эхний тохиолдолд, эрчүүдийн зөвхөн хуухнагийг авна. Энэ нөхцөл байдал нь бэлгийн харилцааны чадварт төдийлөн нөлөөлөхгүй гэнэ. Харин хоёр дахь тохиолдолд, эр хүний хуухнагаас гадна бэлэг эрхтэнийг нь хамт авчихдаг байж. Үүнийг ихэвчлэн санваартнууд бурхандаа үнэнчээ илтгэн хийлгэдэг байжээ.

Эр хүний эрхтэнгүй болсон боолын амьдрал тэр чигтээ утгаа алддаг байж. Тэрээр өөрийн эх орон, гэр бүлдээ буцаж очиж чадахгүй, үр удмаа үргэлжлүүлэх боломжгүй болдог учраас зарим нь сэтгэлийн зовлон шаналлаа дааж чадалгүй амиа егүүтгэдэг байжээ.

Харин цөөн тооны азтай тайганууд амьдралаас ямар нэгэн зүйл зулгаагаад амждаг байж: зарим хаад, ноёд өөрийн “хүйсгүй амрагтаа” ихэд хайртай учраас тэдэнд төрийн ямар нэгэн албан тушаал өгдөг байсан бололтой.

Анагаах ухаан сайн хөгжөөгүй байсан эрт дээр үед тайган болгох ажилбарыг бидний төсөөлшгүй зэрлэг аргаар хийдэг байжээ. Эр хүний эрхтэнийг угаар нь олсоор чивчиртэл ороож байгаад бараг л суга татчихдаг байсан гэнэ. Бүр боловсронгуй тохиолдолд, бактерийн эсрэг үйлчилгээ бүхий ургамлын хандаар бэлэг эрхтэнийг хэдэн удаа шавшиж угаагаад мэс ажилбар хийдэг байж.

Тайган эрчүүд өөрийн авахуулсан эр бэлэг эрхтэнээ тусгай зориулалтын саванд хийгээд, халаасалж явдаг байсан бөгөөд түүнийг нас барсны дараа хатсан эрхтэнийг нь цогцостой хамт оршуулан, хойд насандаа жинхэнэ эр хүн болж төрөхийг бэлгэддэг байсан гэнэ.

Харин орчин үед бол, эмнэлгийн ноцтой заалтыг үндэслэсэн цөөн тохиолдолд л эрчүүдийг “хөнгөлөх” мэс ажилбарыг хийж байгаа аж.  

Д.Мөрөн

Эх сурвалж: www.Zindaa.mn

Сэтгэгдэл ( 6 )

Сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
бө(202.72.244.172) 2024 оны 01 сарын 24

Гантулгыг хөнгөлж тайган болговол яасан юм бэ,УИХ ын гишүүнээ тэгээд хийгээд явж байг.

2  |  0
бө(202.72.244.172) 2024 оны 01 сарын 24

Гантулгыг хөнгөлж тайган болговол яасан юм бэ,УИХ ын гишүүнээ тэгээд хийгээд явж байг.

1  |  0
(202.21.107.155) 2022 оны 05 сарын 16

ohid buzarlaad bga erchvvdes 1s 2g taigan bolgowol dahin tiim hereg garahgvidee huulind zaaj oruulwal zviteim hvnii uuriin vrsiig nasaarni setgeliin sewtei bolgoj bga tenegvvdig tsazlah huulini bdgvim bol taigan bolog ldee zwvvn amitadiig...

2  |  0
(202.21.107.155) 2022 оны 05 сарын 16

ohid buzarlaad bga erchvvdes 1s 2g taigan bolgowol dahin tiim hereg garahgvidee huulind zaaj oruulwal zviteim hvnii uuriin vrsiig nasaarni setgeliin sewtei bolgoj bga tenegvvdig tsazlah huulini bdgvim bol taigan bolog ldee zwvvn amitadiig...

1  |  0
(202.21.107.155) 2022 оны 05 сарын 16

ohid buzarlaad bga erchvvdes 1s 2g taigan bolgowol dahin tiim hereg garahgvidee huulind zaaj oruulwal zviteim hvnii uuriin vrsiig nasaarni setgeliin sewtei bolgoj bga tenegvvdig tsazlah huulini bdgvim bol taigan bolog ldee zwvvn amitadiig...

1  |  0
10к(37.47.239.117) 2018 оны 05 сарын 23

Ээ бүү үзэгд.

0  |  0
Top