Эд Ширан оны шилдэг дуучин болжээ

2018 оны 05 сарын 23

Өнгөрсөн ням гарагт Лас Вегас хотноо "Billboard Music Awards"-аас оны шилдгүүдийг тодруулсан байна. Их Британийн поп дуучин, хөгжимчин Эд Ширан "Billboard Music Awards"-ын оны шилдэг дуучин, шилдэг жүжигчин номинациудын шагналыг хүртжээ.

Түүний "Shape of You" дуу оны шилдэг радио хит номинацид тэргүүлсэн бол цомог нь мөн хамгийн өндөр борлуулалттайгаар тэргүүлжээ.

Эд Ширан 2008 оноос хөгжмийн карьераа эхэлж, 2011 онд гаргаж байсан ”+” анхны бие даасан цомог нь түүнд алдар нэрийг авчирсан гэдэг. "THE A TEAM" дуу нь 2013 оны Грэмми Авардс-ын "Оны шилдэг дуу" номинацад өрсөлдөж байсан бол 2014 онд гаргасан “Х” нэртэй пянз нь BRIT awards хөгжмийн шагнал гардуулах ёслолоос “Их Британийн шилдэг цомог”-оор шалгарч байсан юм.

Өдгөө 26 настай супер од өнгөрсөн жил найз бүсгүйдээ зориулан гаргасан “Perfect” буюу “Төгс төгөлдөр” дуугаараа “Их Британийн эзэнт гүрний одон”-г гардаж байсан удаатай.

Related image

Д.Түвшин

WWW.ZINDAA.MN

Сэтгэгдэл ( 1 )

Сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
fan(43.242.242.112) 2018 оны 05 сарын 23

tsarai muutai hog shyy

0  |  0
Top