АНХААР: “Мөнгөн бороо”, “Мөнгөн харш” зэрэг төсөлд элссэн хүмүүс мэдүүлэг өгөөрэй

Автор | Zindaa.mn
2018 оны 05 сарын 23

ЦЕГ-аас нэгэн мэдэгдэл гаргажээ. Тус мэдэгдэлд

"Мөрдөн байцаах албаны Залилах гэмт хэрэг мөрдөн шалгах хэлтэст эрүүгийн хуулийн 148 дугаар зүйлийн 148.4 дэх хэсэгт зааснаар эрүүгийн хэрэг үүсгэсэн С.Оюун нарт холбогдох хэрэг шалгагдаж байна. Уг хэрэгт “Гүн-галуутын Оюун-Эрдэнэ” ТББ-аас хэрэгжүүлсэн “Анхны алхам”, “Хамтдаа хөгжье”, “Өү Си Эй Ти” ХХК-иас хэрэгжүүлсэн “Мөнгөн бороо”, “Мөнгөн харш” төсөл хөтөлбөрт 2012-2016 онд элсэн орсон, мөнгөн урамшуулал авсан нэр бүхий иргэд мөнгө хүлээн авсан дансны дугаараа тодруулан 2018 оны 06 дугаар сарын 04-ний өдрийн дотор Мөрдөн байцаах албаны 315 тоот өрөөнд ирж мэдүүлэг өгнө үү.

Хаяг: Улаанбаатар хот Чингэлтэй дүүрэг 4 дүгээр хороо Самбуугийн гудамж, Утас: 93266924, 80090076, 91319797" гэжээ.

Эх сурвалж: Zindaa.mn

 

Сэтгэгдэл ( 0 )

Сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
Top