Эрдэнэт хотод нисэхийн мэргэжилтэн бэлтгэх бааз бүрдүүллээ

Автор | Zindaa.mn
2018 оны 05 сарын 23

Орхон аймгийн “Маргад” дээд сургууль онцгой байдал, гамшгаас хамгаалах чиглэлээр мэргэжилтэн бэлтгэдгээс гадна цэрэгжүүлсэн сургалттай лицей сургуультай. Энэ жилээс нисэхийн чиглэлийн мэргэжилтэн бэлтгэхээр болжээ. Нисэх онгоцны механик, анхан шатны нисгэгч бэлтгэх зорилгоор дадлагын бааз сууриа бэхжүүлж, дадлагын зориулалтаар ашиглах АН-2 онгоцыг байрлуулсан байна. "Монгол улсын инженер техникийн зөвлөл"-ийн инженерүүд болон “МИАТ” компанийн инженер, техникийн ажилтнууд онгоцыг угсарч, асаасан байна.   Эрдэнэт хотод 20 гаруй жилийн дараа нисэх онгоцны мотор дахин дуугарсан нь энэ ажээ. “АН-2” төрлийн 90 гаруй онгоцыг манай улс 1956 оноос Иргэний агаарын тээвэрт болон Цэргийн нисэх хүчинд хүлээн авч ой хээрийн түймэр, ган,зуд, байгалийн гамшигтай тэмцэх, үйлдвэрлэлийн ослын хор хөнөөлийг арилгах зэрэгт өргөн хэрэглэж байсан түүхтэй юм. 

А.Эрдэнэ

www.zindaa.mn 

Сэтгэгдэл ( 2 )

Сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
financebeatrice01@gmail.com(41.138.91.174) 2019 оны 01 сарын 19

Нам не нужно просить банки, прежде чем дать жизнь вашему проекту* Персональный кредит* Коммерческий кредит* коммерческий кредит* Студенческий кредит* ипотечный кредит* Консолидированн ые кредиты* Доступно для использования* оплатить долг* Инвестиционный кредитПримечани е: если вы заинтересованы в наших услугах, пожалуйста, свяжитесь с нами: financebeatrice01@gmail.com

0  |  0
ㅗㅗ(64.119.21.179) 2018 оны 05 сарын 24

nisdeg

0  |  0
Top