Ким Жон Ун-д англи хэл заалгахаар америк оюутныг хулгайлсан уу...

Автор | Zindaa.mn
2018 оны 05 сарын 23

Харамсалтай нь, манай гариг дээр олон тооны хүмүүс сураггүй алга болон тэднээс цөөхөн нь олддог. Ихэнх түүхүүд “гэрээсээ гараад эргэж ирээгүй” хэмээн эхэлдэг хэдий ч харь оронд аялж зугаалах үеэр алга болох тохиолдол бас их гардаг аж.

2004 онд америк оюутан Дэвид Снеддон Азийн соёл, заншлыг судлахаар Зүүн Азийн орнуудыг зорьжээ. Түүнийг явснаас хэсэг хугацааны дараа хүү нь Хятадын Юньнань мужид сураггүй алга болсон тухай мэдээллийг эцэг эх нь хүлээн авсан байна.


“Харайж буй Барын хавцал”-ыг гатлах үеэр залуу алга болсон бөгөөд түүнийг хамгийн сүүлд орон нутгийн нэгэн бааранд харсан гэнэ. Харин Хятадын эрх баригчдын гаргасан албан ёсны хувилбараар бол, Дэвид хавцлаас доош унан, амь алдсан гэжээ. Гэвч түүний цогцос олдоогүй аж.


Дэвидийн эцэг эх болох Рой, Кэтлин Снеддон нар энэхүү албан ёсны хувилбарт огт итгэсэнгүй. Тэдний хүү туршлагатай аялагч байсан тул хэр баргийн өндрөөс унаж амиа алдахгүй гэдэгт итгэж байв.


Рой өөрийн хоёр хүүгийн хамтаар ядаж Дэвидийн цогцосыг олохоор Хятадыг зорьсон байна. Ингээд залууг алга болсноос хойш нэг сарын дараа уг хавцал руу очиход тэнд цагдаа нар эрэл хайгуул хийж байсан боловч цогцосыг олоогүй байжээ.


Аяллын хөтөч Дэвидийн хамтаар бүхий л хавцал дундуур явсан учраас оюутан залууг Шангри-Ла-гийн олон хүмүүс таньж байсан хэдий ч түүний ул мөр бас л олдсонгүй.  


Харин үүнээс хойш 7 жилийн дараа буюу 2011 онд ар гэрийнхэн нь хачирхалтай дуудлага хүлээн авсан байна.  Өөрийгөө Хойд Солонгосын асуудал хариуцсан шинжээч өмгөөлөгч Николас Крафт хэмээн танилцуулсан эр тэдний хүүгийн алга болсон явдал Хойд Солонгосын хүн хулгайлдаг ажиллагаатай төстэй байна гэж ярьжээ.


Эхлээд энэхүү хувилбар Дэвидийн ар гэрийнхэнд ямар ч үнэмшилгүй санагдсан боловч бусад шинжээчидтэй холбогдсоны дараа түүнд ач холбогдол өгөхөөр шийдсэн байна. Тэгээд ч, Дэвидийг алга болох үед Юньнань мужид Хойд Солонгосын тагнуулчдын идэвхжил ажиглагдсан гэжээ.

Хойд Солонгост хулгайлагдсан хүмүүсийг мөрдөн шалгах ажиллагааг хариуцдаг Өмнөд Солонгосын нэгэн байгууллага тэдний олж авсан мэдээллээс харахад, Дэвид Пхеньянд үнэхээр амьдарч байна хэмээн 2016 онд өгүүлсэн гэнэ.


Мөн ийм чиглэлийн үйл ажиллагаа эрхэлдэг Японы нэгэн байгууллага Хойд Солонгосын удирдагч Ким Жон Ун-д англи хэл заалгахын тулд Дэвидийг хулгайлсан гэж баталсан байна. Ийм мэдээлэл Өмнөд Солонгосчуудад ч бас байсан гэнэ. Тэр ч байтугай, Дэвид Пхеньянд Ким Ен Хе хэмээх бүсгүйтэй гэрлээд, хоёр хүүхэдтэй болсон гэжээ.


2017 онд АНУ-ын Сенатын хэд хэдэн гишүүн Дональд Трамп-д хандан, америк залуугийн энэхүү хэргийг яаравчлан шийдэж өгөхийг хүссэн аж. Дэвид өнөөг хүртэл сураггүй алга болсонд тооцогдож байгаа боловч ар гэрийнхэн нь харин хүү нь амьд мэнд, Хойд Солонгост байж магадгүй сураг сонссоноос хойш ялимгүй тайвшраад байгаа гэнэ.

Сүүлийн үед Солонгосын хойг дээр өрнөөд буй үйл явдлуудаас дүгнэлт хийн үзэхэд, америк залуу Дэвид гэртээ буцаж ирэх магадлал өндөрсөх шинжтэй байгаа билээ. Гэвч үнэхээр Ким Жон Ун-д англи хэл заадаг байсан бол тийм амархан явуулах болов уу, яах бол? Та нар юу гэж бодож байна вэ?

Д.Мигаа

Эх сурвалж: www.Zindaa.mn

Сэтгэгдэл ( 8 )

Сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
Od(12.231.208.147) 2018 оны 05 сарын 26

Ene amerikuud ching erguu yumuu haashaa yum be.adgiin novshnuud gedegii n bol turd buglasan heden tejeevereer nl todorjoilohod hangalttai.hulgaich luivarchin Hannah tsadahgui shunaliin tulam harden haltar munguur eh oron ardtumenee ajirahgui hudaldchihdag.Hinii adag .minii bodloor Mongol buh tuuhiinhee buh hugatsaand ch iim olon hog shaar baigaagui baih

0  |  0
mongol(27.123.212.135) 2018 оны 05 сарын 24

Hahaha. Hoiduud solongosooroo yariad l tsumiin zevseg hiicihsiin baina. Holitsgui mongoloor yariad tsumiin zevsegtei boltsgooyoo

0  |  0
uugii(182.160.0.64) 2018 оны 05 сарын 24

huuhded ulger yrij bgaa bish dee kkk

0  |  0
хүү(103.26.193.37) 2018 оны 05 сарын 24

Йим юм бичиж байдаг үнэхээр мал юмаа хуучин нийгмийн үзэл сурталын дайны нэг хэлбэр 23000000 хүнтэй цөмийн зэвсэгтэй бүхэл бүтэн улс хэлзаалгах гэж нэг муу оюутан хулгайлхуу .

0  |  0
зочин(202.179.25.9) 2018 оны 05 сарын 24

хүн хулгайлснаа батлах гэсэн юм шиг юу гэж буцаахав дээ. тэгээд ч Ким өөрөа eвропт сурч байсан юм чинь хэл заалгах гэж аваачсан гэдэг худлаа

0  |  0
Bi(38.127.143.248) 2018 оны 05 сарын 24

Erguu amerikuud...

0  |  0
pukan(43.228.131.99) 2018 оны 05 сарын 23

buhel buten bie daasan ulsad angli zaah hun oldohgui baib gej hudlaa shaahiin muu l bol hoid ailiin har oboohoi gegcheer

0  |  0
зочин(66.181.160.58) 2018 оны 05 сарын 23

гэрт нь хариулах нь юу л бол

0  |  0
Top