Үс засуулбал эрч хүч ихэснэ

2018 оны 05 сарын 24

Зуны тэргүүн улаагчин могой сар Зургаан цагаан мэнгэтэй Улаан луу өдөр

  • Аргын тооллын: 2018.5.24, Пүрэв гараг
  • Билгийн тооллын: 10
  • Наран ургах шингэх: 05.05-20.33
  • Үс засуулбал: Эрч хүч ихэснэ
  • Барилдлага:
  • Шүтэн барилдлага: Мунхрахуй
Тухайн өдөр бар, туулай, бич, тахиа жилтнээ аливаа үйлийг хийхэд эерэг сайн ба үхэр, луу, хонь, нохой жилтнээ сөрөг муу нөлөөтэй тул элдэв үйлд хянамгай хандаж, биеэ энхрийлүүштэй. Эл өдөр санасан хэрэг түргэн бүтнэ. Бүтээл үйлдэх, тус чухалчлах, сүм, суварга барих, хүүрийн газар эргэх, чуулан үймэх, хэл ам дарах, башир, хатуу, түргэн үйлнээ сайн. Нүд татваас эцэг эхэд аюул болох, баруун чих хангинавал эхнэртэй учрах, зүүн нь бол идээ ундаа олдох, нохой уливал гэнэт зочид ирэх болой. Энэ өдөр өндөр язгуурт хүний хэл ам болох, тагнай загатнавал их хүн ирэх, бие татвал хэрүүл тэмцэл болох, хөл татвал сайн. Өдрийн сайн цаг нь бар, луу, могой, бич, тахиа, гахай болой.

Сэтгэгдэл ( 0 )

Сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
Top