Ч.Нарантуяа: Мөнгө өгөхөөр нь үсээ авахуулсан гэж хэлбэл цалингийн зээлийг чинь чөлөөлье гэсэн байсан

Автор | Zindaa.mn
2018 оны 05 сарын 24

ХӨГЖИНГҮЙ ОРНЫ СУВИЛАГЧИЙН  НЭГ ӨДРИЙН ЦАЛИНГ МОНГОЛ СУВИЛАГЧ САРДАА АВДАГ

Монголын Эрүүл мэндийн ажилтны Үйлдвэрчний эвлэлийн холбооны дэд дарга Ч.Нарантуяатай ярилцлаа.

-Та бүхэн тэмцлийнхээ ес дэх өдөр Олон улсын валютын санд хандсан шалтгаан юу байв?

-Бидний эмч, эмнэлгийн ажилтнуудын цалинг нэмэгдүүлэх шаардлагын хариуд Засгийн газраас Олон улсын валютын сантай хатуу нөхцөлтэй гэрээ байгуулсан. Дур мэдэж цалин нэмэх боломжгүй. Та бүхэн Олон улсын валютын санд ханд гэсэн хариулт өгдөг. Тиймээс Олон улсын валютын санд шаардлага хүргүүллээ. Шаардлага гардуулахаасаа өмнө хоёр цагийн суулт хийсэн.

-Сангийн яаманд бас шаардлага хүргүүлсэн байсан. Хэдэн хүний гарын үсэг цуглуулсан бэ?

-Тийм. Сангийн сайд Ч.Хүрэлбаатарт шаардлага хүргүүлсэн. Нийт 451 хуудас бүхий 15 мянган хүний гарын үсэгтэй шаардлага юм.

-Шаардлагын хариуг хэзээ авах вэ?

-Энэ сарын 28-ны дотор шаардлагын хариуг ирүүлэх ёстой. Ирүүлээгүй тохиолдолд дараагийн шатны арга хэмжээнд шилжинэ.

-Дараагийн шатны гэхээр ажил хаялт уу?

-Сануулах суулт хийж байгаа эмч, эмнэлгийн ажилтнууд маань ажил хаялтдаа орох хэрэгтэй гэсэн санал их гаргаж байна. Суулт хийгээд төр засаг бидний үгийг төдийлэн хүлээж авахгүй, тоохгүй байгаа учраас гэж үзэж байгаа юм.

- Шууд ажилт хаяна гэхээр хугацаа шаардах байх даа?

-Хэд хоногийн хугацаа байна. Үйлдвэрчний эвлэл хамтын шийдвэр гаргадаг байгууллага. Түр хороо байгуулагдсан,Гүйцэтгэх зөвлөл хамтарч хуралдаж шийдвэр гаргах ёстой. Салбар доторх асуудлаа бид хүрээндээ шийдвэрлээд явна.   Мөн боловсрол, соёл, шинжлэх ухааны ажилтнууд нэмэгдсэн, төрийн үйлчилгээний ажилтнуудын асуудал хөндөгдөж байгаа учраас МҮЭХ нэгдсэн зохион байгуулалтад орж  Ажлын хэсгийг Ерөнхий нарийн бичгийн дарга Г.Адьяагаар ахлуулан байгуулсан.

-Эрүүл мэндийн салбарт хэдэн мянган хүн ажиллаж байна вэ?

-Нийт 50 мянга орчим хүн бий. 10 мянга гаруй эмч, 19 мянган сувилагч, эмнэлгийн тусгай мэргэжилтнүүд гэх зэргээр нэмэгдэнэ. Сувилагч нарын ачаалал их. Нэг сувилагч 3-4 хүний ажил хийдэг. Авч байгаа цалин нь амьдралынхаа хаана ч хүрэлцэхгүй бэрхшээлтэй.

-Гадаадын улс орнуудын сувилагч нарын цалинтай харьцуулахад?

-Хөгжингүй орны сувилагчийн нэг өдрийн цалинг манай сувилагч нар сард авч байна. Олон улсын хуралд оролцсон манай төлөөлөгчдөөс гадаадынхан танай улсын сувилагч нарын сарын цалин хэдэн доллар вэ гэж асуусан байсан. Сард 160  долларын цалин авдаг гэхээр үнэхээр их гайхаж байна гэсэн л дээ. Гадаадад ажиллаж байгаа монголчууд 100 америк долларын цалинг ганц өдөрт авдаг. Гэтэл сувилагч хүн бүтэн сар ажиллаад авна гэхээр хүнд. Тиймээс гадаадад богино хугацаанд ажиллаад ахиу цалин авсан дээр үү гээд асуудал гарна.

-Цалинг 50-иас доошгүй хувиар нэмээч гэсэн?

-Бид шууд сарын нэг сая төгрөгийн цалин авмаар байна гээгүй. Одоогийн цалингийнх нь 50 хувиар ядаж нэмээд өгөөч гэсэн юм. Сард 400 мянган төгрөгийн цалинтай сувилагч 200 мянган төгрөг нэмүүлэх л асуудал. 600 мянган төгрөгийн цалин авахын тулд л суулт хийгээд байна.

ЗӨВХӨН НЭГ ДҮҮРГИЙН ЭМТ-ӨӨС ЗУРГААН ЭМЧ АМРАЛТ,ЧӨЛӨӨГӨӨР СОЛОНГОС ЯВЖ БАЙНА

-Энэ салбарын ажилтнуудын дийлэнх нь эмэгтэйчүүд байх?

-Нийт ажилтны 80 хувь нь эмэгтэйчүүд. Улирч, хонон өнжин ажиллана. Өрх толгойлсон эмэгтэйчүүд олон бий. Гэр бүлийн үл ойлголцол гарна. Ар гэрийнхэн нь ажлын нөхцөл байдлыг нь ойлгохгүй хардах, гэр бүлийн хүчирхийлэлд өртөх явдал гардаг нь нууц биш. Энэ бүхнээс  шалтгаалж гэр бүл салж, сарнина. Асуудал, бэрхшээл ихтэй.

-Таны ярианд дурдагдсан. Энд сард 160 долларын цалин авснаас гурван сараар Солонгос гараад ч юм уу жилийнхээ цалинг 2-3 сард авах сонирхол үүснэ гэж. Ийм шалтгаанаар явсан эмч, ажилтнууд байгаа юу?  

-Явж байна. Саяхан болсон явдал. Зөвхөн нэг дүүргээс зургаан эмч  ээлжийн амралт дээрээ сарын чөлөө нэмж аваад Солонгос явчихлаа. Солонгосын Элчин сайдын яаманд 20-30-аараа материалаа хүргүүлсэн тухай мэдээлэл ч ирдэг. Энэ бүхэн амьдрахын эрхэнд амьжиргаагаа сайжруулахын тулд шүү дээ.

-Сувилагч нарын залгамж халаа ямар байна вэ. Туршлага дутмаг, цалин бага гээд яриа гардаг. Бодлогын хүрээнд хийх ёстой болов уу?

-Салбарын яамныхантайгаа ярилцаж, санал, хүсэлт хүргүүлсэн. Сувилагч бэлтгэдэг сургуулиудтай хамтрах, сургалтын төлбөрийг хөнгөлөх зэргээр санал гаргаж  яамтай нэмэлт хэлэлцээр байгуулах төслөө хүргүүлсэн.  Зарим заалт дээр санал нэгдээгүй учраас түр завсарласан байна.

-Эрүүл мэндийн салбарынхныг ажлыг хийснээр нь үнэлэх тухай яригддаг?

-Ажлын байранд суурилсан үнэлгээг дөрвөн шалгуураар хийхээр байгаа. Ажлын үүрэг хариуцлага, ур чадвар,  ажиллах орчин нөхцөлд нь ялгавартай оноо өгөх эхлэхээр ажил хийсэн, хийгээгүй ажил хийдэг ялгаа арилна гэж үздэг. Бас учир дутагдалтай дутуу зүйл бий. Үнэлгээг сайжруулахаар НХХЯ, ЭМЯ-нд санал хүргүүлж, хэрэгжүүлээд үзэх зорилго дэвшүүлсэн. Энэ бол маш чухал үзүүлэлт, өөрчлөлт орчин үеийнхээ шаардлагад нийцнэ гэж үзсэн.

       МӨНГӨТЭЙ ЖАГСААЛ ГЭСЭН ЦУУРХАЛ ТАРААСАН БАЙСАН

-Эмч нарын суултад  цахим орчинд янз бүрийн өнцгөөс харж хандаж  байна. Хэдэн хүн үсээ авхуулсан юм бэ?

-Суултыг зогсоох сарниулах гэсэн зүйл цахимаар их явж байна. 250 сая төгрөгийн хөлстэй жагсаал гэх зэргээр. Эрүүл мэндийн салбарынхан улстөржөөд байдаггүй. Нийт найман хүний долоо нь эмч, эмнэлгийн ажилтан, үлдсэн нь энгийн иргэн байсан.

-Жүжигчин хүн үсээ авахууллаа гэсэн нь ямар учиртай зүйл болов?

-Налайх дүүргийн Эрүүл мэндийн төвийн их эмч Баттөгсийг Дорноговь аймгийн жүжигчин гэсэн мэдээллийг цахим орчинд гаргасан байсан. Энэ мэдээлэлд тухайн эмч ч мэргэжил нэгтнүүд нь  их эмзэглэсэн.

-Дарамт шахалт ирж байна уу?

- Баттөгс эмч уруу 9911-тэй дугаараас  “Чи намайг мөнгөө өгөхөөр нь үсээ авахуулсан гээд хэлчих. Чиний цалингийн зээлийг чөлөөлөөд өгье” гэж ярьсан байсан.Энэ мэтээр дарамт шахалт бий ч бид улстөржихгүй.

-Та бүхний цаана улстөрчид байна гэсэн хардлага гарсан?  

-Би түрүүнд хэлсэн. Эмч, эмнэлгийн ажилтнууд улстөрждөггүй гэж. Бидэн дээр УИХ-ын зарим гишүүн ирэхэд нь “Та бүхэнд хамаагүй. Бидний тэмцлийг битгий улстөржүүл” гээд явуулдаг. Бас Төрийн бус байгууллага, Иргэний нийгмийн байгууллагынхан оролцож, дэмжих санал хэлдэг. Бид “Та нар дэмжээд сууж болно. Харин үг хэлүүлэхгүй шүү. Эмч, эмнэлгийн ажилтнууд үгээ хэлнэ. Бидний тэмцлийг битгий улстөржүүлж харагдуулаарай” гэдэг.  Бодлогоор зангидахгүй бол улстөржүүлэх гээд байгаа нь үнэн.

-Цалин нэмэгдүүлэх ямар боломж Засгийн газарт байна вэ?

-Засгийн газарт гарц бий. Авч чаддаггүй  архи, тамхины онцгой албан татвар зэрэг татвараа бүрэн авахад л 90 тэрбум төгрөг бүрдэхээр байна. Энэ мөнгөөрөө л эмч, ажилтнуудын цалинг 50 хувиар нэмээд өгөөч гээд байгаа юм. 2018 оны хоёрдугаар улирлаас цалин нэмэгдүүлэхэд 77 тэрбум төгрөг шаардлагатай.

-Багш, эмч нарт оноос өмнө өгөх 300 мянган төгрөгийн нэмэгдэл олгогдсон биз дээ?

-2017 оны 12 дугаар сард багтааж 300 мянган төгрөгийн нэмэгдэл олгосон. Хэлэлцээрт тусгаснаараа болохоор энэ оны эхний улиралд дахин 300 мянган төгрөгийн нэмэгдэл олгох ёстой юм. Үүнийг салбарынхаа нэмэлт хэлэлцээрт тусгаад явж байна. Холбогдох албаны хүмүүстэй хэлэлцээрийн ширээний ард суусан. Цаашид үр дүнд хүрнэ, үр дүн гарна гэж найдаж л байна.

Д.Дамдиндорж

www.zindaa.mn 

 

Сэтгэгдэл ( 21 )

Сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
Зул(27.123.212.141) 2018 оны 05 сарын 26

Та нар 8 цаг хагалгаанд зогсож үзээгүйлдээ бид хэзээч цагтаа бууж байгаагүй гээд л боддоо

0  |  0
Зочин(202.179.26.164) 2018 оны 05 сарын 26

Hamgiin ih....tsalingaa hed nugalj hahuul avdag ulsdaa...hun duhen meden zaadaa barag hevshil bolson zuildee...................

0  |  0
Зочин(150.129.143.88) 2018 оны 05 сарын 25

Дампуурах гээд ОУВС ийн хөтөлбөрт хамрагдсан улсад амьдарч байж өндөр хөгжилтэй улсын цалинтай барьцаж тэнэгтээд байх юмаа . Сар болгон цалин авч байгаадаа баярлаад залбираад явж байх хэрэгтэй ш дээ . Ажил төрөлгүй , цалин мөнгөгүй хүмүүсийг яаж амьдарч бна гэж бодоод байдаг юм бэ

0  |  0
Зочин(122.201.22.11) 2018 оны 05 сарын 25

Эмч нар үнэхээр бага цалинтай л даа хөөрхийс Гэхдээ цалин шигээ хэмжээний мөнгийг эмчлүүлэгчдээс ганцхан өдөрт элбэг олдог Мөнгө өхгүй бол үхэж байсан ч бараг тоохгүй Сувилагч бас зохих хэмжээгээр хувиа авна өгөхгүй бол судас олохгүй сиичнэ урд өдөр нь судас олохгүй байсан сувилагч маргааш нь хувиа авахаараа ганц хатгаад л олно гар нь зөөлрөнө

0  |  0
Zochin(202.179.4.242) 2018 оны 05 сарын 25

Uursduu gantshan shunu hund uvchtuntei notsoldoj honohod l oilgono doo Gantshan shuu

0  |  0
Bat(174.201.33.197) 2018 оны 05 сарын 25

Heden suvilagchdaa tsalingin nemchih bailgyi

0  |  0
zochin(103.229.123.15) 2018 оны 05 сарын 24

bitgii tenegteed baiagaarai 2 saya tugrug bolgox xeregtei naad bizdaa nar chin bugd luivarchid sozializmiin ueiin akedemik bolbsroliig urgeljluuleed xarin end jinxene praktik dadlagiig xavtruulaad yavsan bol jinxene odoogiin zaluuchuud delxiid ursuldux xemjeend ochix baisan yum odoo tsus ni oirtson erliiz xurliizuud mongolchuudiig ballaj duusax ni dee ennenees xetervel zevseg barij bosoxoos uur zam baixgui shuu. naad xulgai ch luivarchid aa turuus zailuulaaarai.

0  |  0
Baagii(73.239.110.215) 2018 оны 05 сарын 24

Mongolchuud tsalingiinhaa hemjeend taaruulj ajilaa hiideg uhaalag ard tumen shuu hoo.

0  |  0
Irgen(64.119.20.93) 2018 оны 05 сарын 24

Bih talaaraa, ajil hiihnchadvaraaraa, biye avch yavah souolooroo, huviin haroutslagaa ondorjuulj busdiig hundelj hairlaj sursniihaa daraa tsalin munge nem gej dovtol. Ajlaa ch oligtoihon setgel gargaad hiihgui baij, nehej shaardahaa l.meddeg ard tumentei holjee Mongol uls! Yaponi ard tumen shig setgeltei zutgeltei bol oor doo

0  |  0
H(73.239.110.215) 2018 оны 05 сарын 24

Ter 9911 tei digaariig ni zarlaach. Tegej baij temtsene bizdee.

0  |  0
ЭМЧ СУВИЛАГЧ ӨӨР.(202.179.24.194) 2018 оны 05 сарын 24

Эмч сувилагч нар адилгүй! Эхлээд ЭМЯ сувилагчдын цалинг нэмэх бодлого боловсруулж танилцуулан,олон жил,хүнд,нарийн мэдлэг чадвар шаардсан салбарт ажиллаж буй хүмүүсүүдээс нь эхлээд 50% гэх мэтчилэн цалинг нь үе шаттай нэмж эхлэхгүй бол 2000 дутагдалтай сувилагчийн орон тоо улам л ихсэнэ.Хоцрогдсон эмч нарын хувьд хахууль,нууц орлогыг нь эмчлүүлэгчид,ар гэрээс нь,эмнэлэг бүр онлайн хэлбэрээр,нэргүй санал хүсэлт авч ил болгоод хуулийн хариуцлага хүлээлгэж эхлэх нь эхлээд хангалттай.Энэ мэдээллийг эмчийн зэрэглэлийг тогтооход гол үзүүлэлт болгодог нь Дэлхийн жишиг. Монголын цол зэрэг худал.

0  |  0
зочин(66.181.191.79) 2018 оны 05 сарын 24

Цалин нэмүүлхээр суулт хийж,байгаа нь яавч буруу биш. Цалин нэмэх мөнгө байхгүй гэж,цэцэрхэж байгаа хүмүүс бол яавч ажил хийж цалин авч зээл хийж үзээгүй хүмүүсийн үг. Цалин нэмэх боломжийг бүрдүүлж өр.эээлээ төлүүлээд үрэлгэн зардлаа танаж төрийн олон давхардсан орон тоог хянан үзхэд боломж хангалттай гэдгийг одж хараач

0  |  0
зочин(64.119.17.222) 2018 оны 05 сарын 24

Манай сугсэлзсэн сарангэрэл авгай бас л гадаад явсан. Эмч сувилагч нар нь гудманд сууж бдаг, ТМСийн сайд тоосон шинжгуй. Арга ч гуй дэ, хуу нь худалдан авах ажиллагааны газрын дарга, нохор нь улсын еронхий аудитор, нуа нь 9, оороо ЭМийн сайд юм чинь дэ

0  |  0
зочин(64.119.19.146) 2018 оны 05 сарын 24

хөөе эрхэмээ та гадаадын хөгжингүй орнуудын сувилагчийн цалинг өөртэйгээ харьцуулж ярьжээ.Мундаг юмаа.Гэхдээ хөнжлийнхөө хирээр хөлөө жий гэж үг байдаг.Бид ямар улс билээ.хүмүүс нь ажил хийх дургүй хулгай хийж бэлэнчлэх сонирхолтой.биеийн хүчний ажлыг бол бүр ч хийх хүн бараг байхгүй.Танд мөнгөний талаар анхын мэдэгдэхүүн алга.Мөнгийг ажил хийж байж бүтээдэг.Түүнийг ойлгохгүйгээр 100000000 удаа орилоод ч нэмэргүйг танд зөвлөе

0  |  0
Teneg narantuya(66.181.161.54) 2018 оны 05 сарын 24

Ene narantuya metiin AH namiin hutgan uimuulegch nowshnuudiig zailuulmaar yum namiin erh ashigiig l bodoj jagsaj shoudaj baigaa ternees ene awgai tegeh hun bish genet l live entr hgd tenegtej ugch bnaa

0  |  0
Зочин(202.131.245.226) 2018 оны 05 сарын 24

эхлээд ажилдаа хариуцлагатай ханддаг болмоор юм, бүгд адилхан л байна ш дээ, харин ч та нар хүмүүсээс мөнгө шх авдаг биздээ

0  |  0
Zochin(66.181.161.54) 2018 оны 05 сарын 24

Huuhediin huchirhiileld ta nariin hench ochoogui jenko battulga ch ochoogui, ta nar mungu nehej tenegtej suuhad jenko hurtel ochij showdlaa ene chini hudlaa gedegiig ilehnee haruulaad baina uls ornoo bodooch jijig gariin awligchdaa

0  |  0
zochin(112.72.14.243) 2018 оны 05 сарын 24

Demjihgvi bnaa uls ornoo bodoh heregtei shvv dee ta nart 2000$tsalin ugcunch amidrald mini hvreltsehgvi bna geed bas l zagcaal bolno

0  |  0
Top