Оюутолгойг шалгаж байгаа 360 хүний нэг нь МАХН-ын Б.Жагар...

Автор | Zindaa.mn
2018 оны 05 сарын 25

Манай улсад  буй гадаадын хамгийн том хөрөнгө оруулалт болох “Оюутолгой төсөл” байгуулагдсан цагаасаа л хардлага, сэрдлэг, хараал, ерөөл дунд явж ирсэн. С.Баярын толгойлсон МАН, АН-ын хамтарсан Засгийн газрын үед гурван парламент, хэд хэдэн Засгийн газар дамжин баймааж шийдэгдсэн юм. Гэрээ байгуулагдаад монголчуудад ашиггүй, гэрээ байгуулахад оролцсон эрх мэдэлтнүүд авлига авсан тухай яригдаж өнөөдөр Ерөнхий сайд асан С.Баяр, Сангийн сайд асан С.Баярцогт, Дубайн гэрээг байгуулсан Ерөнхий сайд асан Ч.Сайханбилэг нар хоригдож байна.  Монголын эдийн засгийн чуулганы үеэр анхаарал татсан асуудал бас л Оюутолгой байсан. УИХ-аас байгуулагдсан Ажлын хэсгийг УИХ-ын гишүүн Д.Тэрбишдагва ахалж байгаа. Дэд ажлын хэсгүүдэд иргэний хөдөлгөөн, улс төрийн жижиг намуудаас төлөөлөл багтсан аж.  Д.Тэрбишдагва дэд ажлын хэсгүүд шуурхай сайн ажиллаж байна гэв. Харин “Оюутолгойд 360 хүний бүрэлдэхүүнтэйгээр шалгалт хийж байна” гэсэн шүүмжлэл өрнөсөн юм. Эдийн засгийн чуулганы үеэр. Ямар ч монгол хүн Оюутолгойн гэрээ луйвар гэж зүхдэг болсон нь нийгмийн эмгэнэл, бидний байгаа дүр төрх. Нийтлэлч Баабар “Оюутолгойн гэрээг бүтнээр нь байтугай хагасыг нь ч уншсан хүн байхгүй” гэж хэлсэн. Гэвч уншсан хүн байна гэнэ. Тэр нь Н.Энхбаярын МАХН-ын гишүүн Б.Жагар гэгч бололтой аж.

 НИТХ-ын чуулган хуралдаж байхад Б.Жагар дайрч орж, тухайн үеийн хурлын дарга Ц.Сандуй уруу оймс шидэж “од” болох оролдлого хийсэн удаатай. Ийм л улс төрийн хэнээ туссан  нэгэн Оюутолгойг шалгах ажлын хэсэгт багтсан байх юм гэнэ.  “Таны мэдлэг, чадвар Оюутолгойн гэрээний хэрэгжилтийг шалгах хэмжээнд хүрч байгаа гэдэгт итгэлтэй байна уу” гэсэн сэтгүүлчийн асуултад “Оюутолгойн гэрээг уншиж, ойлгож ядаад байх юмгүй. Найман настай хүүхэд ч муу гэрээ болсныг нь хэлнэ. Үүнд хүний мэдлэг чадвар шаардлага байхгүй” гэж хээвнэг хариулж байх юм. Тэнд бужигнаад буй 360 хүний нэг нь Б.Жагар гэсэн үг. Оюутолгойн гэрээгээр олон улс төрч шоу хийж УИХ-ын гишүүн болсон бас дахин сонгогдсон  жишээ бий. Ийм үйлдлүүд нь Б.Жагар мэтийн хэн ч мэдэхгүй гудамжны тэмцэгчийн дүрд хувирсан залууст Оюутолгой  улс төрд орох шатны гишгүүр, УИХ-ын гишүүн болох арга  зам болж харагдаад байгаа нь харамсалтай юм.  Энэ гэрээг хамгийн их шүүмжилдэг хүний нэг нь МАХН-ын дарга Н.Энхбаяр. Оюутолгойн 51 хувийг эзэмших тухай санал гаргаснаа ч хэлдэг. Оюутолгойн гэрээг зогсоох сонирхолтой, алдааг нь залруулж сайжруулахыг хүсдэггүй бүлэглэл бий л гэлцдэг. Улстөрчдийн амны зугаа болж ард түмнийг хилэгнүүлдэг энэ  гэрээний учир хэзээ олдохыг цаг хугацаа л харуулах байх. Бас монголчуудад ашиггүй луйврын гэрээ болсон эс бөгөөс гэрээ байгуулсан эрх мэдэлтнүүдийн хэлдгээр ашигтай болохыг тааж мэдэхгүй. Өрөөлийг ажил хийлгэхгүй муулж, өөлж, өөрсдийнх нь амьдрал өөдлөхгүй хэдэн жилийг үдэх юм бол доо.

А.Эрдэнэ

www.zindaa.mn

Сэтгэгдэл ( 24 )

Сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
Зочин(150.129.143.88) 2018 оны 05 сарын 25

Зөв л хариулсан бна ш дээ . Оюутолгойтой өмөөрөөд байгаа гарууд өөрсдийн эд хөрөнгөнийхөө 66 хувийг Оюутолгойд тушаачихаад, 34 хувиа зээлээр аваад хүү бодуулаад үзэхгүй юу даа

0  |  0
Зочин (202.131.230.162) 2018 оны 05 сарын 25

Ээ жагар уу, сургуульч төгсөөгүй, шоронд хуяг хийж байсан тэнэг мал наадах чинь бараг 10 жилийн боловсролтой эргүү сда.

0  |  0
Болд(66.181.185.87) 2018 оны 05 сарын 25

Би энэ залууг дэмждэг. Зөв юмны төлөө яваа эх оронч сэтгэлгээтэй хүнийг элдэв хоёроор хэлж доромжилдог чинь юув. Зөв шүү дээ. Бурууд нүд хурц гэдэг юм. Ийм элгэн халуун сэтгэлтэй залууг муулж мохоох гэсэн дуракууд өөрсдөө юү хийж чадахгүй байж, амны дор хагархай гэгчээр битгий молиорцгоогоод бай. Одоо эх орон газар шорооны төлөө зүтгэсэн хүнийг сэгэн дээр овооролдсон үхэр шиг мөөрөлдөх нь. Бага солиор. Эх орноо, газар шороогоо гэхгүй яах юм.

0  |  0
зоо(66.181.161.23) 2018 оны 05 сарын 25

Энэ зайлсан байж харагдаа.махн гэж юу байдаг

0  |  0
зочин(66.181.161.23) 2018 оны 05 сарын 25

Яасөн олон хүн шалгадаг юм??тэрбиш баөрөнхий чадахгүй болохоороо олон хүн бужигнуулж бантагнуулж байна уу? 360хүнийг шалгасан гэж үзэхүү?сонирхсон!гэхүү?туйлшраад замбараагаа алдаж.завааруулж байх МАН намд ашигтай

0  |  0
eh oronch(66.181.161.60) 2018 оны 05 сарын 25

монголд ашиггуй гэрээ байгуулсан.эх орноо худалдсан с.баярцогт.с.баяр.сайханбилэг нарыг цаацаар ав.оюутолгойн гэрээг цуцал.монголийн ард тумнээс булаан эзэлж дээрэмдсэн газрын баялагыг ард иргэдэд хувиарлаж хувьцаа эзэмшуулж ядуурлаас гаргаж огсоноор .гэр хороолол.нухэн жорлон байхгуй болж.улаанбаатар утаагуй болно.

0  |  0
Irgen(103.229.123.29) 2018 оны 05 сарын 25

Iim uvchtei yumnuudiig xevlel media l turuulsen shu dee. Xuurxii uuriiguu yu gej bodoj yavdag bol. Oyutolgoig baitugai uuriinxuu tolgoig medexgui iim turuunii buusnuud tom duugaraad yavaad baixaar ene uls, tur zasag ch gej yu ch baigaam dee

0  |  0
иргн(112.72.14.75) 2018 оны 05 сарын 24

Халтар бөгс долоогч юу ярьж хийж байгаагаа ч ойлгохгүй нөхөр

0  |  0
Zochin(203.91.115.39) 2018 оны 05 сарын 24

Iim owchtei zaluuchuud Nambariin huugiin bogsiig dolooj baigaa ymdaa. Ter UNEN BA ZOV namiin zaluus shig yadaj uchirtai uhamsartai baih heregtei zaluus

0  |  0
зочин(112.72.14.59) 2018 оны 05 сарын 24

Гэрээг явц дунд нь засч залруулж болмоор юм. Хэт улс төржилт, бие биенийхээ хийсэн ажлыг харлуулах гэж оролдохыг аль болох тэвчиж, үнэхээр авилга авсан нь нотлогдвол энэ гэрээг дахин эргэн харах шаарлага гарна. Ямарч байсан ийм эрхүү байдал томоохон мега төслийг чөдөрлөж, яваандаа өмнөговь болон дорноговь зэрэг аймгуудын уул уурхайн төслүүд БНХАУ-ын хөрөнгө оруулалт давамгайлаад эхэлбэл юу болох вэ гэдэг том асуудалыг сайн бодох ёстой бус уу. Улс орны тусгаар тогтнол, газар нутгийн бүрэн бүтэн байдал ямар эрсдэл учирч болохыг эрх биш бодож үзүүштэй санагдана.

0  |  0
mnbv(193.154.234.4) 2018 оны 05 сарын 24

iim dontonguud hurdan zailaasai

0  |  0
mongol(27.123.212.135) 2018 оны 05 сарын 24

Turd garsan luivarcid tuhain uedee gudamjing l baisan.

0  |  0
teneg setgvvlch be(103.57.92.180) 2018 оны 05 сарын 24

hvn unshaad oigohgui zvil yu bnaa.hudalaa bitgii shoudaad bgaa..gantshan komsoliin deed togsson bayrtsogt l oilgodog busad oilgohgui yu uu..mongold bolobsroltoi heltei ustai amerik angili d surguuli togsson hvn zondoo shuu.tenegtee setgvvlch garaa..

0  |  0
Зочин(202.21.124.133) 2018 оны 05 сарын 24

360 хүн гэнүү нэг минутанд унших хуудасны тоо, уншиж ойлгох чадвар нь тийм муу хүмүүсүү. Тийм бол төрийн албан рааггчид байхаадаа.

0  |  0
zochin(120.142.31.236) 2018 оны 05 сарын 24

ene setguulch heden tsaas avcheee olon namiin toloololtoi shalgaj baihad zaaval gants huniig yriad baidag

0  |  0
Зочин(122.201.31.18) 2018 оны 05 сарын 24

Ийм сэтгэцийн өвчтэй хүмүүсийг эмнэлэгт үзүүлж онош тавиулж баймаар юм. Сүүлийн ардчиллын гэх 20 гаруй жилд шархадны эмнэлэгийн өвчтөнгүүд дэндүү олшроопд байгаа юм биш үү? Эрүүл мэндийн яам энэ талаар компнит ажил өрнүүлэх хэрэгтэй болжээ.

0  |  0
bagsh(103.26.193.181) 2018 оны 05 сарын 24

сайн шалгаад үнэн мөнийг олоорой. Бүү ай . Эх орон ард түмнийхээ төлөө цамцаа ур оймсоо шид

0  |  0
зочин(27.123.214.86) 2018 оны 05 сарын 24

Үнэхээр энэ мэт гудамжны ”баатрууд” ОТ-д очсон бол эмгэнэлтэй л юм. Ер нь юун олон хүн очсон юм бэ. Ажил хийлгэхгүй ш дээ. Компанид 1,2 татварын байцаагч ирэхэд л байгуулагын хэвийн үйл ажиллагаа алдагдаж бөөн гай, зардал чирэгдэл л болдог биз дээ. Поп-ууд улстөрөөс зайлаасай. Эх орон , Ард түмэн гээд л орилоод эхэлбэл, хайртай дуртай та нартаа гээд хадаг бариад эхэлбэл тэр ”ПОПУЛИСТ” гээд л ойлгох юм байна.

0  |  0
zochin(119.40.102.5) 2018 оны 05 сарын 24

ha ha uhsen atsniih n eh oronch bhav de, setguulch uneniig n l bichsen bn, unendee OT-n gereeg yag useg usgeer n unshsan heden hun bga bol, oilgoj bga n hed bol, hudlaa hooson tolgoitoi hulduunuud l harin eh oronch gej hutsaj yavaag medej bn

0  |  0
Болд(43.228.131.110) 2018 оны 05 сарын 24

Иймэрхүү хөдөө царайлсан малнууд тэр нутагтаа очиж малаа маллаач.

0  |  0
Зочин(176.143.110.66) 2018 оны 05 сарын 24

Хөлсний сэтгүүлч мөнгөө авсан бол ядаж бичих юмнаасаа ичиж сур. Халтар таван төгрөг авбал ямарч эх орноосоо урвагч хужааг өмөөрөх нь энэ хүний хэв загвар болтой. Сэтгүүлч нэртэй хүн хогнуудаар дүүрэх нь монголын эмгэнэл.

0  |  0
Iim(202.9.40.144) 2018 оны 05 сарын 24

Jinxene ex oronchiig chi metiin setgvvlch uuluxgvi LaLar buubarydin bugsni tsaas

0  |  0
Top