Хэвлэлийнхний үнэн худлыг шүүдэг үйлчилгээ бий болно

Америкийн шинийг санаачлагч, бизнесмэн Илон Маск сэтгүүлчдийн мэдээллийн үнэн худлыг шүүн дүгнэхэд зориулсан үйлчилгээ бий болгохыг хүсч байгаа аж. Энэхүү шинэ үйлчилгээгээ тэрээр Pravda хэмээн нэрлэхээр төлөвлөсөн нь оросоор “правда /үнэн/” гэх үгтэй таарч байгаа юм.


“Space X” болон “Tesla Motors”-ыг үндэслэгч бизнесмэн эр энэхүү санаагаа өөрийн Твиттер хуудаснаа бичсэн байна. Тэнд энэ төлөвлөгөөнийхөө талаар хэрэглэгчдээс санал асуулга авсан бөгөөд тэдний бараг 90 хувь нь Илон Маскийн санааг дэмжсэн аж.

Маск аль эртнээс л барууны хэвлэл мэдээллийнхэнтэй ихээхэн зөрчилдөж байгаа билээ. Тэрээр эхлээд түүний машины тухай “Топ Гир”-ийн хөтлөгч Жереми Кларксоны хэлсэн үгнээс болж ВВС-тэй шүүхдэлцэж байсан бол, дараахан нь Теслагийн чанар муутай батарейн тухай нийтлэл гаргасан “Таймс”-ыг хатуу шүүмжилж байсан юм.

Д.Мөрөн

Эх сурвалж: www.Zindaa.mn

Сэтгэгдэл

ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.

Сэтгэгдэлүүд ( 2 )

zochin [ 103.57.92.79 ]      |     6-р сарын 16 -нд, 16:54 минутанд

tesla munhiin hodolguur hiisen daanch mongonii elituud durguitssan

Зочин63 [ 66.181.184.162 ]      |     5-р сарын 28 -нд, 19:01 минутанд

MONGOLD

Go to top of page