Ж.Уранчимэг: Би дарханд нойл тоот 200 мянган төгрөгөөр түрээсэлж амьдардаг

Автор | Zindaa.mn
2018 оны 05 сарын 24

Дархан-Уул аймгийн нэгдсэн эмнэлгийн хавдрын тасгийн сувилагч Ж.Уранчимэг цусны цочмог явцтай үүдэл эсийн хорт хавдартай болохоо эмнэлгийн ажилчдын ажил хаялт, суултын үеэр олон нийтэд зарласан билээ. Тэгвэл хавдрын хими эмчилгээнд цөөнгүй удаа хамрагдаж, гурван охиныхоо төлөө амьдралын хором мөч бүрт хүнд өвчнөө даван туулахын төлөө тэмцэж яваа сувилагч бүсгүй “Цензургүй яриа” нэвтрүүлэгт оролцон цензургүй ярьсан юм. Тэрбээр тус нэвтрүүлэгт ярихдаа “Миний цалин одоо 469 мянган төгрөг. Түүнээсээ нийгмийн даатгал, ашгийн орлогын татвар, эрүүл мэндийн даатгал, үйлдвэрчний эвлэл татвар гэх мэт суутгалууд хасагддаг. Үүнээс гадна сар бүр цалингийн зээлэнд 225 мянган төгрөг төлдөг. Мөн дээрээс нь би 200 мянган төгрөгөөр нойл тоот түрээсэлж амьдардаг охин дүүгийнхээ хамт. Ингэхээр надад мөнгө үлддэггүй. Өрнөөс өрны хооронд өнөөдөр цалингаа авлаа, маргааш хүнээс мөнгө зээлээд л явдаг. Бидний үнэн бодит амьдрал ерөөсөө л энэ шүү дээ.

Та байргүй юм уу?

Байргүй.

Нойл тоот гэхээр ямархуу өрөө байдаг юм бэ?

Дарханд нойл тоот гэвэл 12 мкв өрөө байдаг. Их жижигхэн нэг буландаа нойл, крант байрладаг. Гурван охинтойгоо хамт амьдрах гэхээр тэр өрөө их жижигддэг, давчуу байдаг. Дандаа охин хүүхдүүд болохоор дунд охиноо аавынх нь аав ээж рүү нь явуулаад хоёр охиноо Булганы Хишиг-Өндөрт байдаг ээжрүүгээ явуулсан. Манай ээж одоо 80 гарч яваа хөгшин байдаг юм.

Та өвчнөө хэзээ мэдсэн юм бэ?

Миний өвчин ерөөсөө л гэнэт оношлогдсон. Ямар ч шинж тэмдэг илрэхгүй байж байгаад дарханд ажлаа хийж явж байтал гэнэт хоолой өвдсөн. Ингээд хоолойгоо чих хамар хоолойн эмчид үзүүлсэн чинь жоохон улайчихсан байна тийм болохоор тамеданаар зайлчих гэсэн юм. Тэр шөнөдөө 40 хүртэл халуураад л цагаан эс тоологдохгүй байна. Яаралтай хот яв гэсэн. Ингээд хотод ирээд ясны химийн шинжилгээ өгөөд одоо яаралтай хэвт гэсэн. Тухайн үед миний биеийн байдал их муу очсон юм. Эмч нар хоолойг маань зүсэж юунаас болж байгааг мэднэ гэж байсан. Тэгсэн цагаан эс тоолуулаад ясны име үзсэн чинь хорт хавдрын эс нь 78 хувь бүрхсэн байна гэсэн хариу гарсан. Ингээд эрчимт эмчилгээнд 15 хоног хэвтэж эмчлүүлээд түүнээс хойш нэг цаг тутам өвддөг болсон ингээд химийн тарианд орсон.” хэмээн ярьсан юм. Ийнхүү түүний мэргэжил нэгт нөхөд болон эрүүл мэндийн үйлдвэрчний эвлэл, эрүүл мэндийн яамнаас хамтран түүнд зориулсан хандивын аян өрнүүлж эхлээд байгаа юм.



 Б.АМИР

Эх сурвалж: www.ZINDAA.mn

Сэтгэгдэл ( 8 )

Сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
Зочин (64.119.20.230) 2018 оны 05 сарын 25

Бурхан чамайг ивээг. Тэр жагсаал цуглаан яах вэ. Өөрийгөө эмчлүүлж эдгэрч охиддоо харагдахаа бод доо.

0  |  0
Mgl(66.181.185.64) 2018 оны 05 сарын 24

Tsarailag egch bjee.

0  |  0
eruuliig husie(112.72.14.68) 2018 оны 05 сарын 24

edgeeseei bilee. eruul enh, eleg buten amidraliig chin setgeleesse husen eruue.

0  |  0
Зочин(66.181.189.52) 2018 оны 05 сарын 24

Энэ эгч эдгэрнээ

0  |  0
иргэн(43.242.242.59) 2018 оны 05 сарын 24

эмч, сувилагч асрагч, цэцэрлэгийн багш, туслах багш, асрагч нарын цалинг нэмэх хэрэгтэй. Арай л бага цалинтай, ажил нь хүнд. Тэр ОТ болон бусад ТӨГ-н ТУЗ-н гишүүн гэсэн балай юмнуудад тийм их цалин өгч байхаар эд нарынхаа цалинг нэммээр юм. Дээд албан тушаалд байгаа ямар ч хэрэггүй юу хийж байгаа нь мэдэгдэхгүй өндөр цалин авч байгаа юмнуудын цалинг хасах хэрэгтэй ш дээ

0  |  0
zochin(43.228.130.241) 2018 оны 05 сарын 24

Handiviin dans n bna u?

0  |  0
zochin(66.181.160.60) 2018 оны 05 сарын 24

saikhan emegtei baijee zailuul edgereeseidee ur huuhedduuinh ni buyan zaya eveeh boltugai

0  |  0
Top