Их Британийн ханхүү Харри, жүжигчин Меган Маркл нарын хуримын үеэр олны анхаарлыг татсан хүмүүсийн нэгээр Луи Спенсер “шалгарчээ”. Түүний талаар гадны хэвлэлүүд уралдан мэдээлж байгаа гэхэд хилсдэхгүй. Ханхүү Харригийн үеэл Луи Спенсер хуримд ээж болон дүүтэйгээ хамт ирсэн байна. Тэрбээр Диана гүнжийн дүү Чарльз Спенсер гүнгийн хүү аж. Түүний ээж нь модель Виктория Айткен юм. 24 настай Луи Эдинбургийн их сургуульд сурдаг гэнэ. Найз бүсгүйгүй тэрбээр олны анхаарлыг ихэд татдаг байна.
Хэвлэлүүд Луиг модель болох ирээдүйтэй гэсэн бол британи хүүхнүүд түүнийг “гайхалтай сайхан”, “Луиг онилчихсон байгаа шүү” гэх мэтээр тоглоом наргиа хийх болжээ.
О.Саша
Сэтгэгдэл ( 5 )
mya zaluu ve
Harin erliiz huuhniig ger buldee orohig zuvshuursniig bodohod zereg dev ni dooshilj l yavaa yum bna haha lol
Ээж нь үнэхээр тас харагдаж байна. Даашинз малгай гээд сайхан эмэгтэй байна.
Ингээд англи европ дампуурлаа
энэ гунж арайл бндаа Британ ялагдлаа