ОРК-ийг ХҮН болгох хэцүү юу...

Автор | Zindaa.mn
2018 оны 05 сарын 24

Нийгэмд тренд болж байгаа шинэ үгийн ард ямар нэгэн асуудал, нийгмийн захиалга явж байдаг. ОРК хэмээх үг монголчууд бидний үгсийн санд нэмэгдээд нэлээн хэдэн жилийг үджээ.


ОРК гэдэг нь Баруун Европын ард түмнүүдийн үлгэр домогт болон орчин үеийн зөгнөлт маягийн кинон дээр дүрслэгддэг хүнтэй төст амьтан /биет/. Орчин үед энэхүү хэллэгийг Жон Толкин “Бөгжний эзэн” хэмээх романдаа анх оруулж ирсэн байна.

Мөн Америкийн хүүхдийн уран зохиолын сонгодог төлөөлөгч Лаймен Фрэнк Баум өөрийн уран бүтээлдээ нисдэг, хачирхалтай төрхтэй Орк гэдэг биет өөрийн Orkland  улсад амьдардаг тухай өгүүлж байж. Ер нь Орк гэдэг нь, уур хилэн, үхэл авчирдаг харь гаригийн оршин суугч хэмээн махчилж ойлгож болох аж.

Тэгвэл бид яагаад нэг нэгнийгээ ОРК хэмээн дуудах болов оо? Энэ үгийн ерөнхий утгыг бид соёлжоогүй, бусдад түвэг учруулдаг хэн нэгнийг хэлдэг гэж ойлгодог. Зарим тохиолдолд, хөдөөнийхнийг ингэж хэлээд байна уу ч гэж бодогдохоор.


Гэвч асуудлын гол нь хот, хөдөөдөө биш юм. Өөрөөсөө бусад өрөөлтэй зохицож, нэгдэн нийлж, ойлголцож чадахгүй бол тэр жинхэнэ ОРК аж. Үүний нэг тод жишээ нь – нийслэл хотын авто замын хөдөлгөөн.


Машинууд түгжрээд цувж явж ядаж байхад хажуугаар чихэж дайран стресстүүлнэ. Энд тэнд машин таглаж тавьчихаад ямар ч утасны дугаар үлдээлгүйгээр алга болж хамаг нерв барна. Улаан гэрэлтэй үед гарцгүй газраар машинуудын урдуур гүйж, “голио” мэт азаа туршина. Дуут дохиог хаана ч хамаагүй, “хүсэл тачаалаараа” чанга чарлуулна... гээд зам дээрх ОРК-уудын талаар тоочоод байвал барагдашгүй.

Бас хот суурин газрын соёлжилттой холбоотойгоор жинхэнэ ОРК зангууд илэрнэ. Ууттай хогоо тав алхаад хогийн бункерт хийчихэж чадалгүй лифтэнд, эсвэл орцонд тавиад явчихна. Цахилгаан шатны умгар өрөөнд хэнэг ч үгүй тамхи баагиулаад орчихно.  Хаа хандсан газраа нус, шүлс, цэрээ хаяна. Орон сууцны байрны цонхоор хог хаяна, бас сүү өргөн доор зогсож байгаа машинуудыг завааруулна. Эргэн тойрны айлуудаа унтаж байх үед юм нүдэж балбан, заримдаа шөнөжин бөөлж хэнгэрэг цан цохино... гээд олон асуудал гардаг.


 Энэ бүхнээс харахад, бидний хэнэггүй, бүдүүлэгдүү зан авир ийнхүү ОРК хэмээн дуудуулахад хүргээд байгаа бололтой.

Улсын нийслэл Улаанбаатар хотод нэг сая гаруй иргэн бий. Нэгэнтээ Японы  судлаач эрдэмтэн “Ганцхан Улаанбаатарын агаарт л  шивтэрийн хий  илэрсэн. Энэ бол их хэмжээгээр хураагдсан ялгадсаас үүсдэг” гэж нүүр улайтал хэлж байжээ. Энд гэр хорооллын асар олон жорлон, мөн өлөн гэдэс боловсруулах цехүүд, эцэст нь төвлөрсөн цэвэрлэх байгууламжаас  асар таагүй өмхий үнэртсээр...

Их хурлын гишүүн асан Ц.Оюунгэрэл санаачлан “Жорлонгоо өөрчилье” аян өрнүүлж байгаа нь цагаа, нүдээ олсон үйлдэл юм. Нийслэлийн гэр хорооллын жорлонгуудад өөрчлөлт хийхгүй бол эцэстээ бидний ундны ус бохирдон, элдэв халдварт өвчний эрсдэлд орох асуудал энүүхэнд болчихоод байна. Мөн хаа тааралдсан газраа бие засах үзэгдэл их гардаг. Ялангуяа эрчүүд энд тэндхийн булан тохой руу нохой мэт сарьснаар хаа сайгүй хамар сэтлэмээр шээс шивтэр үнэртэнэ. Энэ бол яах аргагүй ОРК-уудын хийдэг үйлдэл!


Иймд хөрс, усны бохирдолд ихээхэн анхаарал хандуулж, ирээдүйд хордож үхэхгүйн төлөө ОРК-уудтайгаа тууштай тэмцэх шаардлага тулгарч байна. Тэднийг соёлжуулж, биеэс ялгарах зүйлсээ зориулалтын газарт нь гаргадаг болгоход хэр их хугацаа орох бол? Ямар арга замаар ОРК-ийг соёл иргэншилт ХҮН болгон төлөвшүүлэх вэ?...

 Д.Мягмарсүрэн

Эх сурвалж: www.Zindaa.mn

Сэтгэгдэл ( 19 )

Сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
orc(43.242.242.112) 2018 оны 05 сарын 28

i”m orc

0  |  0
ган (183.81.171.3) 2018 оны 05 сарын 25

Энэ яригдаад байгаа зүйл нь нөгөө л боловсролын чанартай холбогдох болно. Ер нь ЕБС -д хувь хүний ёс зүй, гоо зүйн талаар заадаг болох хэрэгтэй. ЕБС нь хүний төлөвшилд илүү анхаарах нь зөв байна. Их дээд сургууль нь мэргэшүүлэх, практик, онолыг хослуулахгүй байна. Боловсролын байгууллагаас боловсролтой боловсон хүчин төрөхгүй байна. Тийм учраас наад захын соёлгүй залуусын арми тэлсээр байгаа юм. Малчин хүн соёлгүй гэсэн тодорхойлолт байхгүй. Оркоор дуудуулаад байгаа асуудал бол цэвэр хүний ухамсар, төлөвшилтэй холбоотой.

0  |  0
ган (183.81.171.3) 2018 оны 05 сарын 25

Энэ яригдаад байгаа зүйл нь нөгөө л боловсролын чанартай холбогдох болно. Ер нь ЕБС -д хувь хүний ёс зүй, гоо зүйн талаар заадаг болох хэрэгтэй. ЕБС нь хүний төлөвшилд илүү анхаарах нь зөв байна. Их дээд сургууль нь мэргэшүүлэх, практик, онолыг хослуулахгүй байна. Боловсролын байгууллагаас боловсролтой боловсон хүчин төрөхгүй байна. Тийм учраас наад захын соёлгүй залуусын арми тэлсээр байгаа юм. Малчин хүн соёлгүй гэсэн тодорхойлолт байхгүй. Оркоор дуудуулаад байгаа асуудал бол цэвэр хүний ухамсар, төлөвшилтэй холбоотой.

0  |  0
зочин (202.9.41.77) 2018 оны 05 сарын 25

хөдөөний пиздануудыг зайлуул

0  |  0
Зочин(202.53.56.74) 2018 оны 05 сарын 25

Унаган хотынхон гадагшаа гараад явчихсан одоо хот хөдөөнийхнөөр дүүрсэн тиймээс энэ хүмүүсийг хотын соёл, хувь хүний ахуйн болон харилцааны соёлд сургах зайлшгүй шаардлагатай байгаа.. Зүгээр л усанд ороод хир, шивэр үнэртүүлэхгүй явах, нус цэрээ гудамжинд нийхгүй байх, хогоо хогийн саванд хая, гудамжинд утсаараа чанга орилж ярихгүй байх....... гээд маш энгийн. Ядаж ийм жаахан зүйлүүдийг сураад хэвшчихвэл адаглаад л Солонгос, Япон ,Хятад явах онгоцонд бөөн хир, шивэр үнэртүүлж булаагаа чирч Монголчууд харанхуй бүдүүлэг малтайгаа адил бохир заваан хүмүүс гэж шолуулдагаа болино.

0  |  0
тараах(66.181.181.220) 2018 оны 05 сарын 25

тараах бодлого хэрэгтэй. Хүн амын төвлөрлийг яаралтай багасгах

0  |  0
Orig Ork(174.201.33.197) 2018 оны 05 сарын 25

Bid chini ugaasaa Orkuud sh dee Ovoo emee aav eej bi dyy nar naiz nohod Ahmad ye darga nar bagsh

0  |  0
Ork(172.58.40.81) 2018 оны 05 сарын 25

Medseer baij avilgachdiig songood baigaa nuhdiig ork gene.

0  |  0
Ork(99.67.164.183) 2018 оны 05 сарын 24

Bi sain Ork baihiig hicheej bna. Getel haluun us taslaad haychihlaa hamaatnaaraa MSC iin usan orgiluuriig hereglehees oor arga alga.

0  |  0
Зочин(202.9.40.206) 2018 оны 05 сарын 24

Ил тод шударга Оркууд гээд нэрлээд дуудаал байвал яах бол? Эсвэл генийн шинжлэх ухааны хөгжил, программчлал өөрчилж чадах тэр үе болтол тэвчсэн нь дээр байхаа. Бид их тэвчээртэй ард түмэн шүү дээ. Тэр байтугай асуудалыг тэвчээд бор аииа хоохойлон амьдарч байна.

0  |  0
Zochin(31.35.91.181) 2018 оны 05 сарын 24

Huduunii malnuudiig helne

0  |  0
Зочин(64.119.16.27) 2018 оны 05 сарын 24

Хажууд нь хун хог шуурдээд байхад л машиныхаа цонхоор тамхины иш, ундааны сав, хогоо болоод нус цэрээ хаяад байдаг хумуус шуу дээ. Яг нудэнд орсон оргос шиг харагддаг. Ой гутмаар

0  |  0
zzzochin(122.201.31.168) 2018 оны 05 сарын 24

KHOPTYN UUGUULUUD KHEZEECH IL GAZAR SARIKHGUY , < ORK GEDEG CHINI ORON NUTGAAS IREED KHOTJIJI YADAJI BAYGAA BUDUULGUUDIIG KHELDEG YUM , SUMYNKHAA TUWD YAWJI BAYGAAD KHAA DURTAY GAZRAA SARINA , BAANA , KHOGOO KHAYANA , ORON SUUTSAA EWDELNE , KHELEKH UG ALGA

0  |  0
аня(103.26.194.252) 2018 оны 05 сарын 24

татвар торгуулиар л цэгцлэх хэрэгтэй.

0  |  0
od tuya(66.181.189.100) 2018 оны 05 сарын 24

Svvliin ved zaluuchuud huduuniih geheer ork gedeg boljee.getel hotin unagan orkuud bas bn.huduuni hotod irj vjeegvi geheer ork bish harin busdad haltai bvdvvleg vildel hiihiig ork gedeg ym bn.bi zuw bodoj bjee.

0  |  0
zochin(64.119.21.192) 2018 оны 05 сарын 24

hetsuu.barag boljee

0  |  0
Top