Л.Оюун-Эрдэнэ Цэцийн гишүүдэд согтуу тааралдахгүй байхыг захив

Автор | Zindaa.mn
2018 оны 05 сарын 24

УИХ-ын чуулганы нэгдсэн хуралдаанаар Үндсэн хуулийн Цэцийн гишүүнд нэр дэвшсэн дөрвөн хүнийг хэлэлцэн дэмжсэн юм. Гишүүд Цэцийн гишүүдэд зарим зүйлийг онцгойлон захив. Тэдний нэг нь УИХ-ын гишүүн Л.Оюун-Эрдэнэ байлаа. Тэрбээр, “Үндсэн хуулийн Цэц бол Үндсэн хуулийн шүүх. Цэцийн гишүүн эзэмшсэн мэргэжил, ажлын туршлага, ёс зүйгээрээ, хүндэтгэлээрээ шүүгч, хуульчдын дээр  байна гэсэн үг.  УИХ-ын гишүүд, төрийн албан хаагчид, энгийн иргэн маргаан шүүлгэхээр очихдоо Цэцийг хүндэлдэг байх ёстой. Харамсалтай нь, Цэц өнгөрсөн хугацаанд энэ байдлаа алдсан. Цэцийн гишүүнийг томилох асуудлыг хэлэлцэхэд төрийн өмчийн хувьчлалтай холбоотой зүйл хөндөгдөнө гэдэг Монгол төрийн эмгэнэл. Би уг нь Үндсэн хуулийн Цэцэд улс төрчид очих ёсгүй гэж боддог. Одоо томилогдож байгаа зарим хүнд сэтгэл дундуур байна. УИХ-ын гишүүний арын өрөөнд битгий согтуу тааралдаж байгаарай. Өмнөх гишүүд чинь таардаг байсан шүү. Улс төрчидтэй наймаа битгий яриарай. Аль нэгэн намын даргын арын өрөөнд сууж битгий харагдаарай” гэж захисан юм.

А.Эрдэнэ

www.zindaa.mn

Сэтгэгдэл ( 1 )

Сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
Энхбаатар(66.181.168.81) 2018 оны 05 сарын 28

битгий шантраарай ард иргэд чиний талд бат зогсож ба үнэн шудрага үг үйлийн төлөө үхэхээс битгий айгаарай дэмжиж байгаа шүү

0  |  0
Top