Саахарын өвчнийг уламжлалт аргаар эдгээх 4 заавар

Автор | Zindaa.mn
2018 оны 05 сарын 24

Хүмүүс хамаа замбараагүй идэж ууснаасаа болж “саахарын хэрэг”-т их холбогдож байна. Өөрөөр хэлбэл цусан дахь саахар нь хэвийн хэмжээнээс их болсноос шалтгаалан нүдний хараа, чихний сонсгол муудах, эсвэл таван цул болон бусад эд эрхтэн барьж туссан хууч өвчин сэдрэх нь элбэгшлээ. Дашрамд сануулахад, имфляц нь 20-ыг давахад тэр улсын эдийн засаг нурдаг, саахарын хэмжээ нь 20-ыг гэтлэхэд тухайн хүний бие махбодь нь сүйрдэг аж.

Саахарын өвчнийг эдгээдэг байгалийн цэвэр бүтээгдэхүүнийг олж тогтоох, өөрийн биедээ туршин баталгаажуулах явдал сүүлийн үед газар авч байна. Тэдгээр ”сайн дурын уран сайханчид”-ын хэрэглэдэг, саахарын хэмжээг бууруулагчаас заримыг нэрлэвэл:

1. Зурамны мах. Нэг удаагийн курс эмчилгээнд есөн зурамны мах орно. Нэг зурамны махаар гурван өдөр дараалан хоол хийнэ. Өдөрт нэг удаа иднэ, нийт 27 удаа буюу 27 өдөр.(Завьжин дахь хүүдийндээ идэш тэжээлээ хийж зөөн нүхэндээ хураадаг манай орны таван төрлийн зурам  бүгд өвөл ичдэг. Тиймээс дулааны улиралд барьж идэх боломжтой)

2. Булган аймгийн Хутаг-Өндөр сумын Уньтын рашаан. Гурван жил дараалан газар дээр нь очиж ууж хэрэглэнэ. (UFC группийн амралтын газар болсон. Японууд ирж энэ рашааныг шинжлээд саахар бууруулдаг болохыг тогтоосон. Хуванцар саванд хийгээд Токиод аваачихад эмчилгээний үйлчилгээ нь тэг болж байсан гэнэ)

3. Хөх тоосго. Усанд буцалгаж цайчилж уух. Өдөрт гурван удаа, өглөө өдөр орой нэг стакан аягыг ууна. Ууснаас хойш 1-1.5 цаг хоол цай уухыг тэвчинэ. Нэг удаагийн курс эмчилгээ 21 өдөр үргэлжилнэ.(Хөх тоосгыг Завханыхан Яруугийн хүрээний туурь, Архангайнхан Заяын хүрээний туурь, нийслэлийнхэн Баянзүрх дүүрэг дэх Жанжны клубийн тууринаас авч байгаа)

4. Сонгинын хальс. Зэрлэг сонгинын улаан шаргал хальсыг усанд буцалгаж идээшлүүлнэ. Өдөрт гурван удаа тогтмол цагт 100-150 граммыг ууна.(“Гялс” болон бусад онишилгооны төвд саахраа үзүүлж багассан, эс багассаныг харгалзан эмчилгээний үргэлжлэх хугацааг өөрсдийн дураар тогтоож буй юм байна)

Жич: Хүмүүсийн, өөрт туссан саахарын өвчинг анагаах, үгүй ядахнаа хэвийн хэмжээнд байлгаж амь насандаа эрсдэлгүйгээр ажиллаж амьдарч явах хамгийн зөв зам бол эмч, эмнэлэгт хандаж эмчлүүлэх гэдэг нь тодорхой.


С.Төгөлдөр

Сэтгэгдэл ( 3 )

Сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
бид(64.119.20.100) 2018 оны 05 сарын 26

яаж зурам идэх вэ дээ ямар ч баталгаагvй заваан юм байна

0  |  0
Irgen(122.214.0.249) 2018 оны 05 сарын 24

Yamarch sudalgaa batalgaagui iimerhuu yum ih bichij humuusiig tuurulduuleh yum.Negent sahartai bolson bol edgene gej barag l baihgui harin saharaa ulam nemegduulehgui baga bailgahiin tuld medeej hool huns chuhal,gol ni bulchingiin hudulguun gej baigaa shuu dee.

0  |  0
зочин (103.14.38.130) 2018 оны 05 сарын 24

тарвага зурам элбэг байхад зурамны мах идсэн хүүхдүүд шар өвчнөөр өвчилдөг байсан гэж дуулсан. Энэ эсвэл бозлогны мах идэх тухай юм болов уу?

0  |  0
Top