Путинээс тусламж гуйж байсан хорт хавдартай бүсгүй нас баржээ

Автор | Zindaa.mn
2018 оны 05 сарын 25

 Өнгөрсөн зун ОХУ-ын Ерөнхийлөгч Владимир Путиний жил бүр хийдэг шууд нэвтрүүлгийн үеэр Апатиты хотоос 25 настай Дарья Старикова гэх бүсгүй холбогдож, Ерөнхийлөгчөөсөө тусламж хүсч байсан билээ. Тэрбээр хотод нь эмнэлэг, эмч мэргэжилтнүүд дутагдалтай байгааг хэлж байсан юм. Үүнээс болж бүсгүйд буруу онош тавьж, өөр эмчилгээ хийж байжээ. Тэрбээр хорт хавдартай гэдгээ өвчнөө дөрөв дэх шатандаа орсон байхад нь мэдсэн байна.

Гэхдээ Даша биеийн байдалдаа гомдоллоогүй, Ерөнхийлөгчөөсөө хотод нь эмнэлэг нээж өгөхийг гуйсан юм. Апатиты хотод иргэдээ цаг тухайд нь оношлох мэргэжилтнүүд байхгүй, төрөх эмнэлэг, мэс засал болон зүрх судасны тасгийг хаасан учир хүмүүсийг хөрш хот руу нь явуулдаг гэж бүсгүй ярьж байв. Mуpмaнcк муж руу хүрч очиж эмчлүүлэхэд бэрх байдгийг тэрбээр хэлж байжээ.

Владимир Путин түүнд тусалж, хотынх нь эрүүл мэндийн байгууллагын асуудлыг шийдэж өгнө гэж амлаж байсан юм. ОХУ-ын Ерөнхийлөгч мөн бүсгүйг эмчлэхийг мэргэжилтнүүдэд даалгаж байжээ. Шууд эфирийн дараа Даша Стариковаг Москвад авчрахад биеийн байдал нь хүнд байсан аж. Түүнийг ОХУ-ын Эрүүл мэндийн яамны Радиологийн үндэсний анагаах ухааны судалгааны төвийн дарга Андрей Каприн эмчилж байжээ. Дашад хүнд хагалгаа хийж, химийн хэд хэдэн курс эмчилгээ хийсэн байна. Өнгөрсөн оны 12 дугаар сард түүний бие сайжирсан талаар эмч нар ярьж байжээ. Дашаг төрөлх хот руугаа охин дээрээ очихыг нь зөвшөөрсөн байна. Удалгүй Даша шинжилгээ өгөхөөр Москвад иржээ.

Гэвч энэ сарын 22-нд бүсгүй нас барсан байна. Оросын Эрүүл мэндийн яамнаас Дашагийн нагацад бүсгүйн долоон настай охиныг асран хамгаалж, өсгөхөд нь тусална гэжээ. Охинд тэжээгчээ алдсаны тэтгэмж тогтоосон байна. Дашагийн хорт хавдар байхгүй болсон гэж байсан ч бүсгүй нас барсан шалтгаан нь тодорхойгүй байгаа аж.

Даша Старикова, попросившая помощи у Владимира Путина, скончалась от рака

О.Саша

WWW.ZINDAA.MN

Сэтгэгдэл ( 4 )

Сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
Bat(174.201.33.197) 2018 оны 05 сарын 25

Hoorhiidoo um ma ni bad me hym

0  |  0
Bat(174.201.33.197) 2018 оны 05 сарын 25

Hoorhiidoo um ma ni bad me hym

0  |  0
.(66.181.161.26) 2018 оны 05 сарын 24

Хорт хавдрыг ялах зүйл байхгүй хэцүү юмаа.

0  |  0
mongol(27.123.212.135) 2018 оны 05 сарын 24

Edgerehgui uvcniig yaltai bilee.

0  |  0
Top