Ч.Алтаннар Оюутолгойн ТУЗ-өөс чөлөөлөгдөх хүсэлт гаргажээ

Автор | Zindaa.mn
2018 оны 05 сарын 25

“Оюу толгой" ХХК-ийн Төлөөлөн удирдах зөвлөлийн гишүүн  Ч.Алтаннар өөрийн хүсэлтээр чөлөөлөгдөх хүсэлтээ өгснийг албаны эх сурвалж хэллээ.  Түүнийг ажлаас чөлөөлсөн тохиолдолд Засгийн газраас дараагийн хүнийг томилно.  Оюутолгойн Төлөөлөн удирдах зөвлөл есөн гишүүнтэй. Монголын талыг Ерөнхийлөгч асан Н.Багабанди, нийслэлийн Баянзүрх дүүргийн Засаг дарга асан Б.Мөнхбаатар, Ч.Алтаннар төлөөлдөг  юм. Ч.Алтаннар 2002 онд МУИС-ийн Математик компьютерийн сургуулийг Онолын математикийн анги, ШУТИС-ийн КТМС-ийг санхүүгийн менежер мэргэжлээр төгссөн. 2002 онд Флоридагийн их сургуулийн докторантурт элсэн 2007 онд төгсөн сургуульдаа багшилж, туслах профессороор, 2009-2011 онд Их Британийн Империал коллежид эрдэм шинжилгээний ажилтнаар ажиллаж байжээ. 

 А.Эрдэнэ

www.zindaa.mn


Сэтгэгдэл ( 2 )

Сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
зочин(183.177.96.130) 2018 оны 05 сарын 26

манайд хамгийн шилдэг луйварчин хулгайч нар бол дээд зэрэглэлийн хулгайч тэд 2-3 хэлтэй бас болоогүй 2-3 дээд сургууль төгссөн орчин цагын боловсон хулгарууд байхгүй юу даа

0  |  0
Mngl(202.9.41.120) 2018 оны 05 сарын 25

Ichex bulchirxai tail zaluu bna.bagabandi bol xymsa nyysan myyr shijgiin gardaa

0  |  0
Top