Шведийн царайлаг хунтайж КАРЛ ФИЛИПийн тухай сонирхолтой баримтууд

Автор | Zindaa.mn
2018 оны 05 сарын 25

Их Британийн хунтайж Харри болон Меган нарын хурим энэ сарын 19-нд тун гайхалтай болж өнгөрсөн тухай дэлхийн хэвлэлүүд онцолсоор байна.

Хурим Бямба гарагт болсноороо Их Британийн хатан хааны гэр бүлийн өмнөх хуримуудаас ялгарч байв. Мөн хуримын зочид, тэдний өмсөж ирсэн хувцас одоог хүртэл олны анхаарлын төвд байсаар л байна. Мөн Шведийн царайлаг хунтайж Карлын тухай дэлхийн хэвлэлүүд нэлээд сонирхох болжээ.

Гэхдээ тэр ердөө одоо л танигдаж байгаа шинэхэн од биш юм. Царайлаг хунтайж маань  Шведийн эзэн хаан Карл XVI Густав , хатан хаан Сильвиа нарын цорын ганц хүү бөгөөд 2016 оны байдлаар угсаа залгамжлахын дөрөвдүгээрт бичигджээ.


-         Царайлаг дээрээс нь түүнд чадахгүй зүйл гэж үгүй-


Хунтайж Филип 1979 оны тавдугаар сарын 13-нд төржээ. Тэрээр Шведийн Батлан хамгаалахын их сургуульд цэргийн албаа хаасны дараа Шведийн их сургуульд Хөдөө аж ахуйн чиглэлээр мэргэжил эзэмшсэн гэдэг. Филип цана, сагсан бөмбөг, усанд сэлэлт, хөл бөмбөг, шатар зэрэг спортуудыг гарамгай сайн эзэмшсэнээрээ алдартай нэгэн гэнэ. Түүнчлэн машины уралдаан, график дизайны чиглэлээр ч шаггүй авьяастай гэдгээрээ нэрд гарчээ.

-         Хамгийн баян хааны цор ганц хүү-


Түүний аав болох эзэн хаан Карл XVI Густав нь Скандинавын орнуудын хамгийн баян хаан юм. Карл Густаф болон хатан хаан Сильвиа нар Дроттнингхольм хэмээх даруухан харшид амьдардаг ч тэдний хувийн хөрөнгө 27.5 сая фунтэд хүрэх бөгөөд Стокгольмд 600 өрөөтэй тансаг хааны ордныг эзэмшдаг аж.

Үүнээс гадна угсаа залгамжлагч гүнж Викториа, түүний нөхөр Даниэль Вестлинг болон охин Эстель нар нь Шведэд 11 ордон эзэмшдэг гэнэ. Мөн Балтийн тэнгис дэх Оланд арал дээрх Соллиден зуны харшийг Шведийн эзэн хааны гэр бүлийн өмч гэж үздэг. Энэ мэтчилэн дурьдвал Шведийн хааны гэр бүлийн эзэмшил, үл хөдлөх хөрөнгийн жагсаалт нэлээд урт үргэлжлэх юм. Тэгэхээр хунтайж Карл нэлээд их хөрөнгийн эзэн болохыг үүнээс харж болно.

-         Харц гаралтай эмэгтэйтэй гэрлэсэн Шведийн хааны удмын анхны хүн-


Хунтайж Филип угсаа залгамжлахын гравдугаарт бичигдэж асанч телевизийн шоуны од, модел Софиатай гэр бүл болсноор угсаа залгамжлахын дөрөвдүгээрт бичигдэх болжээ. Тэд 2015 онд гэр бүл болцгоосон юм. Үүнээс үүдэж Шведийн хааны гэр бүлийн нэр хүнд унах болсон ч тэдний хуримыг үзэж сонирхохоор хагас сая гаруй хүн Стокгольм хотын гудамжинд цуглажээ. Тэд одоо хоёр бяцхан ханхүүтэй болцгоосон юм.

-         Түүнийг амьдрал дээр биелэлээ олсон үлгэрийн хунтайж хэмээдэг-


Уолт Диснейн үлгэрийн ханхүү нар бүгд маш царайлаг байдаг шүү дээ. Тэд үнэнч хайрынхаа төлөө бүх зүйлийг хийхэд бэлэн байдаг. Түүнтэй адил хунтайж Филипийн амьдрал ч мөн үлгэрээс ялгагдахааргүй билээ. Тэрээр нэг эгч, нэг эмэгтэй дүүтэй. Царай төрх, бие хаа, бүх зүйлийг төгс эзэмшсэн чадвар нь түүнийг Олон Улсад төгс хунтайж хэмээн харагдуулдаг.

Б.Баргужин

www.zindaa.mn

Сэтгэгдэл ( 0 )

Сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
Top