Холливудын алдартай продюсер бууж өгөхөөр шийджээ

Автор | Zindaa.mn
2018 оны 05 сарын 25

Америкийн нэртэй продюсер Харви Вайнштейн олон тооны жүжигчин бүсгүйчүүдэд бэлгийн дарамт учруулсан хэрэгт буруутгагдаад байгаа хэдий ч өөрөө үүнийгээ эрс үгүйсгээд байсан билээ. Тэгвэл Вайнштейн гүрийж залхсан бололтой, бууж өгөхөөр шийдсэн аж.

Тэрээр энэ сарын 25-нд буюу өнөөдөр хууль сахиулах байгууллагад өөрийн биеэр хүрэлцэн очихоор боллоо хэмээн The New York Times мэдээлжээ.

Одоо киноны уран бүтээлч, алдартай эрд албан ёсны ял шийтгэл оноогдох бололтой. Энэ талаар түүний өмгөөлөгч ямар нэгэн мэдээлэл өгөхөөс татгалзсан байна.

Холливудын продюсер Вайнштейний секс дарамтын тухай 70 гаруй эмэгтэй мэдэгдээд байгаа бөгөөд тэднээс дор хаяж хоёр тохиолдолд түүнд эрүүгийн хэрэг үүсэх боломжтой аж.

Нэг нь жүжигчин бүсгүй Люси Эванстай холбоотой юм байна. Продюсер эр өөрийг нь аман секс хийхийг хүчээр тулгасан хэмээн Люси баталсан аж. Нөгөөх нь, продюсер эр өөрийг нь хүчирхийлсэн хэмээн мэдэгдээд буй жүжигчин бүсгүй Пас де ла Уэртагийн нэхэмжлэл юм.  

Дашрамд дурдахад, 2017 оны 10-р сард хэдэн арван бүсгүйчүүд Харви Вайнштейнийг секс дарамт, хүчирхийлэлд буруутгаж эхэлсэн бөгөөд тэдэн дотор бидний сайн мэдэх жүжигчин Кара Делевинь, Анжелина Жоли, Гвинет Пэлтроу, Сальма Хайек, Леа Сейду нар багтаад байгаа. Мөн Weinstein Co. компанийн ажилтан бүсгүйчүүд 30 жилийн турш даргынхаа секс дарамтад оршиж байгаа тухай тэд мэдэгдсэн юм.

Д.Мөрөн

Эх сурвалж: www.Zindaa.mn

Сэтгэгдэл ( 2 )

Сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
Үнэн(202.9.41.212) 2018 оны 05 сарын 26

Еврэй хүний муу чанар энэ шүү дээ. Тэд оюуны чадамжаар албан тушаалд очихдоо амархан ч нэг бол хэмжээ хязгааргүй мөнгө хөрөнгө завшаад л эсвэл хэмжээ хязгааргүй хүүхнүүдийг хүчирхийлээд л тэгээд л Гитлерийн дургүйг хүргэсэн шүү дээ.

0  |  0
Зочин(150.129.143.88) 2018 оны 05 сарын 25

Муусайн хүүхнүүд тэгэж л байж нэр алдартай, мөнгөтэй болж Оскарын шагнал авсанаа мартчихсан юм байх даа

0  |  0
Top