МАХН-ын хурлыг тараахаар зэхжээ

Автор | Zindaa.mn
2018 оны 05 сарын 25

МАХН Бага чуулганаа их л яаруу ирэх бүтэн сайн өдөр товлосон нь цаанаа олон учир шалтгаантайг бид мэдээлсэн билээ. Харин энэхүү чуулганы үеэр МАХН аанай л хоёр тасарсан байдалтай, хориг арга хэмжээтэй болно гэдгийг эх сурвалж хэллээ. Н.Энхбаяр нарын хуралдуулахаар зэхэж буй Бага чуулганы хуралдаанд О.Баасанхүү нарын нууц гишүүд шургаж орсон бөгөөд тэд Бага чуулганы хуралдааныг үймүүлэхээр төлөвлөж байж болзошгүй хэмээн МАХН дотор хардалт сэрдэлт их байгааг дуулгалаа. О.Баасанхүү нар Төрийн ордонд Их хурал зохион байгуулах үеэр чамгүй үймээн дэгдэж байсныг уншигч та санаж байгаа байх. Үүнээс ч илүү зүйл болох нь дамжиггүй. Яагаад гэхээр Н.Энхбаяр нарт хэзээ ч Төрийн ордон олдохгүй учраас тийм ч өндөр хамгаалалттай газар хурал болохгүй нь тодорхой.

Н.Баатар

www.zindaa.mn

Сэтгэгдэл ( 3 )

Сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
Ална (64.119.21.206) 2018 оны 05 сарын 25

БИД ТЭГЭХ ЮМ БОЛ ЖИНХЭН АЛНА

0  |  0
zochin(120.142.31.236) 2018 оны 05 сарын 25

baasanhuu gedeg hun 20 onoos hoich suraggui bolno

0  |  0
зочин(202.9.47.177) 2018 оны 05 сарын 25

Сонгууль дуусаа, Баасанхүү гудамжинд алхах ч нүүргүй боллоо, гэж хөөрхий.

0  |  0
Top