Сингапур Трамп, Ким Жон Ун нарыг уулзалтаа цуцалсанд харамсч буйгаа илэрхийлэв

Автор | Zindaa.mn
2018 оны 05 сарын 25

 АНУ-ын Ерөнхийлөгч Доналд Трамп, Хойд Солонгосын удирдагч Ким Жон Ун нар ирэх сард Сингапурт уулзахаар товлосон байсан билээ. Тэгвэл өчигдөр Доналд Трамп Ким Жон Унтай хийх уулзалтаа цуцалж байгаагаа мэдэгдсэн юм. Үүний дараа Сингапурын Гадаад хэргийн яам АНУ, Хойд Солонгосын удирдагч нарын дээд хэмжээний уулзалт төлөвлөгдсөнийхөө дагуу болоогүйд харамсч байгаагаа илэрхийлжээ. “Олон улсын энх тайвны төлөөх, Солонгосын хойгт тогтвортой байдал бий болгоход чиглэсэн энэхүү уулзалт дараа болно гэдэгт Сингапур итгэж найдаж байна” гэж Гадаад хэргийн яамнаас нь мэдээлсэн байна. Тус улс хэд хоногийн өмнө нэгэн зочид буудлаа Трамп, Ким нарын уулзалтад зориулж бүрэн хамгаалалтад аваад байжээ.

Тэгвэл Хойд Солонгосын Гадаад харилцааны яамны сайдын орлогч Ким Ке Гван АНУ-ын Ерөнхийлөгч Доналд Трамп уулзалтаа цуцалсан ч БНАСАУ яриа хэлэлцээр хийхэд бэлэн байсныг хэлжээ.

Доналд Трамп Ким Жон Ун эхэлж дээд хэмжээний уулзалтаа цуцлахаас айсандаа урьтаж дээрх шийдвэрийг гаргасан гэж “NBC” телевиз мэдээлжээ. АНУ-ын Ерөнхийлөгчийн үндэсний аюулгүй байдлын зөвлөх Жон Болтон Доналд Трампыг ятгаж, Хойд Солонгостой хийх хэлэлцээрийг нь цуцлуулсан гэх мэдээлэл ч байгаа аж. Трампын Зөвлөх Жон Болтон нь Хойд Солонгостой холбоотой асуудлыг цэргийн хүчээр шийдэх хэрэгтэй гэж үздэг нэгэн билээ. АНУ-ын Төрийн нарийн бичгийн дарга Майк Помпео хоёр улсын удирдагчийн уулзалт цуцлагдсаны хариуцлагыг Жон Болтон үүрэх ёстой гэж үзэж, түүнийг буруутгажээ.

Джон Болтон во время выступления на Конференции Консервативного Политического Действия (CPAC) /2015 год/. Нэшнл-Харборе, штат Мэриленд, США

Жон Болтон

О.Чанцаа

WWW.ZINDAA.MN

Сэтгэгдэл ( 0 )

Сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
Top