“Гол тоглогч” Сүхийн талбайд уншигчдыг дуэльд дуудлаа

Автор | Zindaa.mn
2018 оны 05 сарын 25

Яруу найрагч, нийтлэл Д.Дамдинжавын “Гол тоглогч” хөрөг нийтлэлийн ном өнөөдөр, маргааш Сүхбаатарын талбайд болох “Номын баяр”-т оролцож өөрийн өнгө төрх, утга агуулгаараа номын хорхойтнуудад хүрч байна. Тус номд алдарт Н.Энхбаяраас эхлээд өдгөө цагийн Ерөнхийлөгч Х.Баттулга хүртэл улстөрчид, төр нийгмийн нэрт зүтгэлтнүүдийг багтаасан байна.

Монголын гол улстөрчдийн талаар тун хоржоонтой, ёжтой, нүцгэн үнэнийг уудлан дэлгэсэн "Гол тоглогч" номын тухай цухас дурдвал Ц.Элбэгдоржийг "Сүүлчийн гавьяат жүжигчин", Ц.Нямдоржийг "Хүн зуудаг хоточ", Н.Энхбаярыг "Манай үеийн мангас", Сү.Батболдыг "Хүйтэн цуст капиталист", З.Энхболдыг "Зэлтэрийн гацааны Зи бацаан" гэх зэргээр тун уншууртай, сонирхолтой, адал явдалтайгаар дүрслэн бичсэн хэний ч сонирхлыг татна.

Дашрамд дурдахад нийтлэлч Д.Дамдинжав нь “Гол тоглогч”-ид багтсан улстөрчдийн тухай хэн хүний дуулаагүй бодит үнэнийг дэлгэж хэт хурцаар харуулсан нь уншигч таныг хирдхийлгэж, зарим тал дээр санал нэгдэж, зарим зүйлд жигшиж, эсвэл бүр аймшигтай ч санагдах нь гарцаагүй.

С.Ууган

www.zindaa.mn

Сэтгэгдэл ( 0 )

Сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
Top