Сураггүй алга болсон хүүхдийг эрэн сурвалжлах 72 цагийн хугацааг наашлуулж болохгүй юу?

Автор | Zindaa.mn
2018 оны 05 сарын 25

 Жил бүрийн  тавдугаар сарын 25-ны, сураггүй алга болсон хүүхдүүдийг дурсах Олон улсын өдөр болгожээ.  1983 онд АНУ-ын  Ерөнхийлөгч Рональд Рейган үндэснийхээ хэмжээнд "Сураггүй алга болсон хүүхдийн өдөр" болгон тунхаглаж, 1998 оноос бусад улс орнууд дагаж мөрдөх болсон байна.  Харин манай улсад. 2017 онд 1210 хүүхэд эрэн сурвалжлагдсан  гэсэн мэдээлэл бий.

Цахим орчноор ийм мэдээлэл явах нь элбэг. Эрэн сурвалжлагдсан хүүхэд бүхэн алга болсон гэсэн үг бас биш. Гэрээсээ гараад 2-3 цаг сураггүй болоход цагдаад мэдэгдсэн тохиолдол ч байдаг аж. Ар гэрийнхнийх нь хайхрамжгүй байдал, гэр бүлийн хүчирхийлэл. Хүүхэд "алга болоход" гудамжинд гарахад нөлөөлдөг нь нууц биш. Яг энэ өдрүүдэд бид хүүхдийн баярын бэлэг, түүний үнэ, ханш ярьсан төдий суух уу.

Д.Сэрмядаг охин сураггүй болоод 7 сар...

Дорноговь аймгийн Замын-Үүд суманд 2017 оны 11 дүгээр сарын 2-ны өдөр энэ үйл явдал болсон. Түүнээс хойш өдгөө бараг долоон сар  дөхөж байна. Охин сураггүй хэвээр. Найман настай охин сургууль уруугаа хичээлдээ явах замдаа алга болсон. Түүнээс хойш бараг долоон сарын  нүүр үзэж буй. Охиныг эрэн хайх ажиллагаа эхний өдрүүдэд эрчимтэй өрнөсөн нь зарим талаар хэргийн ул мөрийг баллахад нөлөөлсөн шүүмжлэл ч гарч байв. 

БНХАУ-ын Эрээн хотын Цагдаагийн газраас охиныг БНХАУ-ын хилээр нэвтрээгүй, эрэн хайх, шалгах ажиллагааг хийсэн тухай мэдээлж байлаа.  Хэдхэн хоногийн дараа болох Эх, үрсийн баяраар  найз нөхдийнхөө хамт тоглон гүйж явах ёстой  хөөрхий охины хувь тавилан хэрхсэн нь хэдий болтол бүрхэг байхыг  таашгүй. 

Сураггүй болсон хүүгийн цогцос 19 хоногийн дараа олдов

Нийслэлийн Хан-Уул дүүргээс хөгжлийн бэрхшээлтэй, 17 настай  Цогт хэмээх хүү 2018 оны  дөрөвдүгээр сарын 02-ны өдөр алга болсон. Хүүг алга болсноос хойш ар гэрийнхэн нь цахим сүлжээ, мэдээллийн хэрэгслээр зарлаж Хан-Уул дүүргийн нэгдүгээр хэлтэст хүсэлт гаргаснаар нийслэлийн бүх дүүрэгт эрэн хайх ажиллагааг эхлүүлээд байсан юм.

Гэвч хүүгийн сураг  гарахгүй бараг  20 хонолоо. Эрэх хайх ажиллагаа үргэлжилсээр. Төв аймгийн Зуун мод хотын чиглэлд Хан-Ул дүүргийн цагдаа, онцгой байдлын зэрэг  бие бүрэлдэхүүнээс самналт хийсэн байдаг. Гэр бүлийнхэн эрлийн хэсгийн Зуунмодоос цааш эрлийг үргэлжлүүлсэн нь чигийг нь зөв олсон байв. Төв аймгийн Сэргэлэн сумын нутагт  хонь хариулж явсан хүү  хүүхдийн цогцос олсноор эрлийн ажиллагаа зогслоо. Хүүг осгож нас барсан гэж үзжээ. Хүүгийн бичлэг Эмээлт орчим камерын бичлэгт хальт орсноох хойш сураггүй байсаар 20-иод хоногийн дараа  цогцос нь олдсон нь энэ юм. 

72 цаг  

Иргэн, хүүхэд алга боллоо гэсэн дуудлага ар гэрийнхнээс ирснээс хойш 72 цагийн дараагаас эрэн хайх ажиллагааг албан ёсоор эхлүүлдэг. Гурван өдөр өдөр гэсэн үг. Энэ хооронд алга болсон хүүхдэд юу тохиолдож болох вэ?  Цагдаагийн байгууллагын албаны хүн “Эрэн сурвалжлах ажиллагааг  яг 72 цагийн дараа эхэлдэггүй. Мэдээлэл өгсөн даруйд сүлжээгээр холбогдох байцаагч, газруудад хүргэж  хайдаг.

Олдоогүй тохиолдолд 72 цагийн  дороо хүч нэмэгдүүлэн эрэн хайх ажиллагаа явуулдаг” гэсэн тайлбар өгч байна. Алга боллоо гэсэн хүүхдүүдийн  ихэнх нь найз нөхдийндөө очсон, аялал зугаалгаар явсан, гэмшээд аав, ээждээ хэлж чадахгүй тохиолдол их байдаг ажээ. Гэвч  Д.Сэржмядаг  охин шиг золгүй тохиолдолд 72 цаг хүлээж суух уу  гэдэг  бас л асуулт, анхаарах асуудал. 

А.Эрдэнэ

www.zindaa.mn

Сэтгэгдэл ( 5 )

Сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
Зочин(103.229.122.220) 2018 оны 05 сарын 26

Дуудлага авсан цаг минутаас нь эхлэн хайдаг болох хэрэгтэй . Тэгвэл олох магадлал өндөртэй .

0  |  0
зочин(103.9.90.50) 2022 оны 05 сарын 19

Цагдаагийн газар хүн алга боллоо гэж хэлэхэд хэзээ ч шууд хайдаггүй. Дотоод сүлжээгээр зарладаг, эргүүлийнхэндээ хэлдэг, хайдаг гэж худлаа шүү. Би лав энэ асуудлаар нэг бус удаа хандаж байсан. Маш хойрго. 72 цагийн дараа хүч нэмэгдүүлэн хайна гэдгийг 72 цагийн дараанаас хайж эхэлнэ гэж гуйвуулдаг. Хүний төлөө гэсэн ямар ч сэтгэл байхгүй, ажлын зохион байгуулалт байхгүй, одообүр 102 нь ч утсаа авахаа больсон бн лээ. одоо ер нь хаа сайгүй ийм болсийм шиг бн лээ дээ.

1  |  0
t(43.242.241.86) 2018 оны 05 сарын 25

alga bolson duudlaga irsen tsagaas n l haish heregtee. ene n hunleg niigmiin ajil bolno

0  |  0
A(124.158.111.7) 2018 оны 05 сарын 25

TAGNUULIN GAZAR GEJ UNEHEER SHEES YUMAA

0  |  0
Top