Өнгөрөгч бямба гаригт болж өнгөрсөн ханхүү Харригийн дуулиант хуримд зөвхөн алдартай, баян хүмүүс оролцоод зогссонгүй.
Ханхүү Харри Африкаар аялах маш дуртайг олон нийт мэддэг. Тэрээр тус тивд байнга зочлон, “Лесото: Мартагдсан хаант улс” хэмээх баримтат киног хүртэл бүтээж байсан билээ.
Харри өөрийн хатан хааны гэр бүлийн гишүүний үүрэг хариуцлагын хүрээнд Африкийн улс орнууд дахь иргэдийн амьдралыг сайжруулан, эрүүлийг хамгаалах, боловсролын асуудлыг хөгжүүлэхэд ихээхэн анхаарсаар ирсэн юм.
Харри 2004 онд Африкаар аялж явахдаа дөрвөн настай өнчин хүү Муцу Потсане-тай танилцсан байна. Тэр хоёрын тэрхүү уулзалт ганц удаагийнхаар өндөрлөсөнгүй. Муцу-гийн ямар нэгэн байдал залуу ханхүүд гүн сэтгэгдэл төрүүлж, түүнээс хойш байнга холбоотой байсаар ирсэн аж.
Ингээд Харри хуримандаа Муцуг урин, нөгөөх нь ч хүрэлцэн ирж чаджээ.
Одоо Муцу 18 настай, дунд сургуулиа төгсөж байгаа бөгөөд Sentebale хүмүүнлэгийн байгууллагын төлөөлөгчдийн хамтаар Англид ирсэн байна.
Ханхүү Харри 2006 онд Лесото улсын хаан Летсия III-ын дүү, хунтайж Сиису-тэй хамтран энэхүү буяны санг үүсгэн байгуулжээ. Энэ сангийн гол үйл ажиллагаа нь ДОХ-оор өвчилсөн хүмүүст туслах явдал юм.
Тэд ДОХ өвчний тухай мэдээллийг хүмүүст түгээн, түүнээс хэрхэн урьдчилан сэргийлэхэд зориулсан олон арга хэмжээг хүн амын дунд зохион байгуулдаг. Лесото улс ДОХ-оор өвчлөгсдийн тоогоор дэлхийд тэргүүлдэг аж.
Д.Мөрөн
Эх сурвалж: www.Zindaa.mn
Сэтгэгдэл ( 5 )
Saihan show
ngooh ni ch gjiihshig hha mal setguulch
”...нөгөөх нь ч хүрэлцэн ирж чаджээ” энэ хэсэг арай бишээ сэтгүүлч хүн байж ийм ёс суртахуунгүй сэтгэхүйн доройтолтой бусдыг ялгаж дорд үзсэн байдалтай бичиж болохгүй шдээ
Harryd durlahnee. Meghan neeree aztai huuhen yumaa hehehe