Тэмээтэй аялагч Н.Байгальмаагийн талаар дэлхийн хэвлэлүүд бичиж байна

Н.Байгальмаа талын Монголоос Английн Лондон хот хүртэл 12000 километр замыг тэмээн жинтэй туулах аялалдаа өнгөрсөн оны аравдугаар сарын 29-нд гарсан. Улаанбаатар хотын төв цэг, Сүхбаатарын талбайгаас аяллаа эхэлсэн тэрээр  өдөрт 30 километр зам туулж, гурван жилийн дараа Лондонд очих төлөвлөгөөтэй аяллаа эхэлсэн ч цаг агаарын нөхцөл байдал, хамт гарсан аялагчид нь замаасаа буцсан зэрэг тооцоолоогүй бэрхшээлүүд гарч цаг хугацаа алдсан ч шантралгүй аяллаа амжилттай үргэлжлүүлж байна.

Тэрээр өнөөдөр фэйсбүүкдээ "Дэлхийд Монгол, Монгол тэмээ, Бүсгүй, Түүх соёл улам тод цуурайтаад эхэлсэн... Baigalmaa Norjmaa гээд Гүүгэлдвэл нэлээд олон хэл дээр манай аялал явж байгаа" хэмээн постложээ.  Хамгийн сүүлд Английн аяллын томоохон веб болох Huk magazine -нд Н.Байгальмаагийн талаар НИЙТЛЭЛ энэ 7 хоногт гарсан байна.

Image result for baigalmaa norjmaa

BC1U1355

 

А.Түвшин

Сэтгэгдэл

ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.

Сэтгэгдэлүүд ( 4 )

Зочин [ 202.9.41.174 ]      |     2018 оны 5-р сарын 25 -нд, 18:25 минутанд

Тив дэлхийд ТУСГААР ТОГТНОСОН МОНГОЛ УЛСЫНХАА нэрийг мандуулж яваа , зориг тэвчээр, хатуужилтай,зорилготой, дайчин охиндоо , ажил аялалын амжилт хүсье, Монголын бахархал .

йы [ 182.160.2.205 ]      |     2018 оны 5-р сарын 25 -нд, 13:49 минутанд

За тэмээтэй их хурлын гишүүнтэй болж дээ.

uyangaa [ 202.21.103.50 ] 2018 оны 5-р сарын 29 -нд, 12:46 минутанд

ene egch ULS TUR ntr tiim bohir uchuuhen zuilsruu orhguiee. aiiimaar hun shde.

жкагва [ 202.9.40.39 ]      |     2018 оны 5-р сарын 25 -нд, 11:50 минутанд

монголийн бахархал гэж уунийгл хэлнэ. хэлнэ загтансан хулгайчууд муулах ганцч хун алгаа. монгол охиноороо бахархагч дэмжигцн ж, лхагва ахни

ган [ 183.81.171.3 ]      |     2018 оны 5-р сарын 25 -нд, 05:17 минутанд

Монгол улс гадаад аялал жуулчлалыг хөгжүүлнэ. Жилд сая жуулчин авна гээд хөөрцөглөн ярьж байна. Энэ ажлыг хийхэд маркетенг чухал. Тэгвэл энэ ажлын эхлэлийг тавьж, Монгол улсыг дэлхийд таниулж яваа энэ бүсгүйгээ тал бүрээс нь дэмжснээр ЖУУЛЧИН- НЭГ САЯ” -аа эхлүүлж яагаад болохгүй гэж..

Go to top of page