Меган Марклд хагас жилийн хугацаанд ёс зүй заана

Автор | Zindaa.mn
2018 оны 05 сарын 25

 Хуучны үлгэрүүдэд ханхүүтэй гэрлэсэн бүсгүйн амьдрал аз жаргалтай болсноор дуусдаг. Тэгвэл жүжигчин Меган Маркл ханхүү Харригийн эхнэр болсноор хүнд бэрх зүйлтэй тулгарч байгаа талаар гадны хэвлэлүүд мэдээлж байна.

Хуримынхаа өмнө бие галбиртаа дээд зэргээр анхаарч, эрүүл хоол хүнс хэрэглэх дадал зуршилтай болсон Меган одоо хүмүүнлэгийн болон олон нийтийн арга хэмжээ, дээдсүүдийн ёслолуудад очих ёстой. Иймээс ёс зүйн өндөр дэг жаягтай болохын тулд Меганд хамгийн багадаа хагас жилийн хугацаа хэрэгтэй гэнэ. Түүнд хатан хааны гэр бүлийн ёс зүйг Харригийн эмээ II Элизабетийн шаардлагаар заахаар болжээ. Хатан хааны 49 настай зөвлөх Саманта Коэн Меганы алхам бүрийг зааж сургах аж.

Саманта Коэн нь хатуу, зарчимч зангаараа алдартай гэнэ. Тухайлбал, тэрбээр хатан хаанаас Букингемийн ордонд нөлөө бүхий 200 эмэгтэйг урьж арга хэмжээ зохиох даалгавар аваад Виктория Бекхэмийг урихаас татгалзаж байжээ. Саманта Коэн ажлаасаа гарна гэдгээ мэдэгдсэн ч хатан хааны гуйлтаар 2018 оныг дуустал үлдэхээр шийджээ.

О.Саша

WWW.ZINDAA.MN

Сэтгэгдэл ( 0 )

Сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
Top