Орон нутгийн хууль журмыг “зөрчсөн” ээж, охин хоёр...

Автор | Zindaa.mn
2018 оны 05 сарын 25

Бразилийн хамгийн зүүн захын эргийн дэргэд байрладаг Фернандо де Норонья арал дээр нийт 3016 хүн амьдардаг бөгөөд тэнд хүүхэд төрүүлэхийг хатуу хоригложээ.

Уг арал дээр нэг эмнэлэг байдаг хэдий ч тэнд эмэгтэйчүүд хүүхэд тээх үед болон төрүүлэх үед шаардагдах зайлшгүй хэрэгтэй зүйлс бараг байхгүй учраас Бразилийн засгийн газар тийм шийдвэр гаргасан гэнэ.

Мөн энэхүү нутаг нь далайн хамгийн үзэсгэлэнт аялал жуулчлалын газар гэдгээрээ алдартай юм байна. Тус арлын нэгэн наран шарлагын газар гэхэд, дэлхийн хамгийн шилдэг 10 наран шарлагын газрын жагсаалтад нэг бус удаа орсон аж.


Харин сүүлийн 12 жилийн турш энэ арал дээр нэг ч шинэ хүн мэндэлсэнгүй...Учир нь, жирэмсэлсэн эмэгтэйчүүдийг тус улсын эх газрын хэсэгт орших хамгийн ойрын хот болох Натал руу явахыг орон нутгийн эрх баригчид шаарддаг бөгөөд тэр нь тус арлаас 365 км алс оршдог юм байна.

Харин энэ сарын 18-нд тэнд санамсаргүйгээр бүх зүйл өөрчлөгджээ. Орон нутгийн оршин суугч, 22 настай бүсгүй өөрийгөө жирэмсэн болсныг ч мэдээгүй байж байтал гэнэт төрчихсөн аж.


Бүсгүй орон нутгийн O Globo хэвлэлд ярилцлага өгөхдөө, жирэмслэлтээ тестээр шалгахад дан сөрөг хариу гарч байсан, тэгээд ч жирэмсэлсэн байж болохоор ямар нэгэн шинж тэмдэг огт илрээгүй хэмээн өгүүлсэн байна. Тэрээр гэдсээр нь хүчтэй өвдөөд эхлэнгүүт угаалгын өрөөндөө ортол хөл хоорондуур нь ямар нэгэн юм гулгаад уначих шиг болохоор нь доош хартал охин төрчихсөн байсан гэнэ.

Ингээд бүсгүй нөхрөө яаралтай дуудан, нөгөөх нь ээж охин хоёрыг эмнэлэгт хүргэсэн аж.


Гэнэт шинэ хүн нэмж, өнөр болсон гэр бүл энэ байшинд амьдардаг.


Орон нутгийн хууль журмыг зөрчсөн “гэмт хэрэгтэн” бүсгүйчүүд: нэг нь нөгөөгөө элгэндээ чанга тэврэн, камер руу харан инээж сууна...

Д.Мөрөн

Эх сурвалж: www.Zindaa.mn

Сэтгэгдэл ( 3 )

Сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
kkk(49.0.213.152) 2018 оны 05 сарын 25

test yah ve dee bienii yum ni irehgui 9 sar bolohod medeegui yavj bdag ain gedes ntr ni tomorch bariad medegdene biz dee

0  |  0
Байна(122.201.31.17) 2018 оны 05 сарын 25

хорвоо дээр сонин сайхан зүйл их болох юмоо х

0  |  0
Oogii (109.41.128.232) 2018 оны 05 сарын 25

Estoi huurhun hrgdj bna

0  |  0
Top