Хорт хавдраар нас барсан модель бүсгүйн захиас...

Автор | Zindaa.mn
2018 оны 05 сарын 25

 Бразилын 24 настай Instagram-модель Нара Алмэйда ходоодны хорт хавдартай гэдгээ жилийн өмнө мэджээ. Гэхдээ тэрбээр өвчинтэйгөө тэмцэж, дагагчиддаа байнга мэдээлэл хүргэж, хүмүүсийг өвчинд бууж өгөхгүй байхыг уриалдаг байсан юм. Нара хүмүүст хүч өгөх зургууд оруулдаг байв. 4.5 сая дагагч нь түүнийг эдгэрнэ гэдэгт итгэлтэй байжээ.

Харамсалтай нь Нара Алмэйда хэд хоногийн өмнө нас барсан талаар Сан-Паулу хотын эмнэлгээс мэдээлжээ. Түүний найз залуу Педро Роша “Нара өвчинтэйгөө их тэмцсэн. Би түүнийг үргэлж дэргэдээ байлгахыг хүсч байсан ч тэр маань амрахыг илүүд үзлээ. Түүний үхэл миний зүрх сэтгэлд маш том хоосон орон зайг үлдээлээ. Гэхдээ Нара минь үргэлж миний оюун бодолд байх болно” гэсэн байна.

Бүсгүй маш их турж, сүүлийн саруудад гуурсаар дамжуулан шингэн зүйлээр л хооллож байсан аж. Гэхдээ тэрбээр хорт хавдартай хүмүүст эмчилгээгээ орхихгүй байх тэсвэр тэвчээр, хүчийг өгдөг бичвэрүүдээрээ бразилчуудын сэтгэлд үүрд үлджээ. “Эрүүл мэнд бол бүх зүйл. Мөрөөдлийн гэгддэг бие галбир бус хүчтэй, эрүүл биетэй байх нь чухал” гэсэн түүний үг олон бүсгүйд хүрсэн юм.

instagram.com/almeidanara

О.Саша

WWW.ZINDAA.MN

Сэтгэгдэл ( 3 )

Сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
(103.87.255.42) 2018 оны 05 сарын 29

НАРА ДУУЧИН ҮХЦИЙМҮҮ

0  |  0
Zochin(112.72.14.92) 2018 оны 05 сарын 26

Eviidee

0  |  0
Зочин(150.129.143.144) 2018 оны 05 сарын 26

Нэр нэгтийн чих нэг гэж Нара гэдэг Нарантуяа гэж бодлоо. Көөркий.

0  |  0
Top