Дэлхийн тамхигүй өдөр- Тамхи зүрхэнд хортой

 

Дэлхий даяар тамхины  улмаас жил бүр эндэж байгаа 7 сая хүний амь насыг аврах, урьдчилан сэргийлэх бүрэн боломжтой.
Эдгээр амь насаа алдаж байгаа хүмүүсийн 6 сая нь тамхидалтаас, 890 мянга нь дам  тамхидалтаас шалтгаалж нас барж байна. Дэлхий дээр 1.1 тэрбум гаруй хүн тамхи  татдаг бөгөөд тэдний 80% нь өвчлөл өндөртэй, бага, дунд орлоготой орнуудад амьдарч байна.
 
Монгол улс тамхины хэрэглээ өндөртэй орны тоонд орж, сүүлийн 10 жилд тамхинаас үүдэлтэй зүрх судасны эмгэгээр нас барах явдал 2 дахин нэмэгдэж 3 хүн тутмын 1 нь зүрх судасны эмгэгээр нас барж байна. Тухайлбал, 2013 онд хийгдсэн судалгаагаар нийт хүн амын 27,1% нь, үүнээс эрэгтэйчүүдийн 49,1%, эмэгтэйчүүдийн 5,3% нь тамхи татдаг, судалгаанд хамрагдсан 10 хүн тутмын 1 нь( 40,9%) нь гэртээ, 4 хүн тутмын 1 нь ( 25,5%) нь ажлын байрандаа тамхины утаанд өртөж  байна.  2015 онд 2,186 хүн тамхинаас улбаат зүрх судасны өвчнөөр нас барсан байна. Үүний дотор зүрхний цочмог хомсдол өвчин 23.1%-ийг, харин харвалт 22.2% тус тус эзэлж байна.
 
Тамхины хэрэглээ өндөр байгаагийн гол шалтгаан нь манай улсад  тамхины үнэ хямд, өөрөөр хэлбэл түүнд ногдож буй онцгой албан татварын хэмжээ бага байгаатай холбоотой. Тухайлбал, 1 хайрцаг тамхи 1 сав сүүний үнэтэй тэнцүү байна.  Монгол улсад тамхины жижиглэнгийн үнийн (2,700 төгрөг)-ийн 33 % байгаа бол ДЭМБ-аас дор хаяж жижиглэнгийн үнийн 70 хувьтай тэнцүү болсноор тамхины хэт хангамж буурч, тамхи худалдан авч улмаар донтох явдал буурах боломж бүрдэнэ гэж зөвлөдөг. 2017 оны 3-р сард Монгол улсын Засгийн газар тамхины онцгой албан татварыг гурван жилийн хугацаанд 20 хувиар нэмэгдүүлэхийг зөвшөөрч Онцгой албан татварын хуульд өөрчлөлт оруулж 2018 онд 10 хувь нэмэхээр болсон, гэхдээ одоогоор нэмэгдээгүй л олон нийтийн дунд хүлээлт үүсгээд байна.
 
Ингэж нэмснээр тамхины жижиглэнгийн үнийн ойролцоогоор 40%-тай л тэнцэх юм. Тэгэхээр цаашид аажим нэмэх шаардлага хэрэгтэй. Тамхины үнэ, татварыг нэмэх нь тамхины хэрэглээг бууруулж, 60 гаруй хорт хавдрыг бууруулах, үхлийн гол шалтгаан болоод байгаа тархинд цус харвах, зүрхний шигдээс өвчнөөр нас барахыг бууруулж,  олон хүний амь насыг аврах улмаар улсын төсөвт нэмэлт орлого оруулж ядууралтай тэмцэхэд чухал нэмэр болно.

 
           

Жишээ нь: НҮБ-ын шинжээчид Монгол улсад ирж тооцоолол хийсэн бөгөөд тус тооцоогоор  татварыг 50 хувиар нэмэхэд, улсын төсөвт 190,7 тэрбум төгрөгний орлого орж, 1700-2600 орчим хүнийг цаг бусаар эндэхээс сэргийлэх боломжтой гэсэн.
 
 

 
  Эзлэх хувь Онцгой албан татвараас орох орлого Орлогын өсөлт Сэргийлж  болох нас  баралтын тоо
ОАТ USD ОАТ  USD ОАТ MNT ОАТ-ын орлого Үнэ Хэмжээ Тэрбум Тэрбум Доод Дээд
$0.60 25.0% 33.6% 28.7% 12.5% -3.7% 164.2 36.6 930 1,408
$0.72 50.0% 60.4% 49.5% 23.5% -6.7% 190.7 63.2 1,713 2,596
$0.84 75.0% 87.1% 68.7% 34.4% -9.8% 215.2 87.6 2,497 3,784
$0.96 100% 113.8% 86.2% 45.5% -12.9% 237.5 109.9 3,281 4,972

 
ДЭМБ-аас улс орнуудад тамхины хэрэглээг бууруулахдаа цогц байдлаар хандаж, хууль тогтоомжид тусгах, хэрэгжүүлэхийг зөвлөдөг. Үүнд:

  • Тамхины татвар нэмж, үнийг жижиглэнгийн үнийн 70 хувьд хүргэх
  • Тамхины хор хөнөөлийн талаар хүн амд тогтмол мэдээлж,урьдчилан сэргийлэх арга хэмжээавах ;
  • Тамхи татдаггүй олон нийтийн газар, ажлын байр, сургууль, цэцэрлэг, нийтийн тээврийн хэрэгсэл гэх мэт газрыг бий болгох замаар хүмүүсийг, хүүхдүүдийг тамхины утаанаас хамгаалах арга хэмжээ авах
  • Тамхинаас гарахыг санал болгох, дэмжих бодлого барих (үнэ, хүн амын өргөн дэмжлэг, эрүүл мэндийн зөвлөгөө, төлбөрөөс чөлөөлөх гэх мэт);
  • Тамхины хор хөнөөлийн талаар тогтмол сануулах, зөвлөх /тамхины хайрцаг дээр анхааруулга наах, стандарт савлагаа тамхи, дам тамхидалт/
  • Тамхины зар сурталчилгааг ивээн тэтгэх, дэмжих, сурталчилахад хориг тавих .

Дэлхий нийтээр тамхигүй өдрийг НҮБ-ын гишүүн улс бүр тэмдэглэдэг. 2018 онд хүн ам, олон нийтийн анхаарлыг  тамхины зүрх судасны эрхтэн системийн  байдалд сөрөг нөлөөлж, хүн амын өвчлөл, нас  баралтын гол шалтгаан болж байгаад анхаарал хандуулж байна.
 
Дэлхийн  тамхигүй өдрийн хүрээнд ЭМЯ, НЭМҮТ, ДЭМБ хамтран дараах ажлуудыг зохион байгуулж, мэдээллийг олон нийтэд хүргэхээр ажиллаж  байна.

  1. Тамхи ба татвар” сэдвээр сэтгүүлчдийн дунд нийтлэл, телевиз, радиогийн уралдаан зарлаж, сургалт зохион байгуулах-2018.05.27
  2. Тамхины ишгүй байгууллага аян”-ыг аймаг нийслэлийн төрийн, төрийн бус байгууллагуудын дунд өрнүүлж, тамхинаас гарах, цэвэр орчин бүрдүүлэх хөдөлгөөн өрнүүлэх-2018.05.15-06.15
  3. Тамхийг биш эрүүл мэндээ сонгоё” уриан дор оюутан, залуучуудад зориулсан өдөрлөг зохион байгуулах-2018.05.25
  4. Тамхи, дам тамхидалтаас шалтгаалсан зүрх судасны өвчин түүнээс сэргийлэх талаар телевизийн цуврал ярилцлага хийх-2018.05.10
  5. Тамхины онцгой албан татварыг нэмэгдүүлэх ухуулга нөлөөллийн уулзалтыг УИХ-ын НББХ-ны гишүүд, эрүүл мэнд, боловсрол, санхүү, хүнс хөдөө аж ахуй, хөнгөн үйлдвэрийн яамд, холбогдох агентлагуудад зохион байгуулах-2018.06.15

 

 

Сэтгэгдэл

ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.

Сэтгэгдэлүүд ( 0 )

Go to top of page