Энхийг сахиулах алба хаагчдад ЦЕГ-ын туг гардууллаа

2018 оны 05 сарын 26

Цагдаагийн байгууллагаас UNMISS буюу НҮБ-ын Өмнөд Судан Улс дахь Энхийг сахиулах ажиллагаанд үүрэг гүйцэтгэх алба хаагчдад хүндэтгэл үзүүлэн, үдэж өгөх ажиллагаа өчигдөр /2018.05.24/ боллоо.

Өмнөд Судан Улс дахь Энхийг сахиулах ажиллагаанд хоёр дахь ээлжээр ЦЕГ-ын Тусгай ажиллагааны газрын хэлтсийн дарга, цагдаагийн хурандаа П.Даваажав, НЦГ-ын хэлтсийн ахлах мэргэжилтэн, цагдаагийн ахмад Ч.Дарьсүрэн, Багануур дүүрэг дэх цагдаагийн хэлтсийн жижүүрийн ахлах офицер, цагдаагийн хошууч Д.Батбилэг нар ажиллагааны газар орныг зорих гэж байна. Тэд цагдаагийн алба хаагчийн чиг үүргийг хэрэгжүүлэх буюу нутгийн иргэдийн аюулгүй байдал, хүний эрхийг хангах зэрэг чиглэлээр тухайн улсын болон үүрэг гүйцэтгэж буй бусад орны цагдаагийн алба хаагчидтай хамтран ажиллах юм.

Цагдаагийн ерөнхий газрын тэргүүн дэд дарга, цагдаагийн хурандаа Р.Отгонжаргал алба хаагчдыг эх орон, албаныхаа нэр хүндийг өндөрт өргөж, сахилга ёс зүйг чанд сахин, энхийн манаанд мэргэжлийн ур чадвар, хүч хөдөлмөрөө дайчлан ажиллаж хүлээсэн үүргээ нэр төртэй биелүүлэхийг хүсээд, Монгол Улсын төрийн далбаа, Цагдаагийн ерөнхий газрын тугийг гардуулан өглөө.


 


Сэтгэгдэл ( 0 )

Сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
Top