З.Баянсэлэнгэ төрд 972 сая төгрөгийн хохирол учруулсан байж магадгүй

Автор | Zindaa.mn
2018 оны 05 сарын 26

 Н.Алтанхуягийн Засгийн газрын үед Барилга, хот байгуулалтын сайдаар ажиллаж байсан З.Баянсэлэнгэ АТГ-т шалгагдаад багагүй хугацаа өнгөрсөн.  Түүнийг  2016 онд албаны эрх мэдэл, албан тушаалын байдлаа урвуулан ашиглаж “Бэрэн групп” ХХК-ийн барьсан “Хангай” хотхоны орон сууцнаас 123 айлын орон сууцыг тендер зарлалгүйгээр худалдан авсан хэмээн хардаж байв. Улсын төсөвт 972.4 сая төгрөгийн хохирол учруулсан байж болзошгүй хэргийг АТГ шалгаад нийслэлийн Сонгинохайрхан дүүргийн шүүхэд шилжүүлсэн байна. Барилга, хот байгуулалтын яамны Төрийн нарийн бичгийн даргын үүргийг түр орлон гүйцэтгэгчээр ажиллаж байсан Э (Р.Эрдэнэбүрэн бололтой) нь өөрийн хамаарал бүхий этгээдийн нэр дээр "River garden" цогцолбор хотхоноос 1.1 тэрбум төгрөгийн үнэтэй 344.8 мкв талбай бүхий орон сууцыг худалдан авсан, Гэвч хөрөнгө орлогын мэдүүлэгтээ бичээгүй, хөрөнгийн эх үүсвэрээ тайлбарлаж чадахгүй байгаа хэрэгт мөрдөн шалгах ажиллагаа явуулж шүүхэд шилжүүлэх саналтай прокурорын байгууллагад 7 дахь удаагаа шилжүүлээд байгаа ажээ.

 А.Эрдэнэ

www.zindaa.mn

Сэтгэгдэл ( 8 )

Сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
зочин(112.72.14.144) 2018 оны 05 сарын 26

магадгүй гэдэг чинь баримт биш тэгвэл хорин найман жил улсыг ийм байдалд оруулсан эрх баригчид бүгд магад байтугай баримт нь бэлэн байна монгол улсаа хар энэ чинь хөдлөшгүй баримт хэрэг үүсгэдэг газрууд нь хэрэг үүсгээд гэм зэмийг нь үүрүүл

0  |  0
Зочин(202.55.191.130) 2018 оны 05 сарын 26

Боловсролоороо биш намуудын тохиролцоогоор их хуралд орж ирсэн хүн шүүдээ ийм л юм хийх гэж орж ирж бга шүүдээ

0  |  0
Иргэн(112.72.14.76) 2018 оны 05 сарын 26

БАЯНСЭЛЭНГ ИИМ ХҮН БИШЭЭ .ЁСТОЙ БАРИЛГЫН КОМПАНИИУДЫГ ШАЛГАХ ХЭРЭГТЭЙ .ХАРИН Ч ШУДРАГА Ш ДЭЭ .

0  |  0
zchin(116.44.154.116) 2018 оны 05 сарын 25

ene emegtei luivarhin bishee Monoloo gesen setgelti oyunag uhaag eegtei hundelj yvdag

0  |  0
Зочин (64.119.20.230) 2018 оны 05 сарын 25

Магадгүй ч гэх шиг. Монголын шүүх, прокурор магадгүй гэж байгаад хориод тулгаад л арай л бишээ. Энэ хүмүүс яагаад ийм хонзогногч байдгийм болоо

0  |  0
Top