Хөх хотын Гран при-гээс М.Уранцэцэг, Д.Амартүвшин нар хүрэл медаль хүртлээ

Автор | Zindaa.mn
2018 оны 05 сарын 26

Жүдо бөхийн Хөх хотын Гран при тэмцээнд 49 орны 399 бөх зодоглож байгаа  бөгөөд манай улсаас эрэгтэй, эмэгтэй нийт 28 жүдоч хүч, ур чадвараа сорьж байна.   Тэмцээний эхний өдөр эрэгтэй 60, 66 кг, эмэгтэй 48, 52, 57 кг жингийн барилдаан болж аваргуудаа тодруулж байгаа. 48 кг-д зодоглосон  Дэлхийн аварга М.Уранцэцэг хэсгийн аваргын төлөөх барилдаанд  ОХУ-ын бөх Сабинад торгуулиар ялагдсан ч дагах барилдаануудад ялалт байгуулж хүрэл медаль хүртлээ. Мөн 60 кг-д зодоглосон Дэлхийн аваргын мөнгөн медальт, Гавьяат тамирчин Д.Амартүвшин хүрэл медаль хүртээд байна. 2017 оны Хөх хотын Гран при тэмцээнд манай 27 жүдоч барилдаж, 3 мөнгө, 5 хүрэл медаль хүртэж байсан юм.

А.Эрдэнэ

www.zindaa.mn

Сэтгэгдэл ( 0 )

Сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
Top