Нас бол тоо гэдгийг баталж яваа оддын эцэг эх

Автор | Zindaa.mn
2018 оны 05 сарын 26

Алдартнуудын эцэг эхчүүд дунд хүүхдүүдийнхээ ах, эгч шиг нь харагддаг хүмүүс олон бий. Тэд амьдралын хэв маяг, биеэ авч яваа байдлаараа нас бол зүгээр л паспорт дээрх тоо гэдгийг баталж явна.

Синди Кроуфорд болон Рэнди Гербер

Сүүлийн үеийн хамгийн эрэлттэй моделиор шалгараад байгаа Кайя Герберийн аав ээж хоёрыг харахад охин нь тийм гайхалтай төрхийг хэнээс өвлөсөн нь илт. 52 настай Синди Кроуфорд моделийн ажлаа хийсээр яваа билээ. Түүний хүү Пресли Гербер ч гэсэн дүүгээсээ дутахааргүй сайн модель.

Лиза Боне, Ленни Кравиц нар

Зое Кравиц, Ленни Кравиц и Лиза Боне

Зое Кравиц алдартай аав ээж хоёроосоо авьяасыг нь төдийгүй гадаад төрхийг нь өвлөжээ. 50 настай Лиза охиныхоо эгч нь юм шиг харагддаг билээ. Харин Линниг хүмүүс 25 настайгаасаа хойш бараг өөрчлөгдөөгүй гэдэг.

Крейг Хемсворт

Ах, дүү Лиам, Крис Хемсвортын аав Крейг хөвгүүдээсээ бараг ялгардаггүй.

Констанс Лето

Жүжигчин Жаред Летогийн ээжийг 67 настай гэхэд та итгэх үү?

Иоланда Хадид

Иоланда Хадид Синди Кроуфордын адил хүүхдүүдийнхээ эгч шиг нь харагддаг. 54 настай, гурван хүүхдийн ээж тэрбээр модель Белла болон Жижи Хадидыг гайхалтай хүмүүжүүлсэн эмэгтэй.

Мэй Маск

Илон Маскийн ээж, 70 настай Мэй Маск нь 50 жил моделиор ажиллаж, одоо ч рекламны дүр төрх болсоор байна.

О.Саша

WWW.ZINDAA.MN

Сэтгэгдэл ( 3 )

Сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
(182.160.34.207) 2025 оны 03 сарын 13

Илоны ээж үнэхээр сайхан харагдаж байна

1  |  0
(202.131.243.186) 2025 оны 03 сарын 13

Нас бол тоо яг л юм даа

1  |  0
Воов(66.181.161.14) 2025 оны 03 сарын 13

Илоны ээж ямар гоё харагдаж байна аа.

1  |  0
Close menu