Н.Наранбаатар айсуй наадмыг “Монгол орон мөнхөд бат оршиг” агуулга дор найруулна

Монгол Улсын Шадар сайд, Үндэсний их баяр наадмыг зохион байгуулах хорооны дарга Ө.Энхтүвшин /2018.5.25/ Улсын драмын эрдмийн театрын ерөнхий найруулагч, төрийн соёрхолт Н.Наранбаатар, Үндэсний урлагийн их театрын захирал, урлагийн гавьяат зүтгэлтэн Г.Цоггэрэл нарыг Төрийн ордонд хүлээн авч уулзаж, баяр наадмын урлаг, соёлын арга хэмжээний салбар хорооноос санал болгосны дагуу Үндэсний их баяр наадмыг зохион байгуулах хорооны хуралдаанаар энэ жилийн улсын наадмын нээлт, хаалтын ёслол, төрийн хүндэтгэлийн концертын ерөнхий найруулагч, ерөнхий продюссерээр эдгээр уран бүтээлчдийг  баталсныг албан ёсоор мэдэгдэн уран бүтээлийн амжилт хүслээ.

Улсын наадмын нээлтийн ёслолыг энэ жил 3 дахь удаагаа дэглэхээр сонгогдсон төрийн соёрхолт, найруулагч Н.Наранбаатар айсуй наадмыг “Монгол орон мөнхөд бат оршиг” агуулга дор  сэдэвчилсэн уран бүтээлийн цогц шийдлээр нээх бодолтой байгаагаа Үндэсний хорооны даргад танилцуулж, нээлтийн ёслолын зарим сюрпризээс хуваалцав.

Монгол Улсын Шадар сайд наадмын нээлт агуулга төгс, сүрлэг сайхан болвол монгол түмэн билэгшээн омогшдогийг онцлоод энэ жилийн хувьд ард түмнийхээ эв эе, эв нэгдлийг товойлгосон шилмэл  бүтээлийн цогцыг Та нөхдөөс хүлээх болно гэлээ.

Сонирхуулахад наадмын нээлтийн ёслол 1 цаг 40 минутын турш үргэлжлэх бол төрийн хүндэтгэлийн концерт 1 цаг 20 минутад багтах ажээ.

Энэ жил наадмын урлагийн арга хэмжээний ерөнхий продюссэрээр сонгогдсон урлагийн гавьяат зүтгэлтэн Г.Цоггэрэл өмнө нь төрийн хүндэтгэлийн концертыг 2 удаа найруулж байжээ гэж Шадар сайдын ажлын албанаас мэдээллээ.


Сэтгэгдэл

ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.

Сэтгэгдэлүүд ( 4 )

Suhnyam [ 66.181.160.17 ]      |     2018 оны 5-р сарын 26 -нд, 14:48 минутанд

Ungursun zunii naadmiin nairuulaga duurai hugjiltei baisanMongoliinhoo hugjil devshliin ue shatiig saihan tusgaj haruulsaniig martsan uu yum bolgoniig uguisgegch naraa icheech

МОНГОЛ ЯЛНА [ 202.179.26.65 ]      |     2018 оны 5-р сарын 26 -нд, 10:29 минутанд

МОНГОЛ ЯЛНА УРИАН ДООР НАЙРУУЛАХ ЁСТОЙ.

иргэн [ 202.179.25.32 ]      |     2018 оны 5-р сарын 26 -нд, 06:13 минутанд

Наранбаатарыг Найруулна гэхээр нэг л Сэтгэл гонсгор, Уйтгартай санагдаад явчихсанаа нуугаад юун, Найруулагч Хүн Дуурь, Кино, ямар нэг Баяр ёслолын Арга хэмжээний Нээлтийн ёслол гэж хоорондоо тэс ондоо тавилттай хоорондоо ялгаатай Урлаг гэдгийг Наранбаатар ялгаж салгаж чадахгүй байна уу эсвэл Баяр ёслолын Нээлтийг Драмын жүжгийн төрөлтөйгөө ижил санаад байна уу, Наранбатарын Найруулсан Нээлтийн Арга хэмжээ нэг л бишээ,

з [ 112.72.14.11 ] 2018 оны 5-р сарын 26 -нд, 07:57 минутанд

унен шуу драмын жужиг болдогшдээ

Хххх [ 182.160.33.126 ] 2018 оны 5-р сарын 27 -нд, 01:04 минутанд

Өөр найруулагч байдаггүй юм уу

Зочин [ 150.129.142.65 ]      |     2018 оны 5-р сарын 26 -нд, 04:17 минутанд

Тэгш ойн Баяраар бол наадмын нээлтэнт нилээд анхаарах нь зуйтэй, туунээс биш жил болгон баахан монго зараад туунээ хэд хэд нугалж хулгай хийгээд, баахан суржигнээд хэрэггуй, ард тумний монгийг хямгадах хэрэгтэй. МАН ын засаг барьсан хулгайчууд боломж байвал ашиглаж хулгай хийхийг бодно, Энхтувшин гэгч нохор оорийгоо л рекламдаж байвал ард Тумэн яаж зовж зудрэх нь хамаагуй шуу Дээ, МАНАН гийн хулгайчууд одоо хамтарч Энхбаярыг дарахын толоо бухнээ зориулж байна

Go to top of page