Эрх зүйн ажилтнуудад зориулсан сургалт боллоо

2018 оны 05 сарын 26

Нийслэлийн нутгийн захиргааны байгууллагын эрх зүйн ажилтнуудад зориулсан сургалт нийслэлийн Хангарди ордонд /2018.05.25/ боллоо.

Нийтийн ашиг сонирхлыг хамгаалах зорилгоор сонсох ажиллагаа хийхгүгээр шийдвэр гаргах, түүнийг захиргааны хэргийн шүүх харгалзан үзэх үндэслэл, нөхцөл, Захиргааны байгууллагаас  сонсох ажиллагаа хийх талаар Герман улсын туршлага, Захиргааны болон иргэний хэргийн талаар ХБНГУ-ын Бавари мужийн Мюнхен тойргийн захирагч К.Гёбел хичээл зааж, мэдээлэл өглөө.  

Түүнчлэн “Иргэний хууль ба Газрын тухай хууль дахь өмчийн эрхийн асуудал” Хууль зүйн ухааны магистер, судлаач Н.Баярмаа, “Захиргааны ерөнхий хууль, Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн практик хэрэглээ, анхаарах асуудал” Захиргааны хэргийн давж заалдах шатны шүүхийн шүүгч Н.Лхагвасүрэн, “Захиргааны шийдвэрийн улмаас учирсан хохирлыг нөхөн төлүүлэх нь” Хуульч судлаач Ж.Эрхэмбаатар, “Захиргааны ерөнхий хуулийн шинэлэг зохицуулалт, анхаарах асуудал” сэдвээр МУИС-ийн ХЗС-ийн багш, Хууль зүйн ухааны магистр Т.Мөнх-Эрдэнэ нар тус тус илтгэл тавьсан. Тус сургалтад нийслэлийн нутгийн захиргааны байгууллагын 70 орчим эрх зүйн ажилтан хамрагдаж байгаа юм гэж нийслэлийн ЗДТГ-ын Хэвлэл мэдээлэл, олон нийттэй харилцах хэлтсээс мэдээллээ.


Сэтгэгдэл ( 0 )

Сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
Top