Арвайхээрийн Спортын ордон хоёр өдөр чөлөөт бөхөөр амьсгаллаа

2018 оны 05 сарын 26

“Мехико-1968” олимпийн хүрэл медальт, Монгол Улсын ардын багш, гавьяат тамирчин Чимэдбазарын Дамдиншаравын олимпийн наадмаас медаль хүртсэний 50 жилийн ойд зориулсан түүний нэрэмжит чөлөөт бөхийн өсвөр үе, залуучуудын олон улсын нээлттэй тэмцээн (V.23-24) Өвөрхангай аймгийн төв Арвайхээр хотын Спортын ордонд боллоо. Тэмцээнд 30-аад байгууллагын 270 гаруй тамирчин өсвөр үе, залуучуудын тус бүр найман жинд өрсөлдөв. ОХУ-ын Буриадаас манайхны эчнээ танил буриадын шилдэг бөх Баяр Цыреновын удирдлага дор ес, БНХАУ-ын ӨМӨЗО-ноос зургаан тамирчин ирж Арвайхээрийн дэвжээнд хүч үзсэн. “Асашёорюү” сан, “Шинэ Өвөрхангай” төсөл, Өвөрхангай аймгийн ЗДТГ, нутгийн зөвлөл, БТСГ, МЧБХ хамтран зохион байгуулсан тэмцээний аварга 300, мөнгө 150, хүрэл медальтан 50 ам.долларын эзэн болсон юм.

Image may contain: 4 people, people standing and suit

Нээлтийн ёслолын ажиллагаанд ардын багш, гавьяат тамирчин Ч.Дамдиншарав, түүний дүү хөдөлмөрийн баатар, ардын багш, гавьяат дасгалжуулагч Ч.Насантогтох, “Шинэ Өвөрхангай” төслийн санаачилагч, мэргэжлийн сүмогийн 68 дахь их аварга, хөдөлмөрийн баатар, гавьяат тамирчин Асашёорюү Д.Дагвадорж, Өвөрхангай аймгийн Засаг дарга Г.Ганболд, МЧБХ-ны удирдах зөвлөлийн гишүүн, гавьяат тамирчин Б.Болд, аж үйлдвэрийн гавьяат ажилтан Ж.Түмэн-Аюуш, гавьяат тамирчин, дархан аварга Г.Өсөхбаяр, гавьяат тамирчин Н.Бүргэдаа, гавьяат эзийн засагч Н.Дүгэрсүрэн, МЧБХ-ны ерөнхий нарийн бичгийн дарга, гавьяат дасгалжуулагч Б.Батбаяр, гавьяат дасгалжуулагч Г.Пүрэв-Очир, Б.Ганбаатар, А.Цэдэнсодном тэргүүтэй албаны хүмүүс оролцсон.

 Монгол Улсын гавьяат дасгалжуулагч Т.Сүхбаатар дасгалжуулагчтай “Женко” клуб 50 оноогоор тэргүүлж, С.Мөнхдуулдах дасгалжуулагчтай Баянхонгор аймаг, гавьяат дасгалжуулагч Ц.Баярсайхан дасгалжуулагчтай Дархан-Уул аймаг, “Хасу-Мегастарс” клуб тус бүр 43 оноогоор хоёр, гуравдугаар байрт оров.

Image may contain: people standing and stripes

ТЭМЦЭЭНИЙ ДҮН:
ӨСВӨР ҮЕ:
Хөвгүүдийн 42 кг: 1. Ц.Баярсайхан (Налайх, Голомт) 2. Б.Отгонбаатар (Баянхонгор) 3. М.Очир-Эрдэнэ (Хасу-Мегастарс), Э.Хүчитзориг (Баянхонгор)
48 кг: 1. А.Дэлгэрбаяр (Баянхонгор) 2. Б.Цэндсайхан (Сонгинохайрхан дүүрэг) 3. Г.Энхням (Хасу-Мегастарс), Ш.Эрдэнэ-Очир (Орхон, Ирээдүйн одод)
55 кг: 1. Д.Төрбаяр (Женко) 2. Б.Батзориг (Багануур) 3. П.Дашцэрэн (Хасу-Мегастарс), П.Мөнх-Эрдэнэ (Баянхонгор)
65 кг: 1. Ц.Баярсайхан (Орхон, Ирээдүйн одод) 2. Б.Мөнхдаваа (Сонгинохайрхан дүүрэг) 3. О.Сүлдхүү (Хасу-Мегастарс), Б.Буд (73 дугаар сургууль)
Охидын 43 кг: 1. Д.Отгонжаргал (Женко) 2. Г.Эрдэнэсүрэн (Өвөрхангай) 3. Э.Буман-Аюуш (Баянхонгор), Г.Оюундарь (Архангай)
49 кг: 1. М.Мөнхгэрэл (Женко) 2. М.Пүрэвтунгалаг (Баянхонгор) 3. Г.Маналсүрэн (БТСДуС, Хайрхан хүчтэн), Ш.Загарсүрэн (Өвөрхангай)
57 кг: 1. Б.Эрдэнэсувд 2. Б.Марал (хоёул Женко) 3. Б.Лхам (Архангай), Г.Цэнд-Аюуш (Баянхонгор)
65 кг: 1. М.Рэнцэнханд (БТСДуС, Хайрхан хүчтэн) 2. Т.Оюун-Эрдэнэ (Өвөрхангай) 3. Д.Цогзолмаа (Дорноговь, Говийн бөх), М.Одбаг (Өмнөговь, Ханбогд)

Image may contain: 7 people, people standing

ЗАЛУУЧУУД:
Эрэгтэйчүүдийн 57 кг: 1. Б.Түмэнцогт (Хасу-Мегастарс) 2. Денис Данжалов (ОХУ, Буриад) 3. Б.Алтангэрэл (Хөх Эрчис), З.Ойдов (Ирээдүй)
61 кг: 1. Ч.Сүрэнжав (Ирээдүй) 2. Жаргал Доржиев (ОХУ, Буриад) 3. Б.Ууганбаяр (Баянхонгор), О.Очирбат (Орхон, Ирээдүйн одод)
65 кг: 1. Т.Тулга (ҮБТДС) 2. Э.Бямбадорж (Баянхонгор) 3. Эрдэм Шарастепанов (ОХУ, Буриад), Д.Тэнгис (Хасу-Мегастарс)
71 кг: 1. Буян Цыренов (ОХУ, Буриад) 2. Д.Батзул 3. Э.Дөлгөөн (хоёул Хасу-Мегастарс), Б.Цэрэндаш (Орхон, Ирээдүйн одод)
Эмэгтэйчүүдийн 53 кг: 1. Н.Анударь (Чингэлтэй дүүрэг) 2. О.Ванчигмаа (Женко) 3. Т.Цээням (Баянхонгор), Б.Бямбасүрэн (Налайх, Голомт)
57 кг: 1. Б.Халиунаа (Орхон, Ирээдүйн одод) 2. Б.Энхцэцэг (Чингэлтэй дүүрэг) 3. Б.Баярмаа (Женко), Б.Хулан (Хөх Эрчис)
62 кг: 1. Д.Түмэнхүслэн (Женко) 2. Ө.Пүрэвсүрэн (Баянхонгор) 3. Э.Түмэнхишиг (Женко), Н.Энхтуяа (Орхон, Ирээдүйн одод)
66 кг: 1. Э.Дэлгэрмаа (Хасу-Мегастарс) 2. Б.Нямсүрэн (Орхон, Ирээдүйн одод) 3. Г.Пүрэвцэцэг (Хасу-Мегастарс), Г.Мягмарзул (Сонгинохайрхан дүүрэг)

Image may contain: 2 people, people on stage and people standing

Image may contain: 1 person

Image may contain: one or more people and basketball court

Image may contain: 10 people, people smiling, people standing, sky, suit, cloud and outdoor


Сэтгэгдэл ( 0 )

Сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
Top