”Аваргуудын нэрэмжит бөхийн барилдаан” маргааш үнэ төлбөргүй болно

2018 оны 05 сарын 26

МҮБХ-ноос өнөөдөр /2018.05.26/ мэдээлэл хийлээ. Мэдээллийн эхэнд тэд удаан хугацааны туршид бөхийн барилдаан зохион байгуулаагүйдээ нийт бөх сонирхогч ард түмнээсээ болон бөхчүүдээсээ уучлал гуйлаа. 

Үүний дараа "Аваргуудын нэрэмжит бөхийн барилдаан" зохион байгуулах болсон талаараа мэдээлэв. Барилдаан энэ сарын 27-нд буюу маргааш Төв цэнгэлдэхэд 13.00 цагаас болох юм байна. Барилдаанд улс аймгийн алдар цолтой шилдэг 128 бөх барилдах бөгөөд бөхийн барилдааныг үнэ төлбөргүй хийхээр болжээ. 

Мөн барилдааны үеэр найман азтай үзэгчийг шалгаруулж, 1 хүн 500.000 төгрөг, 2 хүн 250.000 төгрөг, 5 хүн 100.000 төгрөгийн азтан шалгаруулж, шалгарсан азтангууд мөн МУ-ын аваргуудтай дурсгалын зураг татуулах эрхтэй юм байна. 

Улсын начин н.Эрхэмбаяр "МҮБХ-ноос жил болгон "Аваргуудын нэрэмжит бөхийн барилдаан" зохион байгуулдаг уламжлалтай. Энэ хугацаанд барилдаан зохион байгуулаагүй шалтгаан нь МҮБХ-г төлөөлөх эрхгүй, хэрэглэж байгаа тамга тэмдэг гэрчилгээ нь хүчингүй болсон хэсэг бүлэг хүмүүс нийгэмд болон МҮБХ-ний харилцдаг байгууллагуудад буруу мэдээлэл хүргэсэн үйлдлээс болж удаан хугацаанд бөхийн барилдаан зохион байгуулж чадаагүй. Цаашид ийм үйлдэл дахиж гаргахгүй, МҮБХ-ноос зохион байгуулдаг албан ёсны бөхийн барилдаануудыг цаг тухайд нь зохион байгуулж байх болно" гэлээ. 

Дархан аварга Х.Баянмөнх "МҮБХ-ны жил бүр алдар цолтой бөхчүүдийн нэрэмжит уралдаан зохион байгуулдаг. Энэ уламжлалыг бид хүндэтгэнэ. Аваргуудын нэрэмжит 128 бөхийн барилдааныг маргааш зохион байгуулна. Шагналаа нэмнэ. Бөхчүүдийнхээ хүч хөдөлмөрийг үнэлнэ. Тиймээс аваргуудыгаа бөхийн барилдаандаа ирэхийг урьж байна. Аваргууд бөх сонирхогчдоо хүндэтгээд хүрэлцэн ирж оролцоорой" гэлээ.

Д.Тамир

WWW.ZINDAA.MN


Сэтгэгдэл ( 12 )

Сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
Зочин(112.72.15.78) 2018 оны 05 сарын 27

Баянмөнх аварга бөхийн барилдаан биш зодоон болох арга хэмжээ зохион байгуулаад байгаа юм уу. Зөнөсөн аварга одоо болилдоо. наана чинь хэн барилдах юм Та, Сүхбат, Эрхэмбаяр, Ганболд 4 -л барилдах байх

0  |  0
Niusha(37.123.160.214) 2018 оны 05 сарын 27

soliotoi heden baagii bas unegui gne uu yasan dunguj uchigdur eserguutsej bna gd l bsan avilgatai temtseh gazart ugluu gd l bsan bas muu argatai ain

0  |  0
Зочин(64.119.16.65) 2018 оны 05 сарын 26

Албан ёсны ходбооны нь зохион байгуулах тэмцээнийг нь шантаажлаад хойшлуулаад байсан чинь өөрсдөө ичихгүй барилдаан зарлаад л байдаг хэн очих вэ дээ.

0  |  0
Зочин(64.119.16.65) 2018 оны 05 сарын 26

Очихгүй ээ энэ дөрвөд өвгөний хараал хүрчихнэ.

0  |  0
zzzochin(122.201.31.168) 2018 оны 05 сарын 26

ene khar awarga odoo boliosoy doo

0  |  0
Gomboo(66.181.160.17) 2018 оны 05 сарын 26

Sainiig ni burhan bagsh dergedee avch muugii ni tooj hardagch ugui gej olon tumen heldeg bizdee unun shuu

0  |  0
Gal(175.223.30.4) 2018 оны 05 сарын 26

Muu hun uhdeggui gj heruul hiiseer l bhiin ene hugshin

0  |  0
Jjj(175.223.30.4) 2018 оны 05 сарын 26

Uvsiin hedees uur buh ochij barildlaa yu.Avliga ugch guij barilduulj magad

0  |  0
Mgl(66.181.188.254) 2018 оны 05 сарын 26

Mash goe bn ochij uzne

0  |  0
ЗАЙЛАА(203.169.49.113) 2018 оны 05 сарын 26

БАЯНМӨНХ ШУНАЛЫН ТУЛАМ ЗҮГЭЭР ЗАЙЛ

0  |  0
Uzegch(202.131.229.34) 2018 оны 05 сарын 26

Za saihan buhuu uznee

0  |  0
buhiin horhoiton(66.181.161.97) 2018 оны 05 сарын 26

Bayanmunh ,Erhembayar nar MUBHolboog tuluulj yarih erhtei Bolchoo yu hutsahaa l bolichih heregtei

0  |  0
Top