Ч.Ганхуяг “Нэг хүнд ноогдох ДНБ-ий хэмжээ 5000 $-т хүрнэ” гэж CNBC-д ярилцлага өгч байжээ

"Ард" санхүүгийн нэгдлийн Гүйцэтгэх захирал Ч.Ганхуяг Сангийн дэд сайд байхдаа 2011 онд "Дотоодын нийт бүтээгдэхүүний хэмжээ ирэх онд хоёр дахин нэмэгдэж 5000 ам.доллар болно" СNBC агентлагт өгсөн ярилцлагадаа өгүүлжээ. Агентлагийн зүгээс хийсэн тайлбарт “Монгол Улс нь коксжих нүүрсний ашиглагдаагүй асар их нөөцтөй бөгөөд эрх баригчид нь гадаад улсуудын тусламжтайгаар аль болох хурдан ашиглахыг хичээж байгаа юм. Тус орны эдийн засаг энэ онд 14.з хувиар өссөн бөгөөд инфляцийг тооцохгүй бол бүр 29.1 хувьд хүрсэн дүн гарч байгаа юм. Монгол Улс нь дэлхийн хамгийн хурдан хөгжиж байгаа улсуудын нэг бөгөөд Дэлхийн банкнаас гаргасан тайланд одоогоор дунджаас доогуур орлоготой улсад тооцогддог. Хэрвээ дараа жил нэг хүнд ноогдох ДНБ-ий хэмжээгээ 5000 ам.доллар болгож чадах юм бол энэ үзүүлэлтээр Индонезийг гүйцэж, БНХАУ, Тайландтай эн зэрэгцэнэ. Эдийн засгийн энэ их өсөлтийн нууц нь уул уурхайн салбарын сэргэн мандалт бөгөөд Ч.Ганхуяг сайд өнгөрсөн сард БНХАУ-ын Далян хотод болсон Дэлхийн эдийн засгийн форумд оролцохдоо Монгол Улс Австралийг гүйцэж түрүүлэн БНХАУ-д хамгийн их нүүрс экспортлогч орон болсныг зарласан юм” гэжээ. Мөн цааш нь “Гэхдээ тус улсад эдийн засаг нэмэгдэхтэй зэрэгцээд инфляци бас өсч байгаа сөрөг байдал ажиглагдах болсон байна. Өнгөрсөн долдугаар сард инфляци өнгөрсөн оны мөн үеийнхтэй харьцуулахад 10.1 хувиар их байсан бол Монгол банкнаас хамгийн сүүлд гаргасан (VIII.29) тайланд 11.75 хувь байгаа гэсэн байна” гэжээ.

Гэхдээ инфляци өсч байгаа ч Монголын Засгийн газар төсвийн хөрөнгө оруулалтыг бууруулахгүй гэж Ч.Ганхуяг сайд хэлсэн байна. Тэрбээр үүнийгээ “Манай улсын орлого 2010 онтой харьцуулахад 50 хувиар өссөн ч эдийн засгийн өсөлтөө тэтгэх үүднээс төсвийг алдагдалтай гаргахаар болсон” гэж тайлбарлажээ. Эдийн засгийн хувьд ганц улсаас хараат байдалд орох эрсдэлтэйг сануулахад “Тийм эрсдэл бий. Гэхдээ бид цаашдаа зөвхөн нүүрс биш зэс, уран болон бусад түүхий эдийг өөр улс орнууд руу экспортолж, хэрэглэгчийнхээ тоог нэмэгдүүлэх болно. Яг ОХУ шиг” гэж хариулжээ.    

 

С.Төгөлдөр

Сэтгэгдэл

ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.

Сэтгэгдэлүүд ( 11 )

Hi [ 66.181.183.112 ]      |     5-р сарын 27 -нд, 10:34 минутанд

Talh ooriinhoo erh ashgiin toloo l busdiig eldev yumand urialdag.oort ni neg ashiggui zuiliin talaar amniihaa zor good burdag. Talhnii une bn.sayhanii jishee gevel baynzurhiin guur baij baigaag harchihaad tuul goloo suidelee geed burj bsan

зочин [ 183.177.96.130 ]      |     5-р сарын 27 -нд, 07:25 минутанд

Ганхуягийн гуай монголын жирийн ажилчины цалин 130 долларт хүрэхгүй байгаа шүү дээ

зочин [ 183.177.96.130 ]      |     5-р сарын 27 -нд, 07:22 минутанд

Ч. Ганхуяаг бол батболдын фракц шүү дээ өөрөөр хэлбэл Монголын цөлмөсөн олгирахи оффшорчидыг нэг

зочин [ 183.177.96.130 ]      |     5-р сарын 27 -нд, 07:20 минутанд

Ч. Ганхуяаг саяын чуулган дээр монголынхоо цаашид хөгжин цэцлүүлэх тухай ярьсангүй ард иргэдийн нийгмийн амьдралыг цогцоор нь шийдэх тухай ярьсангүй харин хэсэг бүлэг бизнес нэртэй хуйлнайч луйварчин оффшорчид олгирахууд яаж их мөнгө угаах талаар л ээлжит Тархиугаалаа хийсэн байх Ч. Ганхуяаг жирийн ажилчны цалинг 5000 доллар болгож амжих уу чмар ч сэтгэцийн өөрчилөлтэй хүн ойлгохоор л байх чинь лээ

Зочин [ 27.123.214.84 ]      |     5-р сарын 27 -нд, 04:12 минутанд

Энэ нэг ярихаас цаашгүй гарыг тоож сонсох хүн байнаа Бөөн дүр ийм ярьдаг гарууд монголыг хөгжүүлнээ гээд байгаамдааккк

Үнэн [ 202.9.41.116 ]      |     5-р сарын 27 -нд, 00:58 минутанд

Энэ Ганхуяг Сангийн дэд сайд байхад сангийн сайд нь Баярцогт байсан. Тэгээд өнөөдөр Баярцогт нь шоронд байна. Худлаа ярьсан дэд сайд бас хамт суух ёстой доо.

Зочин [ 172.58.27.18 ]      |     5-р сарын 26 -нд, 18:26 минутанд

Сайхан шааж байндаа

z [ 64.134.175.224 ]      |     5-р сарын 26 -нд, 13:43 минутанд

ENE Ada Dan cuss shark bandage Nigel hulgaich

zochin [ 77.154.202.218 ]      |     5-р сарын 26 -нд, 13:32 минутанд

ene hvn . bol amilsan er shulam .. shunal tachaal . hajuugaar ni bvgs vnerleh dmolooh yu ch bish

Зочин [ 103.229.121.36 ]      |     5-р сарын 26 -нд, 07:02 минутанд

Хасийн Ганхуяг энэ бол хогийн шаар Сая эдийн засгийн чуулган дээр өөрт нь таалагдсан асуудал яригдахад яасан их баярлаж чарлаж байхыг нь харсан уу

зочин [ 202.179.25.32 ]      |     5-р сарын 26 -нд, 06:18 минутанд

Эд нарын ганц чаддаг юм нь Худлаа ярих, Хулгай хийх шүү дээ, Тэгээд тэр Гоё ярьж байсан нь биелэсэн үү, Тэд болон Ганхуяг Хувьдаа тэгж Баяжсан уу гэхээс Ард иргэдийн Амьжиргаа тэр ярсан хэмжээгээр Буурсан л байж мэднэ,

Go to top of page