Н.Төгсцогт маргааш дэлхийн 11 номертой тулалдана

Автор | Zindaa.mn
2018 оны 05 сарын 26

Мэргэжлийн боксын ринг дээр засваргүй есөн тоглолт дараалан ялалт байгуулаад буй Монгол Улсын гавьяат тамирчин, боксчин Н.Төгсцогт манай цагаар маргааш өглөө ээлжит тулаанаа хийх гэж байна.

Энэ удаа түүний өрсөлдөгч нь Колумбын боксчин Эдгар Эскандон ажээ. Тэрбээр Пан Америкийн наадмын мөнгөн медальт, 2004 онд эх орноо төлөөлөн Олимпод оролцож байсан нэгэн юм байна. Мэргэжлийн боксд нийт 28 тулаан хийснээс 25-д нь ялалт байгуулж, гурван удаад нь ялагдал хүлээсэн амжилттайгаар дэлхийн чансааны 11-т бичигдэж буй тамирчин аж.

Тэгвэл Н.Төгсцогт одоогоор дэлхийн чансааны 23-т бичигдэж байгаа билээ. Хоёр тамирчны тулаан маргааш өглөө 11.00 цагт эхэлнэ.

С.Төгөлдөр

Сэтгэгдэл ( 2 )

Сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
boxman(66.181.179.170) 2018 оны 05 сарын 26

Ямар их алдаатай бичдэг, сэтгүүлчийн нэр гутаасан араагүй гар вэ энэ нийтлэлийн эзэн. Юутай ч Төгсцогтдоо амжилт хүсье!

0  |  0
Зочин(49.0.131.66) 2018 оны 05 сарын 26

Амжилт хүсье.

0  |  0
Top