Ирэх есдүгээр сарын нэгнээс өмнө 100 айл дахь үйлдвэрүүдийг нүүлгэх чиглэл өглөө

2018 оны 05 сарын 26

Сүхбаатар дүүргийн 9,10,11 дүгээр хороо буюу 100 айлын барилгын материалын захыг нүүлгэн шилжүүлэх ажлыг судлан хэрэгжүүлэх НИТХын төлөөлөгч Ч.Гантулгаар ахлуулсан ажлын хэсгийн ээлжит хуралдаан боллоо. Хуралдаанд НИТХын дарга С.Амарсайхан, Засаг дарга болон орлогч дарга нар, Нийслэлийн Авто замын хөгжлийн газрын дарга Б.Индра, Улаанбаатар хотын ерөнхий архитектор Э.Анар нарын хүмүүс оролцлоо.

Ажлын хэсгийн хуралдаанаар хамгийн түрүүнд 100 айл орчмын нутаг дэвсгэрт худалдаа эрхэлж буй хашааны төмөр, чулуу, будаг, цонх, хаалганы үйлдвэрүүдийн газрыг шийдэх замаар нүүлгэн шилжүүлэх ажлыг зохион байгуулах тухай дүүргүүдийн төлөөлөгчдөд үүрэг өгсөн.

Гэсэн ч дүүрэг тус бүрт үйлдвэрлэл явуулах газар байхгүй гэдгийг дүүргийн удирдлагууд хэлсэн юм. Тиймээс 100 айлын үйлдвэрүүдийг Налайх дүүрэгт нүүлгэн цогц үйлдвэр “IT PARK” нээх ажлыг эхлүүллээ. Налайхад баригдах цогц үйлдвэрийн зураг төслийг гаргахыг Улаанбаатар хотын ерөнхий архитектор Э.Анарт үүрэг болголоо.

Мөн 100 айл орчмын авто замыг дөрвөн эгнээ болгон өргөтгөж, дугуйн замтай олон улсын шаардлага хангасан замаар сольж тэр орчмын замын хөдөлгөөний аюулгүй байдлыг хангах юм. Тиймээс авто замын зураг төсөл гаргах үүргийг Нийслэлийн Авто замын газрын дарга Б.Индрад өгөв.

Ирэх есдүгээр сарын нэгнээс өмнө 100 айлд үйл ажиллагаа явуулж буй үйлдвэрүүдийг бүрэн нүүлгэж тэр орчмын газрыг чөлөөлөхийг МХЕГ-т үрэгдлээ.

НИТХ-ын ХМОНХТ

Сэтгэгдэл ( 3 )

Сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
aagii(203.91.115.44) 2018 оны 05 сарын 27

Yostoi zov shiidver. Ter haviar arai denduu zambaraagui bdag. Negdsen tohilog zahtai bol amar sh de. Mon daguul hotuuda sain hogjuuleh heregtei sh de. Zarim tohioldold tor tomor nuure gargaj l bh heregtei.

0  |  0
Irgen(71.227.232.26) 2018 оны 05 сарын 27

Yostoi zov shiidver. Ter haviar arai denduu zambaraagui bdag. Negdsen tohilog zahtai bol amar sh de. Mon daguul hotuuda sain hogjuuleh heregtei sh de. Zarim tohioldold tor tomor nuure gargaj l bh heregtei.

0  |  0
Hurdal(115.171.245.226) 2018 оны 05 сарын 26

Zorigtoi hodolj gargasan shiidveree hurdtai ,tuushtai heregjuulehgui bol ulger bolood ongorno shuu. Hunii erh,omchid haldlaa geed turhirah hun mundahgui garna shuu. Tuunees ni omno l gyals mans ehluul. 1/IX gehed bugdiig nuulgesen baih heregtei .Nuuj baigaa ni ch ochson gazartaa huiterhees omno tohijood avahad heregtei

0  |  0
Top