Анхны болзооныхоо дараа 65 мянган мессеж бичсэн бүсгүйг баривчилжээ

Автор | Zindaa.mn
2018 оны 05 сарын 26

 АНУ-ын Феникс хотын оршин суугч Жаклин Адес өнгөрсөн зун интернэтээр танилцсан залуутайгаа болзжээ. Тэдний анхны болзоо ямар болсон нь тодорхойгүй ч Жаклин уг уулзалтынхаа дараа залуу руу өдөрт ойролцоогоор 500 мессеж бичсэн байна. “Би хайж байсан хүнээ олсон гэдгээ мэдэрсэн. Бидний харилцаа бусдынх шиг бүтнэ гэж бодсон. Бид гэрлэж бүх юм сайхан болох юм шиг бодож байлаа” гэж Жаклин тайлбарлажээ.

Жаклиныг нийт 65 мянган мессеж бичээд байхад нь буюу жилийн дараа баривчилжээ. Түүнийг бусдыг мөрдөж мөшгиж, сүрдүүлсэн гэж буруутгаж байгаа гэнэ. Бүсгүйн мессежүүд дурласан хүний жирийн үгс байгаа ч “Намайг зогсоох гэж оролдох хэрэггүй...Би чамайг ална...Би алуурчин байхыг хүсэхгүй байна!”, “Оо, би чиний цусыг яасан ч бэлэн байна, цусан дунд чинь хөвөх байлаа” гэсэн мессежүүд нь цагдаа нарыг айлгасан байна. Болзсон залуу нь ч эдгээр мессежүүдийн дараа цагдаад ханджээ.

Жаклинд эмнэлгийн үзлэг, шинжилгээ хийх аж. Тэрбээр одоогоор цагдаагийн хэсэгт гар утасгүйгээр саатуулагдаж байгаа гэнэ.

О.Саша

WWW.ZINDAA.MN

Сэтгэгдэл ( 8 )

Сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
(211.201.196.176) 2018 оны 06 сарын 01

ter zaluug n harah yumsan

0  |  0
(122.201.23.226) 2018 оны 05 сарын 31

iimerhuu uym delhiigeer neg bolj bgaa shdee,ter bolgoniig bicheed bh shaardlaga bna uu

0  |  0
(202.9.40.65) 2018 оны 05 сарын 29

Өдөрт 500 мессэж бичиж байсан бол гар утсандаа бас хангалттай донтсон байгаа даа. Гар утасгүй саатуулна гэдэг түүний хувьд бас л хэцүү шийтгэл болж байгаа даа.

0  |  0
Frank(202.21.99.250) 2018 оны 05 сарын 27

Bas sonin l ym bnashdee yagad haya neg gadaad dotoodiin tuhai sonin hachin sonsoj bolohgyi gej gazar huwaagdchih ged bgaanmuu yahaw tiim ach holbogdoltoi bish l ym gehde hynii hiisen hooliig idchiheed amtgyi ym gej bgaa ym shig

0  |  0
hog medee hereggui(115.171.245.226) 2018 оны 05 сарын 26

Iim hog medeeg taviad baih shaardlagagui ee. ANU-d humuus salj niilj, jiremsleh geh met mongol ulsad yamar hamaatai yum!? Mongol hund yamar heregtei yum? Niigmiin setgel zuig l bohirtuulahaas oor zuilgui ee

0  |  0
hog medee hereggui(115.171.245.226) 2018 оны 05 сарын 26

Iim hog medeeg taviad baih shaardlagagui ee. ANU-d humuus salj niilj, jiremsleh geh met mongol ulsad yamar hamaatai yum!? Mongol hund yamar heregtei yum? Niigmiin setgel zuig l bohirtuulahaas oor zuilgui ee

0  |  0
Top