Хойд, Өмнөд Солонгосын удирдагчид дээд түвшний гэрээ хийхээр товложээ

Хойд Солонгосын удирдагч Ким Жон Ун, БНСУ-ын Ерөнхийлөгч Мүн Жэ Ин нар өнгөрөгч бямба гаригт хилийн Панмунжом боомтод уулзах явцдаа ирэх зургадугаар сарын 1-нд дээд хэмжээний хэлэлцээр хийхээр тохиролцсон байна.

Хоёр орны удирдагчид салбар хоорондын гэрээ хэлцлүүд, ялангуяа цэргийн болон Улаан Загалмайн шугамаар хийх гэрээнүүдээ яаравчлахаар ярилцсан аж.

Түүнээс гадна, талууд Панмунжомын баримт бичгийн нөхцлүүдийг биелүүлэх нэгдсэн хүсэл эрмэлзлэлтэй байгаа бөгөөд Солонгосын хойгийг цөмийн зэвсэггүй бүс нутаг болгох асуудалд хамтын хүчин чармайлт гаргахаар хэлэлцэн тохиролцжээ.

АНУ-Өмнөд Солонгосын цэргийн хамтарсан сургуулилт нь Солонгосын хойг дээр улстөрийн эерэг уур амьсгал бүрдэх явдалд саад болохуйц өдөөн хатгалга боллоо хэмээн Пхеньян өмнө нь мэдээлж байсан билээ.

Д.Мөрөн

Эх сурвалж: www.Zindaa.mn

Сэтгэгдэл

ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.

Сэтгэгдэлүүд ( 1 )

123 [ 112.72.14.142 ]      |     5-р сарын 27 -нд, 03:05 минутанд

нэг үндэстэн гэдгээ битгий мартаараа манайхаар бол гэр бүлийн гишүүд хоорондоо жаахан таарамжгүй байсан ч сүүлдээ заавал эвлэрдэг, харин гадны хүний үгээр битгий хоол хийж яваараа даа

Go to top of page