Тойм: Ерөнхий сайд асан С.Баярыг Г.Баасан “өмөөрөв”

 Эдийн засгийн чуулган амжилттай өндөрлөлөө

"Хүчээ нэгтгэе" уриан дор болсон "Монголын эдийн засгийн чуулган-2018" Төрийн ордонд хоёр өдөр үргэлжилж өндөрлөлөө. Монгол Улсын Ерөнхий сайд У.Хүрэлсүх Бизнес эрхлэгчдийн хүчин чармайлтад тулгуурлан УИХ, Засгийн газраас эдийн засгийг тогтворжуулах бодлогыг зохистой хэрэгжүүлсний үр дүнд эдийн засаг 2018 оны нэгдүгээр улирлын байдлаар 6,1 хувийн өсөлтөд хүрээд байна” гэдгийг онцолсон юм.

Түүнчлэн гадаад, дотоод 2,8 их наяд төгрөгийн өр барагдуулсан. Худалдааны тэнцэл эерэг гарч, хөрөнгө оруулалт нэмэгдэж, төсвийн орлого давж биелж эхэллээ. Гадаад валютын нөөц 3,2 тэрбум долларт хүрлээ. “Тулгарсан хүндрэл, хямралыг монголчууд бид нийтээрээ, хамтын хүчээр даван гарч байна” гэдгийг Засгийн газрын тэргүүн онцолж хүссэн үр дүндээ эдийн засгийн чуулган хүрсэн гэлээ. Чуулганыг хувийн хэвшлийнхний  700 сая төгрөгөөр зохион байгуулсан.

Үндсэн хуулийн Цэцийн гишүүдийг томилов

УИХ-ын чуулганы нэгдсэн хуралдаанаар Үндсэн хуулийн цэцийн гишүүдийг томилгоог хэлэлцлээ. Ерөнхийлөгч Х.Баттулга Үндсэн хуулийн цэцийн гишүүн Д.Наранчимэгийн оронд Б.Буяндэлгэрийг, Н.Жанцангийн оронд Г.Туулхүүг, Т.Лхагваагийн оронд Ц.Нанзаддоржийг томилуулах саналаа УИХ-д ирүүлсэн юм.

Энэхүү саналыг нь чуулганы нэгдсэн хуралдаанаар хэлэлцэж тэднийг Үндсэн хуулийн цэцийн гишүүнээр томиллоо. УИХ-ын дарга М.Энхболд Үндсэн хуулийн цэцийн гишүүн Д.Сугарын оронд нэр дэвшүүлсэн Ш.Солонгыг  нэр дэвшүүлэн хэлэлцүүлсэн бөгөөд бусад нэр дэвшигчдээсээ боломжийн гэсэн үнэлгээг УИХ-ын гишүүдээс авч байв.  Түүнийг дэмжсэнээр ҮХЦ бүрэн бүрэлдэхүүнээр ажиллах боломж бүрдлээ.  

С.Баяр II  эмнэлэгт хүргэгдэв

Оюутолгойн гэрээтэй холбоотойгоор буруутгагдан урьдчилан саатуулах 461 дүгээр ангид хоригдож байсан Ерөнхий сайд асан С.Баярыг II эмнэлэгт шилжүүлэн эмчилгээ хийж эхэллээ.

461 дүгээр ангид хоригдож байхдаа  хэн нэгэнтэй уулзахгүй гэж “гүрийсэн” түүний тулуй өвчин хүндэрч явж чадахгүй болсны дээр багтраа өвчин нь хоригдож буй орчин нөхцөлөөс шалтгаалж сэдэрчээ. Хоёрдугаар эмнэлгийн дарга Г.Баясгалан “Ерөнхий сайд асан С.Баяр угаасаа бие сайтай байгаагүй” гэдгийг онцолсон. Түүнтэй зарим хүн эргэлтээр уулзаж байгаа гэсэн мэдээлэл гарч байна. Харин АТГ-ын дэргэдэх ОНЗ-ийн дарга Г.Баасан “ Ерөнхий сайд асан С.Баяр  олон  нууц зүйлийг мэдэж байгаа. Гэмт хэргээ нуун дарагдуулахын тулд түүнийг золиослох нь”  гэж хардаж буйгаа илэрхийлсэн юм.

АТГ-ын  ажлаа тайлагналаа

АТГ-аас ажлаа тайлагнав. Тус газраас төрийн 80 гаруй байгууллагын 25400 орчим албан тушаалтны 2017 оны Хөрөнгө орлогын мэдүүлгийн  хураангуйг цахим хуудсанд байршуулжээ. 385 эрүүгийн хэрэгт мөрдөн  байцаах ажиллагаа явуулж, зарим хэргийг шүүх, прокурорт шилжүүлсэн гэж мэдэгдлээ. Зарим хэрэг нь анхаарал татна. 

БХБ-ын Төрийн нарийн бичгийн даргын үүрэг гүйцэтгэгч асан Р.Эрдэнэбүрэнг эрх мэдлээ ашиглан 1.1 тэрбум төгрөгийн орон сууц авснаа ХОМ-тээ тайлбарлаж чадахгүй байгаатай холбогдуулан долоон удаа прокурорт шилжүүлсэн байх юм. Түүнчлэн ОНЗ-ийн дарга Г.Баасан “С.Баярыг АТГ-ын дарга Х.Энхжаргал дарамталсан” гэсэн мэдээллийг үгүйсгэлээ. Түүнийг өмгөөлөгчийнх нь хамт байцаасан байна.

Эмч нарын тэмцэл түр зогслоо

Засгийн газарт хандан цалингаа нэмэгдүүлэхийг шаардсан эмч, эмнэлгийн ажилтнууд 10 хоног суулт зарласан. 

ОУВС, Сангийн сайдад шаардлага хүргүүлсэн бөгөөд энэ сарын 28-ны Даваа гарагт хариугаа авахаар хугацаа заасан. 15 мянган хүний гарын үсэгтэй 451 хуудас шаардлагад ямар хариу ирэхээс шалтгаалж дараагийн шатны тэмцэлдээ орно гэлээ. МҮЭХ-ноос Ажлын хэсэг гарчээ. Эмч нартай соёл, шинжлэх ухааны ажилтнууд төдийгүй төрийн үйлчилгээний ажилтнууд ч нэгдэх магадлалтай болсон юм. Үсээ авахуулж эсэргүүцлээ илэрхийлсэн эмч нарын дараагийн шатны тэмцэл нь орон даяар ажил хаялт зарлах байх бололтой.

А.Эрдэнэ

www.zindaa.mn

Сэтгэгдэл

ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.

Сэтгэгдэлүүд ( 12 )

neg l ugendee ezen b [ 202.179.26.187 ]      |     5-р сарын 28 -нд, 07:07 минутанд

Ene emee chin harin Tramp shig nuhur uu ugui yu? Tramp Hoid solongostoi uulzana uulzahgui geed bgaa shig! Chuham Bayar shig avalgachdiig bi darga bolbol 5 minutand barij horino geed bgaagui bil uu?

Жудаг [ 66.181.185.105 ]      |     5-р сарын 27 -нд, 14:51 минутанд

Баасан эмээ чинь Баярыг үтэр түргэн хорь,Энхжаргал хорихгүй байна гээд байсан. Одоо болохоор Энхжаргал хор өгсөн гээд л мэдрэл гацаа юу?

Зочин [ 122.201.31.124 ]      |     5-р сарын 27 -нд, 13:01 минутанд

Баасан авгай С.Баярыг хорих 461 д байна уу үгүй юу гэж шалгаж очсондоо бантаад С.Баярыг тас өмөөрөхөөр шийдэв бололтой.Улааныг үзэж урваж шарыг үзэж шарвах муухай л байдаг шүү Баасан гуай

иргэн [ 202.179.27.194 ]      |     5-р сарын 27 -нд, 12:59 минутанд

Баасан авгай Балайрчихжээ ,

O [ 84.75.212.226 ]      |     5-р сарын 27 -нд, 07:53 минутанд

Uhchij magadgui gej aigaad matriin nulims gargav

O [ 84.75.212.226 ]      |     5-р сарын 27 -нд, 07:53 минутанд

Uhchij magadgui gej aigaad matriin nulims gargav

Иргэн [ 43.250.126.130 ]      |     5-р сарын 27 -нд, 07:31 минутанд

Баярыг муу хэлээд байсан Баасан авгай чинь одоо болохоор яагаад өмөөрөөд байна даа. Иймэрхүү л амьтад хууль хяналтын байгууллагад орчихсон хутгалдаж түмний шившиг болж улсын орныхоо нэр төрийг гутааж явна даа.. Ээ Женко минь дээ. Баасангаас өөр хүн таньд олдохгүй байна уу.

irgen [ 202.179.26.187 ] 5-р сарын 28 -нд, 07:08 минутанд

Heleed yaah be? Amitnii eleg doog bolj bgaaga meddeg bolob uu?

иргэн [ 43.250.126.130 ] 5-р сарын 29 -нд, 06:36 минутанд

Баттулгын томилсон хүмүүс нэг иймэрхүү л байгаа юм даа. Энэ чавганц одоо гэртээ ач зээ нараа хараад байж байх юм чинь. АТГ гэдэг чинь хэдэн хөгшчүүлийн толгойг эргүүлж жагсаал цуглаан хийхтэй адил зүйл биш гэдгийг энэ хүний үр хүүхэд хамаатан садангууд хэлээд өгөөсэй билээ. Ингэж байгаад элийрч солиороод эмнэлэгт хэвтчихвэл яана хөөрхий.

Shal balai [ 116.84.110.41 ]      |     5-р сарын 27 -нд, 07:23 минутанд

Butsaagaad bairnd blgbal taarah balai zonof abgai buu too ene balaig

ЗОЧИН [ 66.181.177.91 ]      |     5-р сарын 27 -нд, 07:15 минутанд

тэнэг ББААСАН ЧАВГАНЦ ЗАЙЛААЧ.... АН-ын нэр хүндиыйгш унагаасан балай...

Иргэн [ 66.181.177.91 ]      |     5-р сарын 27 -нд, 06:58 минутанд

ЭНЭ БААСАН АВГАЙ ОФФШОР С.БАЯРААС ЮУ ГОРЬДОЖ ”ПЯЛДАГА” ЗАН ГАРГАА ВЭЭ. БАЛАЙ тэнэг АВГАЙ ...

ДЭМЖИН [ 66.181.177.91 ] 5-р сарын 27 -нд, 07:15 минутанд

тэнэг ББААСАН ЧАВГАНЦ ЗАЙЛААЧ....

mongol [ 27.123.212.135 ]      |     5-р сарын 27 -нд, 06:27 минутанд

Baasan Bayriin hamsaatnuudiig ilrehgui bolchih vi gej l baigaa bolhoos Bayriig umuuroogui...Bayriin tsaana Eebee metiin olon hun bi..iimd gants gerchiig uhuulj bolohgui ..

Zochin [ 84.72.4.101 ]      |     5-р сарын 27 -нд, 05:38 минутанд

Ene avgai ugaasa urvagch sh de deer ued hugshiduur shou hj garj ireed temtsej bga dur gargaj buuj uguud alga bolson uchirn 3 n uruu bair avaad amaa uduulsen hun tegeed zaluu nihur avaad tag bolson bsan.

Оюунаа [ 203.91.115.42 ] 5-р сарын 27 -нд, 15:35 минутанд

Хvмvvс минь нэгнээ доромжлохоо больмоор юм да.Бид тэг сэн эмгэн болно ш дэ.

Зочин [ 64.119.20.230 ] 5-р сарын 28 -нд, 01:07 минутанд

Яаааааааааааг үнэн. Өвдөхгүй, өтлөхгүй, үхэхгүй гэж боддог хүмүүс их байнаа байна.

зочин [ 122.201.28.9 ] 5-р сарын 28 -нд, 02:43 минутанд

Баасан авгай балайрахаа болиосой Баяраас байр авах гээд балайраад унасан юм байхдаа, саяхан л Хорь Шалга гээд л бүр хориход хүртэл очиж шалгасан гээ биз дээ муулаад байсан биз дээ хүмүүсийг мартчихсан гэж боддог боль үз, Баасан авгай гуай чи л ой ухаанаа мартсан юм шиг байна. Эсвэл байр өгнө одоо магтаад өг өмөөрөөд өг гэсэн юмуу ХА ХА ХА Чавганц гуай нь яг л шударга байж харагдаач

popopp [ 202.21.126.182 ] 5-р сарын 28 -нд, 07:18 минутанд

?

Go to top of page