Өдрөөс өдөрт тоо нь өсч буй “партизан”-ууд

 Ардчилсан “хувьсгал”-ын анхдагчид, “партизан” гэх мэт өргөмжлөл зүүсэн орчин цагийн “баатрууд” олширчээ. Он цаг явах тусам хувьсгалд оролцсон хүмүүсийн тоо цөөрч үгүй болохын хэрээр нэр нь мөнхөрч үлддэг бичигдээгүй хуультай сан. Гэтэл ардчилсан “хувьсгал”-ын анхдагчид, “партизан”-уудын тоо он цаг явах тусам өсч үржсээр байгааг гайхах юм. Ардчилсан нийгэмд шилжиж ахуй цагт гучаадхан настай байсан залуус өнөөдөр нэгэн жарны босгот тулсан хүмүүс энх тунх байна.  Тэд л өөрсдөө “Үндэсний баатар” болох гэж гэдэс гэдсэндээ хөл хийж байгаа болохоос тэднийг хэн ч баатар гэж харахгүй. Тийм үйлс бүтээсэнгүй. Гэтэл яагаад “партизан”-уудын тоо өсөөд байна вэ гэдэг нь ихээхэн сонирхолтой асуудал.   

Ер нь ингэхэд ардчилсан хувьсгал гэж юу вэ. Ийм хувьсгал болсон уу. Дэлхийн нийтийн хандлага, цаг үеийн шаардлагыг мэдэрсэн Улстөрийн товчоо өөрөө л буугаад өгчихсөн үү гэх мэт хариулт тодорхой эзэнгүй ч хүн бүхний санааны мухарт бий. Улсын баатар тэргүүтэй “партизанууд”-ын гавьяа ч биш болов уу. Түүнээс талбай дээр хөдсөн дээл хөдрөөд хэвтэж байгаа учраа мэдэхгүй хэдэн нөхдийг яаж ч болох л засаглал байсан шүү дээ. Тэр битгийн хэл эрсийн толгойг залгичихсан л байсан.

Өдрөөс өдөрт тоо нь нэмэгдэж байгаа “партизан”-уудын ярианаас анзаарч харвал тухайн үедээ их л ухаан зарж, амиа өгөхөөс буцахгүй байсан тухай улайх ч үгүй л залж суух нь инээдтэй. Яахав, хилийн чанад суралцаж ирсэн залуус хальтхан сонссон зүйлээ “хувьсгал” хэмээн нэрлээд л талбай дээр хэвтсэн болохоос амь өрсөн тэмцээд, тактик боловсруулаад байсан сүрхий зүйл саяхны түүхнээс харагдахгүй байгаа ч мань “партизан”-ууд л үндэсний баатар болох гээд үзэж байна. Нөгөө талаар “хувьсгал”-чдын өөдөөс босох сонирхол ч байсангүй, тухайн үеийн эрх баригчид маань олон улсын жишгийг эрх биш тэднээс өмнө олоод харчихсан учраас тэгэсхийгээд байдлыг дагасан хэрэг байх.

Хамгийн чухал нь аливаа хувьсгалд оролцсон партизануудын тоо цөөрч байдгаас он цаг явах тусам олширч байсан дэлхийн түүх үгүй юм.

Н.Баатар

www.zindaa,mn

Сэтгэгдэл

ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.

Сэтгэгдэлүүд ( 8 )

Баадай [ 66.181.164.229 ]      |     5-р сарын 28 -нд, 06:23 минутанд

1990 оны партизаннуудын тоо өсөөд байгаа бол 1921 оны паритзануудын тоо цөөрсөөр дуусч бна даа

зочин [ 112.72.14.144 ]      |     5-р сарын 27 -нд, 16:56 минутанд

ха ха ха

Album [ 66.181.182.237 ]      |     5-р сарын 27 -нд, 14:29 минутанд

Юун партизан, паразитууд гээч...

Album [ 66.181.182.237 ]      |     5-р сарын 27 -нд, 14:29 минутанд

Юун партизан, паразитууд гээч...

Зочин [ 103.229.122.175 ]      |     5-р сарын 27 -нд, 14:04 минутанд

Одоо 1500 хүн бна гэж Эрдэнэ нааж бна лээ шүү

131313 [ 202.55.191.205 ]      |     5-р сарын 27 -нд, 09:27 минутанд

энэ үнэн шүү одоо хүн бүр л ардчилалд оролцож алдар нэр зүүх сонирхолтой болсон байна энэ хүмүүс ичих хэрэгтэй яг үнэнийг хэлхэд тухайн үед оролцож явсан хүмүүс цөөрч байгаа нь үнэн үлдсэн нь би анхных гэж өөрийгөө зарлаагүй чимээгүйхэн амьдарч байгааг эрхэм дээсэүүд бодолцох хэрэгтэй одоо бичиг цаас бариад гүйгээд байгаа нөхөдүүдийг шалгах хэрэгтэй байгаа юм. тухайн үед төрөөгүй байсан нөхөр би анхных гээд л явж байна шүү дэ

123 [ 202.55.191.205 ]      |     5-р сарын 27 -нд, 09:26 минутанд

энэ үнэн шүү одоо хүн бүр л ардчилалд оролцож алдар нэр зүүх сонирхолтой болсон байна энэ хүмүүс ичих хэрэгтэй яг үнэнийг хэлхэд тухайн үед оролцож явсан хүмүүс цөөрч байгаа нь үнэн үлдсэн нь би анхных гэж өөрийгөө зарлаагүй чимээгүйхэн амьдарч байгааг эрхэм дээсэүүд бодолцох хэрэгтэй одоо бичиг цаас бариад гүйгээд байгаа нөхөдүүдийг шалгах хэрэгтэй байгаа юм. тухайн үед төрөөгүй байсан нөхөр би анхных гээд л явж байна шүү дэ

мэдээ [ 202.179.27.246 ]      |     5-р сарын 27 -нд, 06:43 минутанд

энэ үнэн шүү одоо хүн бүр л ардчилалд оролцож алдар нэр зүүх сонирхолтой болсон байна энэ хүмүүс ичих хэрэгтэй яг үнэнийг хэлхэд тухайн үед оролцож явсан хүмүүс цөөрч байгаа нь үнэн үлдсэн нь би анхных гэж өөрийгөө зарлаагүй чимээгүйхэн амьдарч байгааг эрхэм дээсэүүд бодолцох хэрэгтэй одоо бичиг цаас бариад гүйгээд байгаа нөхөдүүдийг шалгах хэрэгтэй байгаа юм. тухайн үед төрөөгүй байсан нөхөр би анхных гээд л явж байна шүү дэ

Go to top of page