Р.Чулуунбаатар: Төгрөгийн ялтасыг алтаар хийвэл ханш нь хэзээ ч унахгүй

Автор | Zindaa.mn
2018 оны 05 сарын 27

Судлаач Р.Чулуунбаатар Соёлын төв өргөөнд “Алтан төгрөг” нэртэй лекцийг үнэ төлбөргүй уншиж, “Капилист намын тунхаг” номоо  сонирхож ирсэн хүмүүст бэлэглэж байгаа ажээ. Судлаачийн гол зорилго нь монгол төгрөгийн үнэлэмж, ханшийг нэмэгдүүлэх, тогтвортой байлгах шинжлэх ухааны үндэслэлтэй арга  олсонд бий гэнэ. Тэрбээр “Монгол төгрөгийг ханш нь унахгүй болгох арга бий. 20 мянгатын дэвсгэртүүдээсээ эхлээд ялтсыг нь жинхэнэ алтаар хийх хэрэгтэй. Нэг төгрөгийн алтан ялтас хийхэд  0.2 грамм алт шаардлагатай. Ийм тохиолдолд төгрөгийг их хэмжээгээр хэвлэж болно. Бид өнөөдөр амьдралдаа хүрэлцэхүйц хэмжээнээс хэд дахин бага мөнгө хэвлүүлдэг. Мөнгө үйлдвэрлэж чадахгүй байгаа шалтгаан нь цаасан мөнгө ихийг хэвлэхээр инфляцид нөлөөлдөг. Алтан ялтастай төгрөгийг амьдралдаа хүрэх хэмжээнд хэвлэж болох юм” гэж ярилаа.

А.Эрдэнэ

www.zindaa.mn

 

   

Сэтгэгдэл ( 5 )

Сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
Иргэн(27.123.214.105) 2018 оны 05 сарын 27

Тэнэг өвгөчүүлийн санаа байна

0  |  0
иргэн(27.123.214.119) 2018 оны 05 сарын 27

Тэнэг санаа гэдэгтэй санал нэг бна.Алтыг нь сугалж авч төгрөгийн хомсдолд оруулна.Хятадууд гэж алтны үнийг саын мэддэг хөрш бна.Ер бүтэмжгүй санаа

0  |  0
зочин(183.177.96.130) 2018 оны 05 сарын 27

Аргагүй л үхэр юм даа гадны улстай арилжаа наймаагаа зөьхөн доллараар биш зөьхөн монголын төнгөн дэвсгэртээр л арилжаал тэгсэн цагт л сая төгрөгийн ханш чангарна

0  |  0
Гурилтай шөл(66.181.161.33) 2018 оны 05 сарын 27

Тэнэг санаа ! дэлхийн хаана ч ийм юм байхгүй! Хайран алт

0  |  0
Gana(64.119.21.109) 2018 оны 05 сарын 27

Tegheer hanshid ediin zasag, mungunii bodlogo, nuhtsul bdl ogt hamaagui yum bn shd tee, zugeer l alttaigiin hereg yu bilee dan altan zoosoor guilgee hiideg boltsgoochihvol muusain dollar euro yu yum be tee? :-))))))))

0  |  0
Top